МЭДЭЭ НЭМЭХ  

Интернэт маркетеруудын чуулга уулзалт зохион байгуулагдана

  • 1,104 уншсан
  • 1
  • 2015/04/06

“ИНТЕРНЭТ МАРКЕТИНГИЙН КОНФЕРЕНЦИ 2015”

Хорин нэгдүгээр зууныг технологийн, интернэтийн зуун гэж тодорхойлдог. Бид интернэт хөгжсөнөөр эдийн засаг, бизнест бий болсон өөрчлөлтийг нэн даруй мэдэрч, уламжлалт маркетингийн аргуудаас аль болохоор татгалзаж, ухаалаг маркетингийн арга хэрэглүүрүүдийг хэрэглэж занших нь Монгол Улс шиг эдийн засгийн багтаамж муутай, бизнесийн орчин нь бүрэн төлөвшөөгүй улс оронд нэн чухал асуудал юм.

2013 оны байдлаар Монгол улсад 762,000 интернэт хэрэглэгч бүртгэлтэй байгаа нь өмнөх 3 жилээс даруй 3 дахин өссөн үзүүлэлт юм. Нийгмийн томоохон сүлжээ болох Фэйсбүүкт л гэхэд 800.000 гаруй Монгол хэрэглэгч байгаа нь бизнесийн болон төрийн байгууллагууд интернэт, сошиал сүлжээнүүдэд анхаарлаа хандуулж маркетинг, олон нийттэй харилцах үйл ажиллагаандаа интернэтийг түлхүү ашиглах хэрэгтэйг сануулж байна.

Монголд анх удаа “Сошиал Медиа Бизнес” ХХК, “Баяр Агентлаг” ХХК хамтран, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, МУИС-ийн Бизнесийн Сургуулийн Маркетингийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2015 оны 4 сарын 16-нд МҮХАҮТ (Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Үзэсгэлэнгийн заал)-д “ИНТЕРНЭТ МАРКЕТИНГИЙН КОНФЕРЕНЦИ 2015” үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаанд бизнес, интернэт, дижитал маркетингийн салбарт туршлагажсан мэргэжилтэн, интернэт маркетер, бизнес удирдагч, багш нараас бүрдсэн нийт 15 илтгэгч илтгэлээ толилуулах юм.

Тус Конференцид “Дижитал контент маркетингийг хөгжүүлэх нь”, “Компанийн маркетингд их хэмжээний өгөгдлийг ашиглах нь”, “Аппликэйшнд тулгуурласан буюу мобайл маркетингийг хэрхэн хийх вэ”, “Фэйсбүүк болон Твиттерийг ашиглаж маркетинг хийх нь” гэх мэт интернэт маркетингийн сонирхолтой сэдвүүдээр илтгэлүүд толилуулагдах ажээ.

“ИНТЕРНЭТ МАРКЕТИНГИЙН КОНФЕРЕНЦИ 2015” нь маркетингдаа интернэт, дижитал арга технологиудыг ашиглах, оновчтой зардлаар өндөр үр дүнд хэрхэн хүрэх талаар мэдээлэл, шинэ санаа сэдэл өгч, Монголын компаниудын маркетингийн хөгжлийг нэг алхам урагшлуулсан арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна.

Конференцийн танилцуулга, хөтөлбөрийг ЭНДЭЭС үзнэ үү. Фэйсбүүк дэх эвенттэй https://www.facebook.com/events/1575826242701575/ холбоосоор нэгдэнэ үү.

Интернэт маркетеруудын чуулга уулзалт зохион байгуулагдана
Интернэт маркетеруудын чуулга уулзалт зохион байгуулагдана
Интернэт маркетеруудын чуулга уулзалт зохион байгуулагдана
Интернэт маркетеруудын чуулга уулзалт зохион байгуулагдана
Интернэт маркетеруудын чуулга уулзалт зохион байгуулагдана
Интернэт маркетеруудын чуулга уулзалт зохион байгуулагдана
Эх сурвалж: http://imconf.mn/
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Интернэт маркетеруудын чуулга уулзалт зохион байгуулагдана
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Амар Эрдэнэцогт 2015/04/09
    Энэ гоё юм болох байх даа

    2 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох