МЭДЭЭ НЭМЭХ  

Тэнгисийн цыганууд

  • 2,476 уншсан
  • 0
  • 2015/04/01

Малайз, Индонез, Филиппин орчимд Номхон далайн усанд амьдардаг нүүдэлчин ард түмнийг Бажо буюу “Тэнгисийн цыганууд” гэж нэрлэдэг. Зэргэлдээх улс орнууд тэднийг хүлээн зөвшөөрдөггүй учир бажо нар завь, эсвэл шон босгож хийсэн оромжинд амьдарч, загас барьж хоол залгуулна. Олонх нь уншиж бичих бүү хэл, насаа ч мэддэггүй аж. Харин далай, тэнгисийг 10 хуруу шигээ мэддэг гэнэ.

Гэрэл зурагчин Рехан Борнеогийн бажо нарын дунд 7 хоног амьдарч тэдний сонирхолтой амьдралыг судалж, олон сайхан зураг авчээ.


Хүүхдүүд бүр багаасаа сэлж сурна. 8 нас хүрмэгц ан хийж эхэлдэг байна. Бажо нар маш дөлгөөн, найрсаг зантай, дайсагнах гэдгийг огт мэддэггүй улс гэнэ. 


Хүүхдүүд задгай далай руу алслан одох нь аймаар ч, тэдний хувьд тэнгис далай төрсөн гэр орон нь болох тул аюулгүй бололтой. Бажо нар гаднын хүнийг баяр хөөртэй угтаж, зургаа дуртайяа авахуулж байжээ. Ялангуяа хүүхдүүд модон тавцангаас ус руу үсрэх нь гайхалтай байсан гэнэ. 


Бас зурагчныг гэртээ урихаас огт татгалздаггүй байжээ. Тэдний амьжиргааны үндэс нь далай, тэнгис болно. 


Бүхий л амьдралаа усан дотор өнгөрүүлдэг эдгээр хүмүүс маш сайн сэлж шумбаад зогсохгүй, 20 метр хүртэл гүнд ан хийж, амьсгалаа хэдэн минутаар түгжих чадвартай гэнэ. Голдуу загас барихаар жадтай шумбах боловч, хааяа сувд, далайн өргөст хэмх хайн одох аж. 


Залуучуудын усан дорх хараа маш сайн хөгжсөн нь судалгаагаар илэрчээ. Харин байнга шумбаж байдгаас чихний хэнгэрэг нь эрт хагардаг байна. 


Бажо нар хааяа завь хийх мод авахаар, эсвэл үхэгсдээ оршуулахаар хуурай газарт гардаг байна. Бичиг үсэггүй, нас сүүдрээ ч мэддэггүй эдгээр хүмүүс зөвхөн өнөөдрийн өдөртөө сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдардаг ажээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Тэнгисийн цыганууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох