МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн түүхэнд эргэлт гаргасан 10 цаг үе

  • 7,406 уншсан
  • 8
  • 2015/04/03

.

10. Сэргэн мандалтын үе

Дэлхийн түүхэнд эргэлт гаргасан 10 цаг үе

1483-1513 он. Урлаг, уран зургийн сэргэн мандалт. Энэ үед л Леонардо, Миккеланжело, Рафаэль, Дюрер, Боттичелли нар “Сүүлчийн зоог”, “Мона Лиза”, “Сикстиний капелла”, “Венера мэндэлсэн нь”, “Шинэ тивийн нээлт” зэрэг суут бүтээлүүдээ туурвижээ.

9. Ромын эзэнт гүрэн

Дэлхийн түүхэнд эргэлт гаргасан 10 цаг үе

МЭӨ 100 – МЭ 100 он. Эртний ромчууд Грекийн соёлд тулгуурлан инженерчлэл, уран барилга, дуу хөгжим, яруу найрагт ихээхэн амжилтанд хүрсэн юм. Энэ үед Хятадын Хан гүрэн хөгжин цэцэглэж байв.

8. Биологийн шинжлэх ухаан

Дэлхийн түүхэнд эргэлт гаргасан 10 цаг үе

1855-1866 он. Дарвины байгалийн шалгарлын тухай онол, Пасторын бактерийн тухай онол нь биолог болон анагаах ухаанд үсрэлт хийсэн билээ. Мөн Листер эмнэлгийн практикт ариутгалыг нэвтрүүлж, Мендель анхны генетик туршилтуудыг хийж байв. Бусад салбар ч арвин нээлттэй байлаа: Максвелл цахилгаан соронзон талбай болон цацрагийн тухай бичиж, анхны дотоод шаталтын хөдөлгүүр, хийн халаагч, үйлдвэрлэлийн ган, пластик, дахин цэнэглэгч зай зэрэг бий болжээ.

7. Их нээлтүүдийн үе

Дэлхийн түүхэнд эргэлт гаргасан 10 цаг үе

1870 -1890 он. Энэ 20 жилийн дотор цахилгаан гэрэл, хувьсах гүйдэл, телефон утас, автомашин, уурын турбин, ус халаагч, трансформатор, цахилгаан нуман гагнуур, фонограф, сейсмограф бүтээгдсэн байна. Мөн вакцинжуулалт хөгжиж, мэс заслын арга техник боловсронгуй болж, термодинамик, статистик механик, радио долгионыг хэрэглэж, байгаль орчныг хамгаалах хөдөлгөөний эхлэл тавигджээ. Энэ үед Моне, Брамс, Достоевский, Толстой, Элиот, Чехов, Твен нарын зохиол бүтээлүүд гарчээ.

6. Одон орон, утга зохиол

Дэлхийн түүхэнд эргэлт гаргасан 10 цаг үе

1580-1610 он. Энэ 30 жилийн дотор маш их хөгжил дэвшил явагдсан юм. Галилейн дуран авай, Кеплерийн гарагийн онол нь орчин цагийн одон орны үндсийг тавьсан байна. Сервантес, Монтейн, Шекспир нарын зохиол гарч алдаршиж эхэлжээ.

5. Ньютоны үе

Дэлхийн түүхэнд эргэлт гаргасан 10 цаг үе

1660-1687 он. 17-р зуунд олон шинэ нээлт гарч байсан ч, Ньютоны таталцлалын онол хамгийн чухал нь байлаа. Химийн шинжлэх ухааныг урагш түлхсэн Бойлийн хууль 1662 онд нээгдэв. Мөн энэ цаг үед урлаг (Рембрандт, Вермер), утга зохиол (Расин, Мольер, Мильтон, Паскаль) нилээд хачирхалтай философи (Гоббс, Локк) эрчимтэй хөгжиж байжээ.

4. Аж үйлдвэрлэлийн хувьсгал

Дэлхийн түүхэнд эргэлт гаргасан 10 цаг үе

1764-1790 он. 18-р зуунд жил бүр л ямар нэгэн шинэ нээлт гарч байжээ. Ж.Ватт 1764 онд уурын хөдөлгүүрийг боловсронгуй болгож, Лавуазье химийн шинжлэх ухааны үндсийг тавьж, Хоттн геологийн зарчмуудыг тайлбарлаж, Адам Смит эдийн засаг, Моцарт сонгодог хөгжмийн үндсийг тавьсан байна. Фотосинтез, электролизийг нээж, утас ээрэгч машин бий болов.

3. Дорнын эзэнт гүрнүүд

Дэлхийн түүхэнд эргэлт гаргасан 10 цаг үе

МЭ11-12 зуунд Хятадад хэд хэдэн угсааны хаант төр ноёрхож байсан ч, Сүн угсааны хаад хамгийн хүчирхэг нь байлаа. Чжу Си Күнзийн шинэ сургаалийг бий болгож, тамга, луужин ашиглах болжээ. Хятадын уран зураг хөгжлийнхөө дээд түвшинд хүрэв. Энэ үеийн дорно дахины соёлд Мусульман, Энэтхэг, Өмнөд Азийн соёл иргэншил ч өөр өөрийн хувь нэмрээ оруулсан юм. Харин Европ харанхуй бүдүүлэг байдлаас ангижирч, анхны үйлдвэрээ байгуулж, сүм хийд, цайз бэхлэлт зэрэг уран барилгын дурсгалуудаа барьж эхэлж байв.

2. Газар дундын тэнгис орчмын соёл

Дэлхийн түүхэнд эргэлт гаргасан 10 цаг үе

МЭӨ5-4 зуун. Агуу зохиолчид Софокл, Аристофан, суут барималч Фидий, гүн ухаантан Сократ нар МЭӨ 5-р зуунд Афин хотноо амьдарч байв. Хорвоо дээр өөр нэг ч хот ийм олон суутан төрүүлээгүй билээ. 4-р зуунд суут сэтгэгч Платон, ёс зүй, улс төрийн онолыг үндэслэгч Аристотель, математикч Эвдокс, Эвклид нар Грекийн сүр жавхааг бадрааж байлаа. Евразийн нөгөө талд Күнзийн дагагчид Хятадын гүн ухааныг үргэлжлүүлж байв. Сампин, домен зуухыг зохион бүтээжээ.

1. Шашны сургаалиудын үүсэл

Дэлхийн түүхэнд эргэлт гаргасан 10 цаг үе

МЭӨ 6-р зуун. Күнз, Будда, Махавира нар 6-р зууны үед амьдарч байсан боловч, бүтээлүүд нь хожуу нийтлэгдсэн юм. Энэ үед Хуучин гэрээ бичигдсэн гэж үздэг. Гүн ухаантан Талий, Парменид, улс төрийн лидер Солон, инженер Керсифрон, яруу найрагч Сапфо, Пиндар нарын ачаар Грекийн соёл мандан бадарч байлаа.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн түүхэнд эргэлт гаргасан 10 цаг үе
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • zochin 2015/11/19
    mnaihan yum l bol mgl mgl gej hii hoosn tseejee deldsn humus bhin yagd yumni tsaad mun chanriign oilgoj uhaardaggu yum be, end delhiin shashin, soyol urlag, aj uildwer, shinjleh uhaani neeltuudiin talaar yrij bnshde, jaahn yum oilgooch yum l bol buh zuilte 13r zuuniig holboh gj oroldohn yagd bugd iim neg hairtsgand orsn setgehuite bolchihwoo araichde

    0 0 Хариу бичих
    • Зочин 2016/01/10
      Huvilai haan odon oron sudlal, bank sanhuu, 2 teviin holboog nemegduulsen, delhiin hogjiliig 200-300 jil uragshluulsan mon europ-iin sergen mandalt uunees ehtei

  • Зочин 2015/07/24
    өрнө дорныг холбосон монголын эрин үе байгаагүй бол энэ их нээлт дэвшилтүүд одо хаана ямар үедээ явахыг хэлж мэдэхгүй

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/15
    Энэ хүмүүст зориулж иймэрхүү нийтлэл тавихдаа Монгол гээд нэг өгүүлбэр оруулчихаж баймаар юм. Тэгвэл янз бүрийн юм ярихгүй

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/30
    Энд Их Монгол Улсын дэлхийд хийсэн эргэлтийн талаар дурдаагүй бол энэ бүх дэлхийнх биш гэсэн үг.

    3 2 Хариу бичих
  • reeuna 2015/04/03
    Монголын эзэнт гvрний тэлэлт дэлхийн тvvхэнд маш том нелее vзvvлсэн дээ уг нь

    9 3 Хариу бичих
  • Зочин 2015/04/03
    Монголоор Сонг биш Сүн улс гэнэ.

    3 2 Хариу бичих
    • Niitlelch 2015/04/03
      Баярлалаа. Алдаагаа заслаа.


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох