МЭДЭЭ НЭМЭХ  

Хорвоогийн хамгийн хачирхалтай арлууд

  • 4,363 уншсан
  • 2
  • 2015/04/05

Энэ ертөнц элдэв хачин зүйлээр дүүрэн байх юм. Заримыг нь хүн бий болгож, заримыг нь байгаль эх өөрөө бүтээсэн ажээ. Хорвоогийн хамгийн хачирхалтай арлуудыг та бүхэнд танилцуулж байна.

Хүүхэлдэйт арал

Дон Жулиан гэгч ухаан солиорч, гэр орноо орхин Мехико хоттой ойрхон байдаг энэ арал дээр ирээд даяанчлан суужээ. Энд нэгэн цагт живж үхсэн охины сүнс байдаг гэж ярилцдаг байж. Дон Жулиан охины сүнсийг харсан гэж итгэдэг бөгөөд газраас олсон хүүхэлдэйгээ модонд өлгөж сүнсийг аргадахаар шийджээ. Удалгүй тэрээр хог ухаж хаягдсан хүүхэлдэйнүүд олоод арлаар нэг өлгөх болжээ. Яваандаа хүмүүс ч хуучин хүүхэлдэйнүүдээ авчирч өгөх болсон байна. Удалгүй сайхь эр живж үхсэн гэдэг ба харин хүүхэлдэйнүүд шөнө болохоор амь орж арал дээгүүр зугаацдаг гэсэн домог бий. 


Окуносима арал

Япон тэнгист Такехара хоттой ойрхон орших энэ бяцхан арлыг “Молтогчин туулайн арал” ч гэж нэрлэдэг. 1929-1945 онд энд Японы арми химийн зэвсэг туршиж, туршилтандаа туулайнуудыг ашиглаж байжээ. Тэдгээр үйлтэй амьтдын үр сад энэ арал дээр үлдсэн нь энэ аж.


1000 арлын орон

АНУ-д Александрия Бэй нисэх буудалтай залгаа орших энэ арал нь хуучны байшингууд бүхий жирийн арал мэт харагдана. Үнэн хэрэгтээ энэ нь  Йелийн Их сургуулийн оюутнуудын үүсгэн байгуулсан "Гавал, яс" (Skull & Bones) хэмээх уламжлалт нууц нийгэмлэгийн байр юм. АНУ-ын хамгийн дээд зиндааны, нэр нөлөө бүхий баян гэр бүлийн хүүхдүүд л энэ нийгэмлэгийн гишүүн болох эрхтэй гэнэ. Эртнээс эхлээд "Гавал, яс" нийгэмлэгийн гишүүд улс төр, санхүү, эдийн засаг, хэвлэл мэдээлэл, шинжлэх ухаан, боловсролын салбарын хамгийн өндөр албан тушаалыг эзэлсээр ирсэн түүхтэй.


Титикака нуурын хөвөгч арал

Хүний гараар бүтсэн энэхүү хөвөгч арал нь нутгийн Урос омгийнхны өмч юм. Тэд зэгс сүлжиж хийсэн арал дээрээ амьдарч бусад омгийнхонтой зөрчилдөхөөс зайлсхийдэг. Мөн загас барьж жуулчдаас мөнгө салгаж дөнгөдөг ажээ.


Повелья арал

Италийн умард хэсэгт байх энэ арал нь олон жилийн турш үхэх үйлтэй өвчтөн, үхсэн хүмүүсийг “хаях цэг” болсоор иржээ. 1922 онд сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүст зориулсан эмнэлэг барьсан боловч, энд аймшигтай туршилтуудыг хийдэг байсан гэж ярьцгаадаг.


Алькатрас арал 

Сан-Францискогийн буланд оршдог энэ арал дээр чанга дэглэмтэй шорон байжээ. Энд онц аюултай гэмт хэрэгтнүүд, ялаа эдэлж дуусалгүй оргогсдыг хорьдог байж. Алдарт Аль Капоне энд хоригдож байсан гэдэг. Одоо музей болоод байна.


Сейбл арал

Шотландын эргээс холгүйхэн “Атлантикийн булш” хэмээн нэрлэгддэг арал бий. Энд зэрлэг морьд, 350-400 тооны хөлөг онгоцны сэгээс өөр юу ч байхгүй. Дээрх морьдын зураг Канадын марк болон 2005 оны зоосон мөнгөн дээр байдаг гэнэ. Бас нэгэн сонирхолтой зүйл нь: Гольфстрим ба   Лабрадорын өөд өөдөөсөө чиглэсэн 2 урсгалын ачаар энэ арал жилд 200 метрийн хурдтайгаар хөдөлж байдаг.


Могойт арал

Атлантын далайд, Бразилийн Сан-Паулу хотоос холгүй орших энэ арал дээр хорт могойнууд язганалдаж байдаг. Тэгэхдээ бүр онц аюултай хорт могойнууд шүү. Бразилийн Тэнгисийн цэргийн хүчин ард иргэдийг энэ арал дээр хөл тавихыг хатуу хориглон, манаж байдаг.


Зул сарын арал

Энэтхэгийн далайд оршдог энэ бяцхан арал дээр жил бүр 120 орчим сая тооны хавч үржилд орохоор цуглардаг. Тун ч хараа булаам үзэгдэл болдог байна.


Муурын арал

Японы Тасиро хэмээх бяцхан арал дээр ердөө 100 орчим хүн, тоолж баршгүй олон муур амьдардаг аж. 1850-иад онд энэ арал дээр харх хэт олширч торгоны үйлдвэрлэлд саад болж эхэлжээ. Хархтай тэмцэх зорилгоор нилээд тооны муур авчирсан нь одоо өсч үржээд арлын жинхэнэ эзэд болсон байна.


Хогон арал

Энэ бол хүмүүсийн санаандгүй бий болгосон арал юм. Номхон далайд хаясан хог новш далайн урсгалд туугдсаар нэгэн цэгт цугларсан нь энэ юм байна. Хэмжээгээрээ АНУ-ын газар нутгаас 2 дахин том, хогны ихэнх нь хуванцар эдлэлүүд байдаг гэнэ.


Лусон арал

Филиппиний Лусон бол галт уулын тогоон дотор байрласан нууран дундах арал юм. Эндэхийн Тааль гэх галт уул нь манай гарагийн хамгийн жижиг мөртлөө хамгийн идэвхтэй галт уул гэнэ. 100 000 -500 000 жилийн өмнө болсон дэлбэрэлтээр галт уулын орой задарч үүссэн хонхорт нь Тааль нуур бий болжээ. Цаашдын дэлбэрэлтийн улмаас Тааль нуурын дунд бяцхан арал үүссэн байна. 1572 оноос эхэлсэн 30 орчим дэлбэрэлтийн үр дүнд шинэ арал дээр бас нэг бяцхан нуур үүссэн гэнэ.

Хорвоогийн хамгийн хачирхалтай арлууд
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хорвоогийн хамгийн хачирхалтай арлууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • оооо 2015/06/16
    Энэ бол хүмүүсийн санаандгүй бий болгосон арал юм. Номхон далайд хаясан хог новш далайн урсгалд туугдсаар нэгэн цэгт цугларсан нь энэ юм байна. Хэмжээгээрээ АНУ-ын газар нутгаас 2 дахин том, хогны ихэнх нь хуванцар эдлэлүүд байдаг гэнэ.

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/06/12
    Тэр хогон арал АНУ-ын газар нутгаас хоёр дахин том гэдэг ч худлаа байх өө. Хэрэв үнэн бол номхон далайн зүүн, баруун эргийг бараг холбочих байлгүй.

    4 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох