МЭДЭЭ НЭМЭХ  

Дундад зуунд бүх юм “харанхуй” байсан гэж үү?

  • 7,002 уншсан
  • 1
  • 2015/04/02

Бид “харанхуй, бүдүүлэг дундад зуун” гэж их л өндөр дээрээс яриад сурчихаж. Яг үнэндээ тийм муу байсан гэж үү? Зарим үед ч... Харьцуулаад үзье л дээ!


Маш бага хэмжээний татвар 

Дундад зууны үед татварын хэмжээ нь эзэн хаан болон нийгэмд юу болж байгаагаас шалтгаалан байнга өөрчлөгдөж байв. Гэхдээ 15%-иас хэтрэх нь ховор, голдуу 10% орчим байжээ. Энэ нь өнөө үеийн татварын гуравны нэг буюу үсрээд л тал хувьтай нь тэнцэх хэмжээ юм. Дайн дажны үед ч татвар нэмэгдэж байсангүй. Татварын хэмжээ нь эзэмшил газрын хэмжээнээс хамаарна. Хамжлагат тариачид улсын татвараас чөлөөлөгдөж, зөвхөн газрын эздэд ургацынхаа аравны нэгийг төлөх ёстой байлаа.


Сайн сайхан амьдрал

Дундад зуунд хүн ам тодорхой анги давхаргад хуваагдаж байсан. Аль давхаргад хамаарахаас үл шалтгаалан бүгд л сайхан амьдарч байсан гэж хэлж болно. Тэр үед эрүүл, амар тайван амьдрахыг сайхан гэж хэлдэг байжээ. Хэрвээ та тайж язгууртан бол огт ажил хийхгүй. Сайхан хоол идчихээд сонирхолтой, дуртай зүйлээ хийж суух байсан. Тариачин хүн бол бүхэл зунжин талбай дээрээ ажиллаж, ургацаа хураачихаад өвөлдөө амар тайван сууна. Мэдээж эзэндээ зохих хувиа төлчихөөд шүү. Оронд нь газрын эзэн болзошгүй аюулаас хамгаалах үүрэгтэй. Сайн ажиллаж чадсан тариачин чинээлэг нэгэн болох тохиолдол маш элбэг.


Гэмт хэрэг

Дундад зуунд ердөө 5-хан цуврал алуурчин байжээ. Эдгээрийн 3 нь их алдартай: Елизавета Батори, Жиль де Рэ, Сони Бин. Одоо орчин цагийн алуурчдыг тоолох гээд үз дээ. Хамаагүй их тоо гарах вий. Мэдээж дундад зууны үед аллага олон гарч байсан байх. Гэхдээ жирийн хүн алуурчны золиос болох магадлал харьцангуй бага байжээ. Алуурчдыг барьж аваад цаазалдаг, багахан хэрэг хийсэн хүнийг торгодог, гутаан жигшүүлэх зэрэг арга хэмжээ авдаг байж.


Лобби байгаагүй

Дундад зуунд төрийн бодлогоо жил бүр өөрчлөх, лобби хийх асуудал огт гарч байсангүй. Хууль ч одоогийнх шиг огцом өөрчлөгддөггүй, ер нь насан туршдаа нэг л хууль ёсонд захирагдан амьдардаг байсан гэхэд болно. Ялангуяа эзэн хаан ухаалаг бол хүмүүс ирээдүйдээ санаа зовох юмгүй тайван, итгэлтэй амьдардаг байв.


Мөнгө, мөнгө шиг байжээ

Орчин үед мөнгө бодит зүйл гэхээсээ илүү улам бүр хийсвэржиж байгаа. Харин дундад зуунд тийм биш, танд алт байгаа бол та алттай л гэсэн үг. Бараа таваарын үнэ харьцангуй тогтвортой, түүнээс гадна хүмүүс онцын шаардлагагүй, өндөр үнэтэй зүйлд мөнгөө үрэх зуршилгүй байжээ. 15-р зууны дунд үед дундаж хөлс өдөрт 6 пенс байсан нь өнөөгийн 130 фунттэй тэнцүү гэсэн үг.


Амьдралын цэцэг

Яг үнэндээ дундад зууны үед эрүүл хүн одоогийнхоос 1-2 жилээр л бага насалж байсан юм. Нярай хүүхэд болон өвчтэй хүмүүсийн хувьд эмнэлгийн үйлчилгээ сул байснаас үхэж үрэгдэх нь их байв. Гэвч өрх болгон хавьгүй олон хүүхэд төрүүлж өсгөж байсан нь одоогийнхтой зүйрлэшгүй юм.


Гоо зүй

Дундад зуунд амьдрал уйтгартай саарал байсангүй. Бараг хүн бүр баримал хийж, зурж, хивс нэхэж чаддаг байсныг хэлэх хэрэгтэй. Энэ үеийн олон суут бүтээлийг бид одоо “сонгодог” гэж нэрлээд бишрэн харж суудаг билээ.


Морьтон баатрууд

Гарамгай баатар болж, дайснаа дараад гоо бүсгүйг аврахыг мөрөөддөггүй жаал хүү хаана ч байхгүй байх. Дундад зууны үеийн дайчин эрс хаан эзэндээ жилд 40 хоног л үйлчилдэг байсан бөгөөд бусад цагийг дасгал сургууль хийж өнгөрүүлдэг байв. Хөвгүүд бүр багаасаа бэлтгэл хийж, 16-20 настайдаа жинхэнэ рыцарь болдог байжээ.


Зөв хоол

Генийн өөрчлөлттэй, химийн хольцтой хоол унд гэж байсангүй. Цэвэр байгалийн гаралтай, зөв сайн хоол идэж байжээ.


Ажилгүйдэл байхгүй

Боолчууд тарианы талбайд, чөлөөт иргэд өөрийн лангуу, дархны байран дээрээ ажиллана. Хэрвээ та язгууртан бол ан хийж болно. Сүм хийд олноор баригдаж байсан тул хүмүүст ажил хэзээд олдоно. Зөвхөн өвчтэй буюу тахир татуу хүн л ажил хийдэггүй байжээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дундад зуунд бүх юм “харанхуй” байсан гэж үү?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2015/05/26
    oo ene ued amidaryaa.

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох