МЭДЭЭ НЭМЭХ  

Мөнгийг гоёмсгоор бэлэглэж болно

  • 5,346 уншсан
  • 1
  • 2014/05/27

Орчин үед хурим найран дээр мөнгө их бэлэглэх болжээ. Мөнгийг зүгээр л дугтуйд хийгээд өгөх нь сайхан санаа биш, тэгээд ч хүмүүс хэн хэдэн төгрөг өгснийг хольж хутгаад мартчихна. Харин онцгой маягаар бэлэглэвэл таатай сэтгэгдэл төрүүлэхээс гадна таныг хэн ч мартахгүй! Мөнгийг чамин гоёмсгоор бэлэглэх хэдэн арга зааж өгье.

Хүүдийтэй мөнгө

Мөнгийг жижиг тааран хүүдийд хийж өгөх нь элбэг дэлбэгийг бэлгэдсэн хамгийн сонгодог арга. Хүүдийн дээр гоёмсог хээ угалз, эсвэл залуучуудын нэрийг хатган оёсон ч болно.


Гоёмсог хайрцагтай мөнгө

Мөнгөн дэвсгэртүүдийг хуйлж туузаар ороогоод гоёмсог хайрцаг дотор ерөөлийн үг бичсэн ил захидлын хамт хийж болно.


Амттаны оронд мөнгө

Танд ердөө л чихрийн хоосон хайрцаг хэрэгтэй. Амттаны оронд мөнгөө хэлбэр оруулан нугалж хийнэ. Сонирхолтой болгохын тулд ганц нэг зоосон мөнгө хийвэл зүгээр.


Мөнгөн дэвсгэртээр хийсэн баглаа цэцэг

Мөнгөөр маш чамин баглаа хийж болно. Харин урчихгүйн тулд болгоомжтой хандах хэрэгтэй. Таны уран санаа ямар л бол ямар баглааг төвөггүй хийнэ гэдэгт итгэлтэй байна.


Маш үнэтэй гэрэл зургийн жааз

Энэ маш хялбархан. Гоёмсог жааз худалдаж аваад шилэн дор нь мөнгөө ил захидлын хамт хийчих! Нэг их олон хүнд ийм санаа төрөхгүй л болов уу.


Мөнгөтэй шилэн сав

Саванд аль болох задгай дэвсгэртүүд хуйлан хийж дүүргээд таглаж “даршилна”. Хөгжилтэй болгохын тулд савыг чимэглэж инээдтэй шошго нааж болно.


Мөнгөөр хийсэн цамц

Мөнгөөр цамц хийж хадгалахад мөнгө дууддаг, баяжуулдаг, мөнгө дуусдаггүй гэж бэлгэшээдэг тул бас л нэг өвөрмөгц санаа.


Мөнгөтэй шүхэр

Шүхрийн дор уясан туузанд мөнгөө зүүгээд л болоо. Харин мөнгийг цоолж болохгүй, зүгээр л бичгийн хавчаар ашиглаарай! Бэлэглэхдээ шүхрээ хумиад өгнө, тэгээд “ Гэр доторх уур амьсгал хамгийн чухал зүйл юм шүү “ гэж хэлээд шүхрээ нээхийг хүсээрэй. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Мөнгийг гоёмсгоор бэлэглэж болно
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2014/05/27
    Мөнгийг ингэж гамгүй цамц хийж болохгүй ээ.

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох