МЭДЭЭ НЭМЭХ  

Бархасбадь гарагийн тухай сонирхолтой баримтууд

  • 6,607 уншсан
  • 6
  • 2015/04/07

Манай Нарны аймгийн гарагууд бүгд л өөр өөрийнхөөрөө өвөрмөгц гайхалтай. Тэдэн дундаа Бархасбадийг хамгийн онцгой гараг гэж хэлж болно.

Байрлал ба хэмжээ

Бархасбадь гарагийн тухай сонирхолтой баримтууд

Бархасбадь наран талаасаа 5 дахь гараг бөгөөд Сугар, Санчир хоёрын дунд байрлана.Нарны аймгийн хамгийн том гараг: манай Дэлхий шиг 1300 гараг энд багтах аж. Иймээс татах хүчин нь Дэлхийнхээс 2,5 дахин, масс нь 317 дахин их ажээ.

Юпитер (монголоор Бархасбадь) нэрний үүсэл

Бархасбадь гарагийн тухай сонирхолтой баримтууд

Ромын үлгэр домогт гардаг Дээд бурхныг Юпитер гэдэг. Юпитер бол Сатурны хүү, Плутон, Нептун нарын ах юм. Юпитер бурхан Юнона дагинатай гэрлэсэн ч, өөр эмэгтэйчүүдтэй холбоотой байж тэднээс хүүхэдтэй болжээ. Бархасбадийн 4 том дагуул: Ио, Европа, Ганимед, Каллисто нь Юпитер бурхны амрагуудын нэрээр нэрлэгджээ.

Сансрын аппаратууд

Бархасбадь гарагийн тухай сонирхолтой баримтууд

Бархасбадь гарагт 8 сансрын аппарат очсон нь: “Пионер-10”, “Пионер-11”, “Вояжер-1”, “Вояжер-2”, “Галилео”, “Улисс”, “Кассини”, “Новые горизонты” юм. Анх хүрсэн нь “Пионер-10”. 2011 онд “Юнона” зондыг хөөргөсөн нь 2016 онд Бархасбадид хүрэх аж.

Тэнгэрт гялалзагч од

Бархасбадь гарагийн тухай сонирхолтой баримтууд

Бархасбадийг энгийн нүдээр харж болно. Тэрээр Сар, Сугар гараг хоёрын дараа 3-рт орох тод харагддаг объект юм. Сайн дуран авайгаар Бархасбадийн цагаан диск, 4 тод дагуулыг нь ч харж болно.

Цагариг

Бархасбадь гарагийн тухай сонирхолтой баримтууд

Бархасбадь 4 цагаригтай. Түүний 4 дагуул: Фива, Метида, Адрастея, Альматея нь солиртой мөргөлдсөний улмаас үүссэн цагариг хамгийн том нь аж. Санчирын цагаригаас ялгаатай нь энд мөс байдаггүй. Саяхан эрдэмтэд гарагтаа бүр ойрхон өөр нэг цагаригийг илрүүлж Гало хэмээн нэрлэжээ.

Эргэлт ба тойрог зам

Бархасбадь гарагийн тухай сонирхолтой баримтууд

Үлэмж хэмжээний масстай ч, Бархасбадь Нарны аймгийн хамгийн хурдан гараг болно. Тэнхлэгээ 10 цагийн дотор бүтэн эргэдэг. Энэ нь түүний соронзон талбай, мөн гарагийг хүрээлсэн радио идэвхт бодистой холбоотой юм. Гэвч Бархасбадь Нарыг бүтэн тойрохын тулд 12 жил зарцуулдаг байна.

Соронзон талбай

Бархасбадь гарагийн тухай сонирхолтой баримтууд

Бархасбадь Нарны аймаг дотроо хамгийн хүчтэй соронзон талбай бүхий гараг юм. Энэ нь Дэлхийнхээс 14 дахин их гэнэ. Гарагийн цөм доторх металл устөрөгчийн хөдөлгөөн ийм хүчтэй талбайг үүсгэдэг гэж зарим эрдэмтэд таамаглаж байна. Бархасбадь маш хүчтэй радио цацрагийн эх үүсвэр тул хэтэрхий ойртож очсон сансрын хөлгийг гэмтээж болзошгүй аж.

Олон дагуул

Бархасбадь гарагийн тухай сонирхолтой баримтууд

Бархасбадь 63 дагуултай. Ио, Европа, Ганимед, Каллисто гэсэн 4 том дагуулыг Галилео Галилей 1610 онд нээсэн тул Галилейн дагуулууд хэмээн нэршжээ. Хамгийн том дагуул Ганимед нь нэг захаасаа нөгөөгөө хүртэл 5262 км тул Буд гарагаас ч том гэсэн үг юм. Энэ мөсөн сар нь Бархасбадийг 7 хоногт нэг удаа тойрон эргэнэ. Бас нэг сонин дагуул болох Ио нь оргилох галт уул, лаван нуураар элбэг. Ио дээрх уул 16 км-ийн өндөрт хүрдэг. Сонирхолтой нь, Бархасбадийн ихэнх дагуулууд диаметрээрээ 10 хүрэхгүй км.

Их улаан толбо

Бархасбадь гарагийн тухай сонирхолтой баримтууд

1665 онд одон оронч Жованни Кассини Бархасбадь гараг дээр том улаан толбо байгааг илрүүлжээ. Энэ нь цагийн зүүний эсрэг, 435 км/цаг хурдтайгаар эргэлдэж буй асар том шуурга-эсрэг циклон бөгөөд 17-р зууны үед үүсээд одоо хүртэл намдаагүй байгаа аж. Энэ шуурганы хэмжээ 100 жилийн өмнө 40 000 км байсан нь одоо тал хувиар багасаад байна. Их улаан толбо бол Нарны аймгийн хамгийн том агаар мандлын хуй салхи билээ.

Шуурга

Бархасбадь гарагийн тухай сонирхолтой баримтууд

Бархасбадийн шуурга зарим талаар Дэлхийнхтэй төсөөтэй. Эндэхийн шуурга нэг их удаан үргэлжилдэггүй, голдуу 3-4 хоноод намддаг. Харин хар салхи нь Дэлхийнхээс хүчтэй, аянга цахилгаан ихтэй байдаг. 150 метр/сек хурдтай хүчтэй хар салхи 15-17 жилд нэг удаа болдог байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бархасбадь гарагийн тухай сонирхолтой баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • toroo 2015/09/16
    Ochoj vzmeer bna

    0 0 Хариу бичих
    • Тэмүүжин Баяраа 2015/12/09
      uhehiig husee yuu

  • sonirhogch 2015/08/08
    gaihaltai ymaa

    0 0 Хариу бичих
  • ul medeh 2015/07/04
    Barhasbadi 67 daguultai.

    0 0 Хариу бичих
  • Сугар 2015/06/15
    Бархасбадь нь Ангараг Санчир хоёрын дунд байрлана.

    5 0 Хариу бичих
  • Bayar 2015/05/16
    Oirhon ochij uzeh ymsan

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох