МЭДЭЭ НЭМЭХ  

Америкийн нүүр царай хувьсан өөрчлөгдөж байна.

  • 3,732 уншсан
  • 4
  • 2014/01/23

Америкийн  хүн ам  хар, цагаан гэсэн 2 арьстанд хуваагдахаа болилоо.

Дээрх зурган дээрх царай биднийг юунд нь тэгтэл гайхашруулна вэ? Тэдний төрх бидний харж дассанаас өөр байгаад л учир нь байгаа юм: тэдний үс нүд нь, эсвэл хамар уруулын хэлбэр нь өөр хоорондоо зохицохгүй мэт байгаа биз? Бидний зарим хэрэгт дуртай нь, эсвэл жаахан түрэмгийдүү нь “ Чи чинь ямар гээч гарал угсааны хүн бэ? “ гэж шулуухан асууж байж ч магадгүй.

“ АНУ-ын Бүртгэлийн Товчоо 2000 оноос л холимог арьстнуудын талаар мэдээлэл цуглуулж эхэлжээ. Ингэснээр бүртгэлийн хуудасны “ яс үндэс “ гэсэн хэсэгт нэгээр тогтохгүй нэр бичих боломжтой болсон байна. “

Бүр 18-р зууны эцсээр немец эрдэмтэн И. Блуменбах хүн төрөлхтнийг хар, шар, улаан, цагаан, бор хүрэн арьстан гэсэн 5 хэсэгт хуваасан гэдэг. АНУ-ын Бүртгэх Товчооныхны үзэж байгаагаар дээрх онол нь төгс төгөлдөр бишээс гадна, ер нь биолог, хүн судлал, генетикийн талаасаа ч “ яс үндэс “ гэдэг нь тодорхойлж боломгүй ойлголт юм байна.

Холимог арьст америкчуудын хувьд ястан үндэстний тодорхойлолт нь маш эмзэг асуудал болж байгаа бөгөөд, үүнд улс төр, шашин шүтлэг, түүх, газар зүй, мөн тухайн хүний хариултыг хэрхэн хүлээж авах зэрэг нь нөлөөлдөг гэнэ.

“ Би эрлийз хүн” – гэж би зүгээр л хариулж орхидог боловч дотроо “ Энийг мэдэж яах гэсэн юм бол?” гэж заавал боддог хэмээн 9 настай Маккензи Макферсон хэлж байна. 29 настай Максимилиан Сугиура тухайн үед ямар үндэстэн байх нь  ашигтай байна, түүгээр нь л хариулдаг гэж үнэнээ өчжээ.

Гадаад байдлаар нь  чухам ямар үндэстэн болохыг тодорхой тогтоож боломгүй үед хувь хүний өөрийн нь санал их чухал болдог. 29 настай Юда Холман өөрийгөө “ тал нь тай үндэстэн, тал нь африк-америк “ гэж тодорхойлдог боловч албан анкетанд “ ази үндэстэн” гэж бичдэг. “ Ээж маань намайг өсгөсөн, би тай гарлаараа их бахархдаг “ хэмээн ярьж байна. 46 жилийн өмнө Сандра Уильямс хар-цагаан эцэг эхээс мэндлэхэд тэр үед америкт хар-цагаан гэсэн 2 үндэстэн хүн амын 99%-г эзэлж байсан ба 17 мужид холимог гэр бүлийг хориглосон хуультай байжээ. Сандра цайвар арьстай, шаргал үстэй боловч хар гарлаа бас хаяхыг хүсдэггүй тул анкетандаа “ хар арьстан” гэж бичдэг гэнэ.

Байдал нааштай болж байгаа орчин үед холимог арьстнууд өөрийн гарал үүслийг тодорхой, бас ч гэж нилээд хошин янзтайгаар тодорхойлох нь ихэсчээ. Ялангуяа хүүхдийн тоглоомын талбай дээр, эсвэл оюутны байр хавиар “ афропон”- /афроамерик-япон/, “ филатино” - /филиппин- латинамерик/, “мексикон” - /мексик-япон/, “ коргентин”- /солонгос-аргентин/... гэх мэтийн үгс тааралдах нь элбэг.

Хэдий тийм боловч ястан үндэстний асуудал Америкт байсаар л байгаа юм. Барак Обамаг ерөнхийлөгчөөр сонгосон ч, 2060 он гэхэд жинхэнэ цагаан америкчууд хүн амын дийлэнх  байж чадахгүй гэсэн судалгаа гарсан ч бодит үнэн дараах байдалтай байна.

Цагаан арьстнуудын цалин хар арьстан болон латин америкчуудынхаас 2 дахин их, амьжиргааны түвшин 6 дахин дээгүүр байдаг. Залуу хар америкчууд ажил олж хийхэд маш хүндрэлтэй.

Гэхдээ л тэдний ер бусын төрх өөрийн эрхгүй хараа булааж, анхаарал татна. Энэ нь тэдний заяа тавилангийн ерөөл ч, хараал ч бололтой.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Америкийн нүүр царай хувьсан өөрчлөгдөж байна.
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Зочин 2014/01/23
    Yag shdee yag ochhoor matruud l bdag shde ee

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/01/23
    Bitgii hudalaa yariad bgaarai America-chuud tsarailag gej.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/01/23
    Amerikchuud aimar tsarailag, bie haa saitag tsus holildsnos bolson gej boddog. Zugeer Europe-d ochihoor humuus n hamaagui tsarai muutai bd shuu, massaaraa. End bgaa zuragnuud arai l aimar zuragnuud tavichihaj.

    1 0 Хариу бичих
    • Erka 2014/11/27
      Энэ нийтлэлийг бичих болсон шалтгаан маань саяхан уншсан нэг нийтлэлийн сэтгэгдэлүүд бас хэд хоногийн өмнөөс дараалалан тохиолдсон сонссон зүйлээс минь болж сэтгэл хөдлөлөө өөрийн мэдэх, бодож явдаг зүйлээ бичихийг хүслээ. Хүмүүс ингэж боддог. Цус холилдвол царайлаг болдог гэж хүмүүс их ярьдаг. Бас жижиг нүүртэй хүмүүс. Тэгвэл чи яг ямар хүнийг царайлаг гэж боддог, юуг сайхан гэж хардаг, ямар царай чамд таалагдаж тагддагаа бодоод үзэх хэрэгтэй. Хүмүүс бусдаас онцгой арай л содон зүйлсийг эсвэл сайхан зүйлсийг сонирходог. Үүнийг жишээгээр батлавал таны өмнө 10 хослол өмссөн ойролцоо өндөртэй залуус байна гэж бодъё тэдгээрийн 9 нь хар нэг нь арай саарал ч юмуу хослолтой байвал та тэр хүнийг эхэлж анзаарах юмуу тогтож харах байх. Тийм биздээ? тэгэхээр хүн бусдаас арай содон зүйл (царайнд) татддаг нь буруу биш тийм ч учираас цус холилдсон царай нь нэг л хэвийн хардаг царайнаас илүү содон болохоор л сонирхсон хэрэг. Ер нь хүн болгонд таалагддаг зүйл бол тэгш хэм байдаг. Та Өөрийнхөө зургийг толин тусгалаар 2 талдаа бариад үзээрэй тэгвэл та өөрийнхөө бодож байсанаас хамаагүй царайлаг болж гарч ирнэ. Сайхан байгаа биз та бараг л Холливүүдын од шиг л харагдана. Яахав энэ бол нүүрний босоо шугамын хувьд тэгш хэм авсанаар өргөрөгөөрөө 2талдаа тэгш хэмтэй гарч байгаа юм. Тэгвэл төгс царайны пропорц гэж байдаг ер нь л төгс харьцаа гэх юмуудаа. Тэр нь 1.618 гэсэн тоог хаа нэгтээ харж сонсож байсан уу? Энэ бол төгс харьцаа энэ нь тань уруул хамар 2 ийм харьцаатай байвал бас энэ тэр гээд байдаг юм тэр бүгд тийм харьцаатай байвал та төгс царайтай бидний хэлдэгээр царайлаг хүн гэж ШУ-ч талаас тайлбарласан байдаг. Тиймээс жижиг нүүртэй хүмүүс энэ харьцаа илүү баримжаанд ойртож бас тэгш хэмтэй ч юм шиг харагддаг. Гэхдээ би энд тоо ярих гээгүй юм. Царай зураг шиг хөдөлгөөнгүй байдаг зүйл бишшүүдээ. Бид сэтгэл хөдлөлөө царайгаараа илэрхийлж гаргадаг тэр дундаас таныг хамгийн сайхан, бусдад гэгээлэг мэдрэмж төрүүлдэг зүйл бол чинь сэтгэлээсээ инээмсгэлсэн царай. Та гадуур алхаж явахдаа хэн нэгний инээмсгэлсэн царайг ажиглаад үзээрэй. Тэр хүн нь дөнгөж цэцэрлэгийн балчир, Сургуулийн насны дүү тань, Эсвэл ажил амьдралд орж тэмцэж яваа залуу, болон бидний эцэг эх, Эсвэл өтөл буурал болсон эмээ өвөө нар байж ч болно. Тэр царайг хараад таньд дулаахан сайхан мэдрэмж төрж танийг аз жаргалтай болгож байна уу? Тэгвэл Таньд түрүүний толь байгаа биздээ. Та толиндоо хараад нэг чинь сэтгэлээсээ инээмсэглээд үздээ. Та нүдэнд дулаахан гайхалтай харагдаж байна тиймүү?.. Энэ инээмсэглэлээрэй бусадруу гудамжинд таарсан энгийн хүмүүс, эсвэл эргэн тойрон ажлын газар, анги, хамт олон руугаа хараад үздээ. Тэд ч бас таньруу тэгж харвал хичнээн сайхан энэ бүхнийг бүтээхийн тулд зөвхөн таниас л эхлэнэ. ТА Бусдад сайхан харагд, сайхан харьц тэгвэл эргэн тойрон чинь ч таньд тэр бүхнийг өгөх болно. Би энэ урт нийтлэлийг таньд яг юу таалагддаг вэ? юунд татагддаг вэ? гэдэгээ дахин нэг бодож мэдрээсэй, бас хүмүүсийг яг ямар сэтгэлээр харж тэр нь таныг өөрийг чинь ямар харагдуулж байгааг эргэн нэг бодоосой гэж хүслээ. ЮУ АВАХЫГ ХҮСНЭ ТҮҮНИЙГЭЭ ӨГ гэдэг үг байдаг. Та юу хүснэ түүнийг тараах хэрэгтэй. Миний урт нийтлэлийг тэвчээртэй уншсан таньд баярлалаа. Таны нөхөрсөг анд


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох