МЭДЭЭ НЭМЭХ  

Адроны Их Хурдасгуурыг дахин асаана...

  • 2,128 уншсан
  • 1
  • 2015/04/04

Европын Цөмийн Судалгааны Төв (CERN) ойрын өдрүүдэд Адроны Их Хурдасгуурыг (Large Hadron Collider - LHC) дахин ажиллуулж эхлэх гэж байна. Дэлхийн хамгийн том, хамгийн хүчтэй эгэл бөөмийн хурдасгуурыг 2 жилийн өмнө техник шинэчлэлийн зорилгоор түр унтраасан юм аа. Гол зорилго нь хурдасгуур дахь протоны багцын мөргөлдөөний энергийг 8 тера электрон-вольтоос (ТэВ) 13 тера электрон-вольт хүртэл ихэсгэх явдал байсан. Өөрөөр хэлбэл протоны багцын хурдыг ихэсгэнэ гэсэн үг.
Адроны Их Хурдасгуур нь аварга том тойрог замаар протоны багцуудыг харилцан эсрэг чиглэлд асар их хурдтайгаар хөдөлгөн хооронд нь мөргөлдүүлж цөмийн урвал явуулдаг туршилт судалгааны төхөөрөмж юм. Ийм цөмийн урвалын дүнд маш олон эгэл бөөм үүснэ.
2013 онд АИХ дээр эрдэмтэд Хиггсийн бозон хэмээх эгэл бөөмийг туршилтаар ажигласан билээ. Өмнө нь энэ бөөм байгаль дээр оршин байх ёстой гэдгийг зөвхөн онолоор хэлсэн байсан юм.

Адроны Их Хурдасгуурыг дахин асаана...
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Адроны Их Хурдасгуурыг дахин асаана...
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • hvn 2015/08/21
    Ene bol asar ayul tarij boloh zvil

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох