МЭДЭЭ НЭМЭХ  

4-р сарын 9: Компьютерийн хулгана хэрэглээнд гарчээ

  • 930 уншсан
  • 1
  • 2015/04/09

Бидний хайртай компьютерийн хулганын “эцэг” нь Дуглас Энгелбарт гэгч зохион бүтээгч юм. Тэрээр 1963 онд компьютерийн хэд хэдэн төслийг судалж эхэлсэн өвөрмөгц лабораторийг үүсгэн байгуулжээ. Тэдний бүтээлүүдээс NLS гэх мэдээллийн цахим сангийн төсөл голлох ач холбогдолтой байв. Чухам энэ ажилд зориулж “хулгана” хэмээн нэршсэн тусгай төхөөрөмж бүтээсэн нь эхэндээ  нийтийн хэрэгцээнд зориулагдаагүй байжээ. Удалгүй төсөл өргөсөж, шинэ шинэ зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх болжээ.

1968 онд төслийн ажиллагааг олон нийтэд танилцуулсан нь ихээхэн анхаарал татаж, шуугиан дэгдээжээ. Ялангуяа “хулгана” гялалзсан амжилт үзүүлсэн гэдэг. Дуглас энэхүү суут бүтээлийнхээ төлөө 10 000 долларын шагнал авсан байна. 8 жилийн дараа түүний мэдээллийн технологийн хөгжилд оруулсан хувь нэмрийг бүр өндрөөр үнэлж Лемельсоны шагнал буюу 500 000 доллар гардуулжээ. Дараахан нь Дуглас асар өндөр нэр хүндтэй Тюрингийн шагналын эзэн болсон түүхтэй. 

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
4-р сарын 9: Компьютерийн хулгана хэрэглээнд гарчээ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Амар Эрдэнэцогт 2015/04/10
    Анхны маус бол тасархай байж ээ

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох