МЭДЭЭ НЭМЭХ  

Амьд цэцэг – аюултай бэлэг

  • 13,680 уншсан
  • 10
  • 2015/04/03

Орчин үед амьд цэцгийн баглаагаар бэлэг барих нь нийтлэг үзэгдэл болсон. Уг нь сайхан бэлэг, гэхдээ 2 том “но” бий. 


Манай улс урьд хөршөөс цэцэг, цэцгийн баглаа импортоор оруулж ирдэг. Он гарсаар 11 мянган ам/долларын үнэтэй 18 мянга орчим амьд цэцэг оруулж иржээ. Харин БНСУ-аас оруулж ирсэн гэх цэцэгнүүдийн хувьд Солонгосын компани Хятадын компанитай гэрээ байгуулж, нэмүү өртөг шингээн манай улсад оруулж ирдэг аж. Цэцгийг том хайрцагт хийж, онцын хамгаалалтгүйгээр галт тэргээр хоёр хоног тээвэрлэж ирдэг. Усалж, чийглэсэн цэцгүүд хүйтэнд хөлдөж, хайрагдах эрсдэлтэй. Тодорхой хэмжээний цэцэг эцсийн цэгтээ хүрч чадалгүй хог болж хаягддаг байна. Дэлгүүрт ирсэн цэцэг усанд долоо хоног шинээрээ байдаг. Ийм цэцэгнүүд худалдан авагчийн гар дээр очих хүртлээ үнэ нь 3-4 дахин нэмэгдэнэ. Энэ хооронд манай улсын валют ямархан хэмжээгээр гадагш урсаж байгааг та эргэцүүлэн бодоод үзээрэй. Бас нэг анхаарал татах зүйл: цэцгийг хилээр оруулж ирэхэд төрөл бүрийн үл мэдэгдэх хортон шавж даган орж ирэх магадлал нэн өндөр байдаг гэнэ. 

Манайд бизнесийн зорилгоор цэцэг тарьдаг цэцгийн аж ахуй цөөнгүй бий. Байгаль хамгаалагчид, экологич эрдэмтэд таримал цэцэг байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгааг судалж үзээд цочролд орсон гэнэ. Цэцгийг хурдан ургуулах, өнгө үзэмж нэмэх зорилгоор төрөл бүрийн химийн бодисоор усалж, борддог. Энэ нь хөрс болон хүрээлэн байгаа орчинд туйлын таагүй нөлөө үзүүлнэ. Мөн хортон шавж, хог ургамлаас хамгаалж биоцид, пестицид шүршинэ. Цаашлаад, худалдан авагчийн гар дээр очтлоо өнгө зүсээ алдахгүй байлгахын тулд огтолж авмагц хадгалалт уртасгах химийн бодис хэрэглэнэ. Ийм олон төрлийн химийн бодис хэрэглэх нь ажилчид болон цэцгийн дэлгүүрийн худалдагч нарын эрүүл мэндэд маш хортойгоор нөлөөлдөг байна. Худалдан авагч ч бас тодорхой хэмжээгээр хордож байдаг аж. 

Дэлгүүрт цэцгийг зүгээр нэг зарахгүй гялгар цаасанд боож өгнө. Энэ цаас пластикаар хийгдсэн учир дахин боловсруулалтанд орохгүй, задрахгүй, хэдэн зуун жил хог болон хэвтэнэ. Харин цэцэг нь хэрэглэгчээ 3 буюу дээд тал нь долоо хоног баярлуулаад, дараа нь мөн л хог болон хаягдана. Цэцэг задрах үед түүнд шингэсэн химийн бодисууд болон их хэмжээний хүлэмжийн хий агаарт ялгаран гарна.


Ингээд бид юу хожиж байна?

Багагүй мөнгө төлөөд их хэмжээний экологийн бохирдолтой (энэ нь хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нь ойлгомжтой) л үлдэх шив. Ингэх ямар хэрэгтэй юм бэ? Цэцэг бэлэглэх өөр олон арга бий. Жишээ нь, саванд суулгасан цэцэг бэлэглэж яагаад болохгүй гэж? Мод бэлэглэвэл бүр сайн. Манай хотод, танай гудамжинд мод суулгах өч төчнөөн зай олдоно гэж баттай хэлж чадах байна. Ингэвэл таны бэлэг бүр ч өргөн дэлгэр утга агуулгатай болж, цаад хүнээ илүү баярлуулах бус уу? Мод хэдэн зуун жил амьдарна шүү дээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Амьд цэцэг – аюултай бэлэг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

10 Сэтгэгдэл


  • Адъяа Батжаргал 2015/04/06
    hi

    0 2 Хариу бичих
  • Зочин 2015/04/04
    яг үнэн тайрсан цэцгийг харахаар гол харлаад байдаг юм. ургаж байсан юмыг аваачаад тайрцан гэж бодогдоод л их эвгүй.

    9 4 Хариу бичих
  • Зочин 2015/04/04
    Цэцгийг мэрэгжилийн хяналтын газрын шинжилгээгээр баталгаажуулаад зөвшөөрөл авч хтлээр оруулдаг юм амныхаа хэрээр мэдэмхийрч болохгүй шүү

    3 12 Хариу бичих
  • tsetseghen 2015/04/03
    Bi cavand suulgsan tsetseg belgend avah durtai ooroo tsetseg taridag bolhoor taslaj tairsan tsetseg avhaar hairan tsetseg gej bodogdood baidag yum. Tsetseg-nd durtai humuusiin Facebook Group baidag shuu

    5 3 Хариу бичих
  • sara 2015/04/03
    bud eh delhiinhee tuluu amidrah uchirtai tiimees ene sanaliig demjij bna. importoor tsetseg oruulahaa bolie harin eh orondoo baigal orchindoo horguigeer tsetsegurguulj avsh neg ni avna biz bi l lav avahgui eh oronch setgeleer tegvel import bagasna urailj bna demjeerei humuusee

    8 2 Хариу бичих
  • Зочин 2015/04/03
    Zov l sanaa bna

    1 1 Хариу бичих
  • Зочин 2015/04/03
    Болзоон дээр ммнаасаа бохь гаргаж өгөхөд болно

    3 1 Хариу бичих
  • Зочин 2015/04/03
    Тэгээд болзоон дээрээ мод боогоод өгөх болж байна уу? Тэнэг шаасс.

    9 15 Хариу бичих
    • Зочин 2015/04/03
      Заавал цэцэг өгөх ёстой юм уу? Тэнэг шасс.

  • g 2015/04/03
    санал нэг бнаа би бас тэгж бодоод шампанск чихэр ихэнхдээ өгдөг дөө

    8 2 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох