МЭДЭЭ НЭМЭХ  

Хүн ба шимпанзе: төсөөтэй ба ялгаатай талууд

  • 3,452 уншсан
  • 3
  • 2015/04/06

Шимпанзе бол хүмүүс бидний хамгийн ойрын төрөл. Хэдий тийм боловч Дарвины онол гарахаас өмнө энэ тухай хэн ч мэддэггүй байв. Гэхдээ л бидний төсөөтэй ба ялгаатай талууд төсөөлөн боддогоос маань хавьгүй өөр юм. 

Төрөл, зүйл

Шимпанзег сармагчин гэж буруу нэрлэдэг. Тэд бол хүмүүс бидэнтэй адилхан хүн дүрстний төрөлд хамаардаг хүн дүрст мич юм. Орангутанг, горилл ч нэгэн адил. Гэхдээ одоо цагт хүний homo sapiens гэх цорын ганц зүйл бий. Гэхдээ л хүн болон шимпанзе нэг л өвөг дээдсээс үүдэлтэй, магадгүй тэр нь sahelanthropus tchadensis байж болох юм.


ДНК

Хүн ба шимпанзе мичний ДНК 99 % тохирдог гэж үздэг. Гэхдээ генийн давтамж болон мутацийн улмаас үүнийг яг таг нарийвчлан тогтооход бэрх тул 85 %-95% гэж үзвэл илүү зөв байх. Цочиж орхив уу? ДНК-ийн ихэнх нь бүх амьд организмын эсийн түвшинд үүрэг гүйцэтгэдгийг санаарай. Жишээ нь, бидний ДНК-ийн 50% нь гадилтай адил гэдэг ч бид гадилтай адил биш л байгаа биз дээ? Шимпанзе 48 хромосомтой. Хүний өвөг дээдсийн 2 хос хромсом нэг болж нэгдсэн байж болзошгүй. Садан төрлийн ямар ч холбоогүй 2 хүний хромсом, ойрын холбоотой 2 шимпанзе мичнийхээс хоорондоо илүү адилхан байдаг гэнэ.


Тархины хэмжээ 

Шимпанзе мичний уураг тархины хэмжээ 370 мл. Хүнийх 1350 мл. Гэхдээ тархины хэмжээ нь оюун ухааны хэмжүүр биш. Бүтэц, зохион байгуулалт нь л чухал үүрэгтэй. Хүний тархи их талбай эзлэн оршдог, атираа нугалаа ихтэй, мөн янз бүрийн хэсгүүд нь өөр хоорондоо маш сайн холбогдсон байдаг. Энэ бүхнээс гадна харьцангуй том магнайн хэсэг бидэнд сэтгэх, бодох чадварыг олгодог.


Харилцаа

Шимпанзе мич хоорондоо харилцах маш дуртай. Залуу мичнүүд бие биеэ гижигдэн тоглож, тэврэлдэн “үнсэлцэж” байх нь олонтаа. Харин хүний яриа бол хоорондын харьцааг бататгадаг харилцааны төгс хэлбэр юм. Түүнчлэн хүмүүс төрөл бүрийн дохио зангаа хэрэглэх, тэврэх, нөхөрсгөөр түлхэх, гар барих, мөрийг нь алгадах гэх мэтээр хандлагаа илэрхийлдэг.


Хэл ба нүүр царайн илэрхийлэл

Шимпанзе сүрэгт эзлэх байр сууриасаа хамаарч өвөрмөгц маягаар харилцдаг байна. Тэд хашгирах, исгэрэх, бувтнах, хүрхрэх зэрэг олон янзын хувилбартай дуу гарган “ярилцдаг”. Мөн нүүр царайгаа янз бүрээр хувирган, төрөл бүрийн дохио зангаа хийнэ. Хүнтэй маш төстэйгээр гайхах, инээмсэглэх, гуйх, аргадах зэрэг байдлыг үзүүлдэг. Харин хүмүүс шүдээ гарган инээмсэглэдэг бол шимпанзе мичинд энэ нь заналхийлсэн утгатай байдаг ажээ.


Хоол унд

Хүн, шимпанзе ялгалгүй элдэв идэштэн гэж тооцогдоно. Хүн мичийг бодвол илүү “махчин” гэж хэлж болно. Шимпанзе голдуу жимс жимсгэнэ, шавжаар хооллох боловч, бусад сүүн тэжээлтнийг ангуучлах удаа ч байдаг. Хүн хугацаа, завсарлагаатай иддэг бол, шимпанзе өдөржин тасралтгүй иддэг байна.


Цэх явах

Хүний нэгэн адил шимпанзе ч хоёр хөлөөрөө явах чадвартай. Гэхдээ шимпанзе алсын бараа харахын тулд л 2 хөл дээрээ зогсдог, бусад үед 4 хөллөн явахыг эрхэмлэдэг. Иймээс тэдний бүсэлхий нь өргөсөж, эмэгчин нь үр удмаа төрүүлэхэд хялбар болжээ.


Нүд

Хүний нүдний солонгон бүрхэвчийн гадуур цайвар өнгийн уурагт давхраа байдаг. Харин шимпанзед энэ нь хар хүрэн өнгөтэй харагддаг. Хүний нүднээс хаашаа харж буй нь хялбархан мэдэгддэг. Шимпанзед энэ асуудал бэрхшээлтэй. Гэхдээ тэд хүнтэй адил өнгө ялгадаг, төвийн  хараатай байдаг аж.


Хөдөлмөрийн багаж хэрэглэх

Олон жилийн турш ганц хүн л багаж хэрэглэж чаддаг “амьтан” гэж үзэж байв. Гэтэл шимпанзе хүнтэй адил хүрээлэн байгаа орчныг хөдөлмөрийн зэмсэг ашиглан өөрчилж чаддаг аж. Тэд модны мөчрөөр жад хийж, чулууг алх, нүдүүр болгон хэрэглэдэг байна.

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүн ба шимпанзе: төсөөтэй ба ялгаатай талууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2015/07/02
    Гоё нийтлэл байна

    0 0 Хариу бичих
  • Tuya Tuyakaa Dorjsuren 2015/04/06
    Гоё нийтлэл байна баярлалаа

    2 1 Хариу бичих
  • Г. Баянмөнх 2015/04/06
    a

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох