МЭДЭЭ НЭМЭХ  

Бүдүүлэг аашилж, доромжилж байгаа хүнд ямар хариу барих вэ?

  • 4,123 уншсан
  • 0
  • 2014/05/29

Гудамж талбай, олон нийтийн сүлжээ,тээврийн хэрэгсэл, ажил албан дээрээ бүдүүлэг үг хэллэг сонсож доромжлуулахыг хэн ч тэвчиж чаддаггүй. Хохирч гомдсон дүр эсгээд зүгээр суугаад байх шаардлагагүй, зохих хариуг нь оновчтой өгч сурах хэрэгтэй. Учир нь, доромжлол хүний өөрийн үнэлгээ, ажлын бүтээмж, эрүүл мэндэд хүртэл муугаар нөлөөлдөг байна. Бүдүүлэг аашилж буй хүнтэй яаж харьцах вэ?

 

Тайван байж сурах

Хамгийн гол нь сандарч тэвдсэн, айж ичсэн янз гаргаж болохгүй. Өөрийнхөө үзэл бодлыг илэн далангүй, тодорхой илэрхийлж, байр суурин дээрээ хатуу зогс! Гол нь хамгаалалтанд орж болохгүй, тайван байх хэрэгтэй. Бүдүүлэг ааштангууд голдуу сул дорой, атаархуу, нэр төр, амгалан тайвныг мэдэхгүй хүмүүс байдаг. Тэд сандруу, дорой хүмүүсийг олзлон авч эерэг энергийг нь сорж байдаг тул тэдэнд боломж олгохгүйг хичээ!


Найтаах

Бүдүүлэг харилцаа сунжрах шинжтэй байвал энэ аргыг хэрэглээрэй. Тэгэхдээ зориуд чанга, хүчтэй найтаа! Тэгээд “ Уучлаарай, би дэмий юм сонсохоор харшил хөдлөөд байдаг юм “ гэж хэлээрэй. Бас эелдгээр “ За тэгээд, та юу ярьж байлаа? “ гэж асуух юм шүү. 


Айкидо

Энэ арга нь бүдүүлэг занг буцаан чиглүүлэх увидастай. Та зүгээр л түүний хэлсэн болгоныг анхааралтай сонсоод, “ Өч төчнөөн цаг хугацаа, хүч чадал зарцуулан байж дутагдлыг маань олж харж, шүүмжилсэнд баярлалаа ” гэж хэлээрэй. Дээрээс нь нэмж ажигч гярхай байдлыг нь магтсан ч болно. Энэ бүхнийг аль болох олон хүн сонсвол бүр сайн. Бүдүүлэг этгээд хөндлөнгийн дэмжлэг авч чадахгүй, харин ч доог тохууны бай болно.


Их зан гаргах

Ийм аргыг доод тушаалын дарга нар, олон нийтийн сүлжээнд сайт, блог, бүлэг хариуцдаг хүмүүс хэрэглэвэл зохимжтой. Сүлжээгээр дамжуулан бүдүүлэг үг хэллэг хэрэглэн дайрч давшлах, гүтгэн гүжирдэх, өөрийнхөөрөө зүтгэх, зарим үед заналхийлэх зэрэг үйлдэл гардаг. Ийм үед ямар нэг сэтгэл хөдлөлд автагдалгүй,хөндий хүйтнээр алдаа мадгийг нь анхааруулаад л орхичих!


Үл тоомсорлох

Бүдүүлэг зантай тэмцэх хамгийн энгийн, үр дүнтэй арга энэ байж магадгүй. Зарим үед дув дуугүй байх нь аюулгүй, үр дүнтэй бас сүртэй байдаг шүү дээ! Бүдүүлэг этгээд таны анхаарлыг өөртөө татахыг хүсч буй учир түүнийг тэгж баярлуулах хэрэггүй. Гэхдээ тоохгүй орхиход бас учир бий. Гомдсон царай гаргаж, санаа алдаж хэрхэвч болохгүй. Ямар ч сэтгэл хөдлөл бүү үзүүл, тэр этгээд огт байхгүй, хоосон газар байгаа юм шиг л хөдөлж аягла!


Өөр зүйл төсөөлөх

Албан тушаал дээгүүр хүн таныг доромжилж, шууд гараад явчихаж болохооргүй үед та түүнийг тэнэгхэн нялх хүүхэд мэтээр дотроо төсөөл! Түүний толгойг илж, будаа халбагадан өгч, суултуур дээр нь суулгаж өгч байна гээд бод доо. Өөрийн эрхгүй нүүрэн дээр чинь инээмсэглэл тодорно. Ухаантай хүн бол үүнийг хараад зогсоно, тэр ч байтугай таныг дотроо хүндлэх болно.


Бүдүүлэг хүмүүст дараах үгнүүдийг хэлж болно:

“ Уучлаарай, та ярьж дуусав уу? “

“ Би таныг арай ч ийм гэж бодоогүй юмсан “

“ Бүдүүлэг зан өөрт тань ер зохихгүй байна “

“ Та чинь байгаагаасаа муухай харагдахыг хүсээ юу даа? “

“ Яасан, өнөөдөр буруу хөл дээрээ босчихоо юу? “ 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бүдүүлэг аашилж, доромжилж байгаа хүнд ямар хариу барих вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох