МЭДЭЭ НЭМЭХ  

Залхуурлыг ялан дийлэх аргууд

  • 6,362 уншсан
  • 6
  • 2014/05/30

Заримдаа юу ч хийхгүй телевизор хараад л хэвтээд баймаар үе гардаг. Харин залхуурал архагшиж, өдөр тутмын ажлыг саатуулж, тавьсан зорилгоос чинь ухраах гээд байвал маш хурдан тэмцэж эхлэх хэрэгтэй.

Ачаалал ихтэй өдрийн дараа жаахан “сул зогсолт” хийж болно л доо. Гэхдээ энэ “сул зогсолт”, архаг залхуурал хоёрын хооронд тун өчүүхэн зай байдгийг бат санаж яваарай! Залхууралтай яаж тэмцэх вэ?

Үйл хөдлөлдөө хүндтэй шалтаг, зөв сэдэл ол!

Залхуурлын хамгийн гол шалтгаан нь сэдэл дутагдах явдал юм. “Аминд тулаагүй” л бол хүн юмыг хийх дургүй байдаг гэсэн үг л дээ. Маш том ажил хийх байсан ч , зүгээр л гэрээ цэвэрлэх гэж байсан ч тохирох сэдлийг ол! Хэд хэдэн арга бий. Эхнийх нь зүгээр л өөртөө итгүүлэх арга. Дараа нь өөрийгөө бусдын нүдээр харж шүүмжил! Бас өөрийгөө урамшуулах арга их үр дүнтэй гэнэ. Жишээ нь, үүнийг хийчихээд өөртөө ийм тийм юм авна, эсвэл иднэ ч гэдэг юм уу, ямар нэг шагнал амлах юм байна. Хамгийн хүчтэй сэдэл бол дотроо төлөвлөсөн зорилготой байх явдал гэнэ.


Алхам алхмаар хий!

Ажлыг нэгмөсөн хийхээр барьж авах, эсвэл нэг дор олон ажил хийх гэж зүтгэх нь бидний гаргадаг хамгийн том алдаа юм. Хүн олон тийш анхаарлаа сарниулснаар амархан сульдаж, улмаар залхуурдаг. Иймээс нэг зорилго тавьж түүнийгээ алхам алхмаар хэрэгжүүл. Ингэхдээ бүгдийг, ялангуяа өөрийгөө сайн хянаж бай. Ингэж ажиллаж чадвал ажил урагштай бүтэж сэтгэл санаа өөдрөг байна.


Дунд нь биеийн тамирын дасгал хийж бай!

Дасгалын ач холбогдлыг хайхрахгүй орхиж огт болохгүй. Хэрэв та их залхуу хүн бол гимнастик ч хэцүү санагдах байх. Гэхдээ жаахан л хичээх юм бол та үр дүнд нь гайхан баярлах болно. 15-30 минут дасгал хийхэд таны булчин шөрмөс чангарч, эрч хүчтэй болсноо мэдэрнэ. Гэхдээ хамгийн энгийн дасгалаас эхлэх хэрэгтэй шүү. Заримдаа гадаа гарч агаарт алхах нь сэтгэл мэдрэлийг маш ихээр тайвшруулдаг байна.


Хэцүү ажлыг хэд хувааж хийх нь зүйтэй

Ихээхэн цаг хугацаа шаарддаг, эсвэл төвөгтэй хэцүү ажлыг хүн голдуу хойш тавих хандлагатай байдаг. Ийм ажлыг хэд хуваан хийж болно. Нэг удаагийн ажлыг хийж дуусах бүрдээ та зорилгондоо нэг алхам ойртсоноо мэдэрч урамшил төрнө.


Сайн жишээнд анхаарал хандуул!

Үлгэр жишээч дүр төрх, ажил үйлс бол даган дууриах маш хүчтэй сэдэл төрүүлдэг зүйлс юм. Бэрхшээлийг даван туулж амжилтанд хүрсэн хүмүүсийн жишээ таны залхуурлаа ялан дийлэхэд эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Ялангуяа таны ойр хавьд байдаг бол шууд даган дууриах хэрэгтэй.


Хийгээгүй тохиолдолд гарах үр дагаврыг бичиж ил байрлуул!

Хэрэв та сайн сэдэл олж чадахгүй байгаа бол энэ ажлыг хийгээгүй тохиолдолд гарах муу нөлөөг томоор бич! Жишээ нь, шалгалтандаа бэлдэхээс залхуураад байвал дипломон дээр бичигдэх тааруухан дүнг бич. Ажил хийхээс залхуураад байвал авдаг цалинд чинь хэрхэн нөлөөлөхийг тооцон бод!


Зорилгондоо хүрлээ гэж мөрөөд!

Энэ бол олон салбарт хэрэглэгддэг маш үр дүнтэй арга юм. Өөрөөр хэлбэл та хийх хэрэгтэй байгаа ажлаа хийчихсэн мэтээр төсөөл! Энэ нь таны сэтгэхүйд нөлөөлж зорилгондоо хүрэхэд тань түлхэц болно. Эцсийн үр дүнгээ төсөөлж чадвал цаашдын сэдэл хялбар гарч ирнэ.


Эцсийн хугацааг хатуу тогтоо!

Бидний хэн ч "дэдлайн" буюу цаад талын хугацаанд дургүй нь үнэн. Гэхдээ чухам энэ л ажлаа эхлэх гол шалтгаан болох нь олонтаа. Уг нь хэдийчинээ эрт эхэлнэ, төдийчинээ эрт дуусна шүү дээ. Ер нь ажлыг эхлэх л хэцүү, цаашдаа амархан байдаг. Иймд хамгийн эцсийн хугацааг хатуу тогтоож түүндээ тохируулан ажилла!  


Жич: хэрэв та удаан хугацааны турш идэвх сонирхолгүй, архаг залхуурлын байдалтай байгаа бол зорилгондоо хүрэх тийм ч амаргүй байх болно. Гэхдээ битгий буцаж няцаарай, дахин ийм алхам хийх зүрх хүрэхгүй байж ч мэднэ. Эхний оролдлого чинь эхний амжилт гэсэн үг!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Залхуурлыг ялан дийлэх аргууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • IOS 2015/02/15
    Haha уншхаас залхуу хүрээд байхад

    2 1 Хариу бичих
  • a 2014/11/13
    duustlan unshsan

    1 0 Хариу бичих
  • zojin 2014/06/05
    Mmm udurjin hijele hihes zalhu hursen murtlu toglohor zugeer sergejihin yahuu esh uguh udur duhuud bdg mi ene zalhural arhag gehed bagadah baihaa kke

    1 0 Хариу бичих
  • aaa 2014/06/02
    ymar goy site we

    4 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/31
    дуустал нь уншхаас залуу хүрчлээ

    4 1 Хариу бичих
  • Зочин 2014/05/31

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох