МЭДЭЭ НЭМЭХ  

Бидний сэтгэлгээний 4 урхи

  • 7,825 уншсан
  • 0
  • 2015/04/08

Урхи 1: Статус-кво буюу одоогийн нөхцөл байдал

Энэ нь аливаа юмыг байгаагаар нь үлдээх гэсэн эрмэлзлэл юм. Нэгэн туршилтан дээр хүмүүст бэлэг тараан өгчээ. Бэлэг бүр өөр өөр байлаа. Заримд нь цайны аяга, нөгөөд нь үнэтэй шоколад гэх мэтээр оногджээ. Дараа нь бэлгээ сольж, өөр бэлэг авч болохыг сануулсан байна. Мэдээж бүх хүмүүс сэтгэл хангалуун байж чадаагүй нь ойлгомжтой. Гэтэл үр дүн нь санаанд оромгүй гарчээ. Оролцогчдын ердөө 10% нь бэлгээ солихыг хүссэн байна. Энэ нь статус-кво биднийг тодорхой зааг дотор барьж байдгийн тод илрэл юм. Ихэнх тохиолдолд хүмүүс байгаа байдалдаа сэтгэл ханаж, нэг их өөрчлөлтийг хүсэн хүлээгээд байдаггүй ажээ.


Урхи 2: Буцаах аргагүй шийдвэр

Заримдаа амласан зүйлээ, эсвэл хийхээр төлөвлөсөн ажлаа хиймээргүй санагдаж харамсах үе гардаг. Голдуу л зав зай муутай, эсвэл хэт ядарснаас болж тэгдэг байх л даа. Тэгвэл шийдвэрээ өөрчлөхөөс бүү ай, амьдралаа та өөрөө л зохицуул! Гэхдээ зарим үед таны төлөвлөөгүй гэнэтийн зүйл гарч ирвэл түүнээс зугтах хэрэггүй шүү.


Урхи 3: Мөрөөдөл ба бодит байдал

Бид гаднын нөлөөгөөр аливаад итгэх, үнэмших удаа олонтаа гардаг. Гэхдээ эргэлзэн тээнэгэлзэх зан хүн бүхэнд бий. Итгэж үнэмшихийг хүсэхдээ хүн бодож санаснаа  бодит байдал болгон харах тохиолдол олонтаа гардаг. Сүүлдээ хаана нь мөрөөдөл, хаана нь бодит байдал байгааг ялган салгах чадвар байхгүй болоход хүрдэг удаа ч бий. Иймээс аливааг эрүүл ухаанаар, бодитойгоор харах чадвар хүнд агаар, ус шиг л хэрэгтэй.


Урхи 4: Ийм зүйл өөрт чинь тохиолдохгүй гэдэгт итгэлтэй байх

Энэ бол бидний сэтгэлгээний хамгийн аюултай урхи. Хүн бүр өөрийгөө онцгой гэж боддог. Өөртөө хэт итгэх зан үргэлж муу зүйлд хүргэдгийг санаж явах хэрэгтэй. Өөрийгөө жинхэнэ байгаагаар нь хүлээн авч, сайн муу талаа адил эргэцүүлж байхгүй бол нэг л өдөр “өөрийнхөө өндөрлөг дээрээс” доош унаж мэднэ. Их өндрөөс унах хэцүү шүү дээ!

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бидний сэтгэлгээний 4 урхи
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох