МЭДЭЭ НЭМЭХ  

Түүхэнд хамгийн их ач холбогдолтой 10 тулалдаан

  • 9,124 уншсан
  • 25
  • 2015/04/07

Хэлэхэд хэцүү ч, дайн тулаан манай гарагийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэж байсан нь үнэн. Дайн дажин бол дэлхийн түүхийг бүтээж, гүрэн улсыг байгуулж, сүйрүүлж, хүн төрөлхтний нийгэмд нөлөөлөх хүчин зүйл байсаар ирсэн. Түүхэнд хамгийн өндөр ач холбогдолтой гэж үздэг 10 том тулааныг та бүхэнд сонирхуулъя.

Сталинградын тулалдаан, 1942-1943 он

Энэ бол Гитлерийн дэлхийг эзэгнэх санаархлыг бут цохиж, Германыг бүрэн ялагдалд хүргэх замыг нь засаж өгсөн аугаа тулалдаан юм. 1942 оны 7-р сард эхэлж, 1943 оны 2-р сард дууссан энэ тулалдааны үеэр 1,5 сая хүн амь насаа алдсан буюу олзлогдсон гэсэн баримт байдаг. Зөвхөн Германы талаас гэхэд л 91 000 цэрэг олзлогджээ. Фашистын Герман энэ хохирлоос хойш удтал сэхээ авч чадалгүй, хамгаалах тактик л хэрэглэж байсан гэдэг.


Мидуэйн тулалдаан, 1942 он

Япон болон АНУ-ын тэнгисийн цэргийн энэхүү тулалдаанд япончууд Сталинградын дэргэд немцүүдийн амссан бүхнийг хүртсэн юм. Адмирал Ямамотогийн төлөвлөгөө ёсоор япончууд Хавайгаас 640 км-т орших Мидуэй хэмээх арлыг хялбархан эзэлж авах ёстой байлаа. Гэтэл тэднийг адмирал Честер Нимицийн удирдсан Америкийн нисэх онгоц тээвэрлэгч хөлөг угтсан нь түүнийг ихэд гайхашруулжээ. Адмирал Ямамото нисэх онгоц тээвэрлэгч 4 хөлгөө бүгдийг нь, мөн шилдэг сайн нисгэгчдээ алдсан байна. Энэ ялагдал япончуудын Номхон далай дахь түрэмгийлэлд цэг тавьсан билээ.


Акциумын дэргэдэх тулалдаан,  МЭӨ 31 он

Клеопатра, Марк Антоний нарын флот Октавианы тийм ч хүчирхэг биш усан цэргийг бут цохиж чадсан бол түүх хэрхэн эргэх байсан бол? Хэдхэн цагийн дотор Антоний, Клеопатра хоёр флотынхоо 2/3-ыг буюу 200 онгоцоо алдаж, үүнтэй хамт Октавианыг Ромын хаан ширээнээс түлхэн унагах боломжийг ч алдсан байна. Ялагдсан тулалдааныхаа цаашдын золиос болохгүйн тулд тэд Египетдээ буцан ирж, “Б” төлөвлөгөө буюу амиа егүүтгэх хувилбарт шилжсэн бололтой. Тэртээ тэргүй л дуусах байсан юм бол яагаад флоттойгоо эцсээ хүртэл үлдээгүй юм бол?


Ватерлоогийн тулалдаан, 1815 он

Ватерлоогийн тулалдаан бол 19-р зууны үеийн их жанжин, Францын I Наполеон хааны сүүлийн томхон тулаан юм. Тэрээр Европын хэд хэдэн том гүрний эвслийн эсрэг хийсэн аян дайны дараагаар алдагдсан эрх мэдлээ Францад сэргээж, Бурбоныхны удмын хаанчлалыг таслан зогсоохыг хүсч байжээ. Мэдээж, Орос руу хийсэн бүтэлгүй аян дайныхаа дараа мань эр эрх мэдэл, нэр төр, гол нь армийнхаа үлэмж хэсгийг алдсан байсан ч, чухамхүү Ватерлоогийн тулалдаан л Наполеоны өнө мөнхийн мөрөөдлийг дуусгавар болгосон гэдэг.


Геттисбергийн дэргэдэх тулалдаан,  1863 он

Хэрвээ генерал Ли энэ тулалдаанд ялсан бол Вашингтонд хүрч, Линкольн болон түүний армийг хөөн зайлуулаад Эвслийн улсаа байгуулах байсан биз. 1863 оны 7-р сарын аагим халуунаар 3 өдөр үргэлжилсэн их тулаанд 2 хүчирхэг арми бие биеэ үнсэн товрог болгох дөхжээ. Гэвч Холбоо арай ашигтай байрлалд байснаас гадна генерал Ли стратегийн алдаа гаргасны уршгаар энэ тулаан Эвслийн улсын хамгийн том ялагдал болсон юм. Холбоо багахан хохирол амсаж, түргэн зуур хүчээ сэлбэж чадсан бол Өмнөдийнхөн яаж ч чадаагүй түүхэн баримт бий.


Пуатьегийн дэргэдэх тулалдаан, 732 он

Та энэ тулааны тухай дуулаагүй байж болох юм, гэхдээ энэ тулалдаанд франкчууд ялагдсан бол христийн шашин шүтэгчдийн тоо нилээд хэмжээгээр цөөрч, Коран судар номлодог орон хэд хэдээр нэмэгдэх байсан байх. Пуатьегийн дэргэдэх тулаанд Карл Мартелийн удирдсан 20 000 орчим франк дайчид Абдур-Рахман ибн Абдаллахын толгойлсон 50 000 араб цэрэгтэй тулгаран байлджээ. Дайсан хүчээр илүү байсан ч, Мартель авьяаслаг жанжин болохоо харуулж тэднийг бут цохин Испани руу буцаан хөөжээ. Хэрвээ энэ ялалт болоогүйсэн бол ислам Европ тивд, бүр дэлхий даяар ноёрхлоо тогтоох байсан ч байж магадгүй юм.


Венийн тулалдаан, 1683 он

Мусульманчууд дахиад л Европыг байлдан эзлэх оролдлого хийв. Энэ удаа Османы эзэнт гүрний далбаан дор Кар-Мустаф гэх сайдаар удирдуулсан 150 000-300 000 цэрэгтэй арми Польшийн III Ян Собеский хааны 80 000 дайчидтай тулалдан ялагдал хүлээжээ. 1683 оны 9-р сард болсон энэ тулаан нь исламын шашинтнууд Европ руу өнгөлзөх санаархлыг бут ниргэсэн байна. Хэрвээ Кар-Мустаф сайд Вена хотыг анх төлөвлөж байснаараа 7-р сард дайрсан бол хот тэсэж чадалгүй эзлэгдэх байлаа. Гэвч тэр түр саатсанаараа Польшийн арми болон түүний холбоотнуудад бүслэлтийг гаталж, туркуудыг цохих боломж олгосон хэрэг болжээ.


Йорктауны бүслэлт, 1781 он

Оролцогсдын тоогоор нь (Британы 9000 цэргийн эсрэг Америкийн 8000, Францын 8000 цэрэг тулалдсан гэдэг) үүнийг том тулаан гэж хэлэхгүй байх. Гэхдээ 1781 оны 10-р сард тулалдаан дуусахдаа дэлхий дахиныг үлэмж ихээр өөрчилсөн байна. Британы эзэнт гүрний ялагдашгүй арми  Жорж Вашингтоны удирдсан “үл бүтэх” колончлогчдыг хялбархан дарах ёстой байлаа. Угаасаа дайны байдал ч иймэрхүү байв. Гэтэл 1781 онд туршлага муутай америкчууд яаж дайн хийдгийг сая нэг ойлгов бололтой, тэдний үүрдийн дайсан-Францаас тусламж гуйж, асар том биш ч, дориун хүчтэй тал болон хувирчээ. Улмаар генерал Корнуоллисаар толгойлуулсан британчууд шийдэмгий дайрах америк, францын флотод хавчуулагдаж занганд орсон байна. 2 долоо хоног үзэлцсэний эцэст англичууд бууж өгөхөөс өөр аргагүй байдалд оржээ. Ингэж америкчууд тэр үеийн шилдэг армийг дарж, ирээдүйн АНУ-ын тусгаар тогтнолыг байлдан олсон түүхтэй.


Саламины тулалдаан, МЭӨ 480 он

1000 хөлөг онгоц оролцсон тулалдааныг төсөөлөөд үзэгтүн! Тэгвэл Грекийн Фемистокл жанжны удирдсан флот, Персийн хаан Ксерксийн цэрэгтэй байлдсан тулааны сүр хүч ойлгомжтой болно. Грекчүүд заль хэрэглэн Персийн флотыг Саламины нарийн хоолойд оруулж чадсан тул дайсан тоогоор олон ч дийлдэж эхэлжээ. Ингэсээр Ксеркс Грекийг грекчүүдэд нь үлдээгээд Перс рүүгээ буцахаас өөр аргагүй болов. Хэрвээ персүүд ялсан бол Эртний Грекийн хөгжил зогсож, энэ нь барууны соёл иргэншилд сөргөөр нөлөөлөх байсан гэж түүхчид үздэг.


Адрианополийн тулалдаан, 1361 он

Пуатьегийн тулаан Баруун Европт, Венийн тулаан төв Европт ямар ач холбогдолтой байсан билээ,  Адрианополийн тулаан Зүүн Европт мөн тийм ач холбогдолтой болсон юм. Исламын дайчид бүх Европыг байлдан эзлэхээр санаархаж байгаад дарагджээ. Хэрэв мусульманчууд Константинополийг эзлэн авч чадсан бол эндээсээ Балканы хойгоор дамжин Төв Европ, Итали руу хялбархан орох байлаа. Харин Константинополь хот хамгаалалтын үүрэг гүйцэтгэж, мусульманы армийг Босфор оруулалгүй зогсоожээ. Энэ аугаа хот 1453 онд эзлэгдэх хүртлээ 700 жилийн турш үүргээ нэр төртэй биелүүлж байсан юм.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Түүхэнд хамгийн их ач холбогдолтой 10 тулалдаан
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

25 Сэтгэгдэл


  • Baagii 2015/12/18
    za arai shuu Attila haan bolon Romiin hoorondoh tulaldaan odoogiin europe-iin hamgiin tom tulaan shuu!!

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/12/10
    yoo arai shuu hoy ene medeenihe garchigiig joohn medej tawimaar yum .delhiin tuuhend hamgiin ach holbogdoltoi 10 tulaan jh shg . Ene neren bol zowhon mongolchuudin baildan daguulalat dain tulaanud l bh yostoishde

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/11
    1260 онд болсон Дербентийн хөндийн тулалдаан. Каспийн тэнгисийн хойд хэсгээр байх энэ газар Алтан ордны Бэрх хаан, Ил хаант улсыг үндэслэгч Хүлэгү хаан хоёр тулалдсан энэ тулалдаан эрт үеийн түүхэнд хамгийн их цэрэг (хожим Сталинградын тулалдааныг эс тооцвол) оролцсон том тулалдаан болсон юм. Тэр тулалдаанд Бэрх хаан 350 мянган цэрэг, Хүлэгү хаан 300 мянган цэрэг гаргасан байдаг. Тулалдаан ерөнхийдөө Хүлэгүгийн ялалтаар дууссан боловч эцсийн дүндээ бол тэд аль аль нь ялагдсан юм. Энэ тулалдаан нь Алтан ордны улс, Ил хаант улсын хооронд 200 гаруй жил үргэлжилсэн эвдрэл хямралын үүдийг нээж өгсөн юм. Энэ тулалдаанаас хойш Монголын эзэнт гүрний тэлэлт зогсож, бууран доройтол эхлэсэн юм.

    5 0 Хариу бичих
    • Зочин 2016/03/27
      Түүхийг мэддэг зочинд амжилт хүсье. Анх өгүүлсэн нь мөн түүхийг сайн мэддэг ч өөрийн үзлээр эрэмбэлсэн нь буруу бишээ. Ийнхүү мэдлэг, уншсанаараа бусдад танилцуулах ажаамой хойч үрсэд нэн тустай яа. Баярлалаа

  • Зочин 2015/06/09
    Европ төвт түүхийн үндэслэлтэй юм. Үнэндээ Таласын хөндийд болсон нэг хоёрдугаар тулаан, Айн Жалутэд болсон тулаан, тэр ч байтугай Зуун модны тулаан, Их бага Цэрэндондовын Гималайг давсан тулаан шийдвэрлэх тулаан байсан. Хэрэв жижиг шаньюй Таласт ялагдаагүй бол Европ Гунн гэж байхгүй байв. Хожим Таласын тулаан Харлигууд Түрэгүүдийн талд ороогүй бол лалын шашин порно зүг биш өрнө зүг түрэх байсан юм. Айн Жалутэд Хитбух ялагдаагүй бол Кайр унаж исламын шашин уналтад орох байлаа. Зуун модонд Галдан ялагдаагүй бол Зүүнгарын хаант улс хүчирхэгжиж Казах улс байхгүй болох байв. Их бага Цэрэндондов Лхазанг барьж алаагүй бол Төвдөд өнөөг хүртэл монголчууд ноёрхож, өнөөгийн Хятадын газрын зураг огт байх учиртай байв. Гэхчлэн бичиж болно оо доо? Монголчуудын дэлхийг өөрчилсөн 10 тулаан бүгдээрээ нэрлэвэл ямар вэ?

    6 0 Хариу бичих
    • Зочин 2016/03/27
      Ер нь түүхийн "спираль"-ийг судлаач Ганхуяг сайн судлан гаргасан байдаг гэж хувьдаа үздэг. Энэ хүн өнөөдөр цөөнхийн үзэлтэн болж буйч олонхи блноо, сэтгэлийн дэм өгье бүгдээрэй

    • Зочин 2015/12/10
      zuungariin amarsanaa manjid dagaar orj eh nutagtaa hariin tsereg daguulj ireegui bol mongol 200 jil manjid darluulku bh baila

  • anhaa 2015/06/07
    legnitsiin havar haan bn aa Bat haan tsereg orosiig ezleed polshid orson tulaan

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/05
    attila hanii cataluanii tulaan Zzz medleggu niitlegch bn chi

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/26
    Ene ch de. Gadnii setgvvl ch ymuu yunaas awch tawisan ym. Mongolchuudiin hiisen dain delhiig oorchilson n ih shv dee. Jishee n 1211 Ond altan ulaiin 400000 teregtei chingis haanii 100000 tsereg tulaldaad yalagdsan bol... Hubilai haanii usan flot japan.g yalsan bol.. bo

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/26
    mongolin baildan daguulalt bhgvi baish dee. Ene dlhiid olon shine zviliig awchirsan shd

    0 0 Хариу бичих
  • Erdenebat Bat-Amgalan 2015/04/27
    Азитай холбоотой тулаанууд байхгүй байна. Тэр тусмаа Монголчуудтай холбоотой тулаанууд дэлхийн түүхэнд асар чухал. Мөн эх орны дайны үеийн Курскын тулалдаан энд дурдагдаагүй байна.

    8 1 Хариу бичих
  • Erdene-Ochir Ulzii 2015/04/17
    Дандаа Европ ялж дийлсэн байлдаанууд. Гадны сайтаас мэдээлэл хуулж тавьж байхаар өөрсдөө судлаад олигтой юм тавиач ээ. Монголчуудын Европын нэгдсэн армийг бут нэргэсэн Кайлка голын тулаан, Хятадын түүхэнд тодоор үлдсэн Улаан хавцалын тулаан, Хубилай Аригбөх 2-ийн тулаан. Тийм том биш ч дэлхийн түүхэнд чухал нөлөө үзүүлсэн Чингис хаан Жамух болон Тоорол хан нарын эвсэлийн эсрэг хийсэн тулаан гэх мэтээр

    15 10 Хариу бичих
    • Зочин 2015/06/05
      tii shdee shuumjleh bol amarhan hii l dee tegeed chad l daa

    • Зочин 2015/05/14
      Энэ Ariunaa Batochir чинь овоо гайгүй юм байх гэсэн чинь ямар сагсуу юм бэ. Чи ганцаараа гадаад хэлтэй биш шүү.

    • Ariunaa Batochir 2015/04/20
      Чи эхлээд зүгээр л миний түвшинд юм орчуулж оруулдаг болчоод надад зааж сурга ок!!!

  • Иргэн Тэмдэг 2015/04/13
    tegeed ch hubilain flot yu ch uurchluugui shuu dee . buur baildaj ch chadaagui

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/12/10
      yu ch oorchloogui jh shg teghed chn Yuani uls tseregiinhe huchiin 65% iig aldsan bdg yum malaa

  • Очироо Др 2015/04/08
    Гэхдээ хамгийн том далайн тулаан чинь Хубилай хааны 5000 усан онгоцтой флот япончуудтай байлдсан тулаан биз дээ

    5 4 Хариу бичих
    • Зочин 2015/06/08
      Нэг удаад нь Хувилайн цэрэг Японд хүрсэн боловч эрэг дээр гарсан хойноо монгол хятад 2 жанжингийн хооронд хагарал гарч хоорондоо байлдаад дараа нь япондоо дийлэгдсэн ш дээ

    • Зочин 2015/05/14
      Үгүй юм аа. Замдаа хар шуурганд бараг тэр аяараа сүйрээд амьд гарсан цэргүүд нь Японы эрэг дээр эцсээ хүртэл тулалдаад ясаа тавьцгаасан. Японыг хар салхи аварсан бөлгөө.

    • Зочин 2015/05/11
      Hubilai yaponiig ezelsen. Gehdee yapon neg ulstai holbooton bsiin. Ter ulsruu hubilai dairsan chin yapon saad bolood bhaar ni yaponiig but tsohison yum. Tegeed nogoo holbooton ulsiin ch gsn ezelsen. Hyatad garliin uls bsan shig sanagdaj bn. Ene tuhai muisiin nomiin sangiin yapon sudlal gsn gadaad helnii surguulias gargasan nomnoos unshij bolno. Bi harin martchijee.

    • Зочин 2015/05/11
      baildaagvi ch gsen hamgiin tom usan flot baiguulsan

    • Зочин 2015/04/09
      Baildaj amjaagu har dalain shuurgand urtjihsun yum bishu.

  • Batbayar Dashyam 2015/04/07
    Баяраллаа маш сонирхолтой нийтлэл.байна

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох