МЭДЭЭ НЭМЭХ  

Үл мэдэгдэх нууцлаг хүмүүс

  • 21,563 уншсан
  • 12
  • 2015/04/10

Үл мэдэгдэх, нууцлаг хүмүүс түүхэн цаг үе бүрд гарч байсан бөгөөд хэн ч, яаж ч хичээгээд тэдний нэр усыг тогтоож, нууцын хөшгийг нь сөхөж чадаагүй ажээ. Тэдний заримаас танилцуулъя.

 Шушани ноён

Энэ бол үл мэдэгдэх нэгэн еврей багшийн нууц нэр бөгөөд Эммануэль Левинас (зураг дээр), Эли Визель зэрэг алдартнууд түүнд шавь орж байжээ. Шушанийн тухай мэдээлэл тун бага, гарал үүсэл, түүх намтар нь маш нууцлаг байсан гэнэ. Уругвайн Монтевидеод байдаг булшин дээр нь “Ухаант мэргэн Рабби Шушанийн дурсгалд зориулав” гэсэн бичээс л бий. Булшны чулуу, бичээсийг Эли Визель хийсэн гэлцдэг. Өнөө үед Шушанийн өөрийн нь бүтээл байхгүй ч, оюуны өв нь түүний шавь нарт уламжлагдан үлджээ. Ноён Шушани тэнүүлчин маягаар хувцасладаг боловч, математик, гүн ухаан зэрэг шинжлэх ухааны олон салбарын нарийн мэдлэгтэй хүн байсан гэнэ.


Эдгар Погийн нууц бишрэгч

Энэ хүн жил бүр Погийн шарил дээр ирж хүндэтгэл үзүүлдэг аж. 1949 оноос эхэлсэн энэ уламжлал 1998 онд шүтэн бишрэгч өөрөө нас бартал үргэлжилсэн гэдэг. Дараа жилээс нь түүний өв залгамжлагч уламжлалыг үргэлжлүүлж эхэлжээ. 2008 онд Эдгар Погийн нууцлаг шүтэн бишрэгчийг харах гэж бараг 150 хүн цугларсан байна. 2009 онд зохиолчийн нас барсны 200 жилийн ой болох байлаа. Хэдийгээр тэгш ой боловч хүмүүс харьцангуй цөөн ирсэн гэнэ. Онцлог нь шүтэн бишрэгч өөрөө ирсэнгүй. 2010, 2011 онд мөн адил. Ингээд түүнийг нас барсан байх гэсэн дүгнэлтэнд хүрцгээж, харин өв залгамжлагч байсангүй юү, байгаад тэр нь уламжлалыг үргэлжлүүлсэнгүй юү хэмээн нэг хэсэг маргалдсан гэнэ.


Эмгэн хатагтай

1963 онд Жон Кеннедийг алагдсаны дараа хэргийн газарт авсан зургийг шинжилж байгаад нэгэн нууцлаг эмэгтэйг илрүүлжээ. Хүрэн цув өмсөж, толгой дээрээ алчуур тавьсан эмэгтэй нүүрнийхээ өмнө зургийн аппарат ч юмуу, ямар нэгэн юм барьсан байна. Яг энэ эмэгтэй өөр олон зураг дээр гарчээ. Холбооны мөрдөх товчоо эмэгтэйг олон шугамаар хайсан ч олж чадаагүй гэдэг. Ямар учиртай эмгэн тэнд юу хийж явсныг одоо хүртэл хэн ч мэдэж чадаагүй гэнэ.


Каспар Хаузер

1828-05-26-нд Нюрнберг хотын зах дээр 16-17 орчим насны хачирхалтай хүүг анзаарцгаасан байна. Тэрээр “Морин цэргийн 6-р хорооны ахмадад” гэж хаягласан захиаг биедээ авч явжээ. Захиаг бичсэн нэрээ нууцалсан этгээд 1812-10-07-ны өдрөөс эхлэн хүүг асран хамгаалах үүргийг хүлээсэн бөгөөд гэрээс огт гаргадаггүй байснаа бичсэн байв. Хаузер (хүүгийн нэр) түүний харилцдаг байсан цорын ганц хүн нь нүүрээ нуусан нууцлаг эр байсан тухай ярьжээ. Олон нийтийн дунд Каспар Хаузерийг нялх багадаа хулгайлагдсан ( албан ёсоор нас барсан) Бадены хаан ширээ залгамжлагч хунтайж мөн бөгөөд, одооны эзэн хаан нь хуурамч гэсэн яриа тархжээ. Каспар Хаузер гэгч үнэн хэрэгтээ хэн байсныг одоо хүртэл тайлж мэдээгүй байгаа аж.


Фулканелли

Фулканелли гэдэг нь 19-р зууны үеийн нэгэн франц алхимичийн нууц нэр юм. Түүний итгэлт шавь нарын нэг Эжен Канселье (зураг дээр) Фулканеллийн өгсөн багахан нунтгийг ашиглан 100 гр тугалгыг алт болгон хувиргаж чадсан гэсэн яриа байдаг. Фулканеллийн хэн болохыг мэдэх оролдлого маш олон удаа хийгдсэн боловч амжилтанд хүрээгүй гэнэ. Алдарт Жан-Жюльен Шампань, Пьер Дюжоль, Рене Швалле де Любич нарыг хардаж сэрдсэн удаа ч гарчээ. Гэхдээ тэд бүгд хамтран энэ нууц нэрийн дор ажиллаж байсан байж магадгүй юм.


Д. Б. Купер

Энэ бол цуутай онгоцны хулгайчийн нууц нэр юм. Энэ хүн онгоц барьцаалаад 1971-11-24-нд 200 000 америк доллар авсныхаа дараа зорчигчдыг суллажээ. Дараа нь нисгэгчдийг агаарт хөөрөхийг тушаагаад Орегон мужийн Портленд хотоос 50 км орчим зайтай газар шүхрээр буусан байна. Түүний цаашдын хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй. 1980 онд 8 настай хүү 20-тын дэвсгэрээр багцалсан 5800 $-ыг Колумбия голын эргээс олжээ. Дэвсгэртийн серийн дугаар нь Куперт өгсөн мөнгөний дугаартай тохирч байв. Энэ явдлаас хойш эрх баригчид онгоцны хамгаалалтыг чангатгаж, металл илрүүлэгч байрлуулах болжээ.


Сен-Жермен гүнтэн

Сен-Жермен бол соён гэгээрлийн үеийн адал явдал хайгч, дипломат, жуулчин, алхимич, мэргэч төлгөч хүн юм. Түүний жинхэнэ нэр, гарал угсаа, төрсөн он зэрэг нь тодорхойгүй. Европын бараг бүх хэлийг, дээрээс нь араб, эртний еврей хэлийг сайн мэддэг байсан энэ хачин хүн түүх, химийн салбарт өргөн мэдлэгтэй мөртлөө алт, болоод очир эрдэнийг хиймлээр гарган авах оролдлого хийдэг байжээ. XV Людовик хааны итгэлийг олж дипломат үүрэг гүйцэтгэж явсан гэнэ. Сен-Жермен гүнтэй холбоотой олон янзын домог яриа байдаг ч, түүний чухам хэн болох нь түүхэнд нууц хэвээр үлджээ.


Төмөр багтай хүн

Төмөр багтай хүн (1703 оны 11-р сард нас барсан) бол Францын XIV Людовик хааны үед Бастилийн гяндангийн хоригдол байсан нууцлаг нэгэн юм. Хар хилэн багны араас түүний царайг хэн ч харж байгаагүй аж. Энэ багийг төмрөөр хийсэн гэсэн цуурхал таржээ. Анх 1669 онд хааны сайд энэ хүнийг шоронгийн даргад хүлээлгэн өгсөн гэдэг. Хоригдлын өрөөнд шоронгийн даргаас өөр хэн ч орох ёсгүй, түүнийг нэг ч хүн харах ёсгүй байлаа. Хоригдол хувийн хэрэгцээнээс өөр зүйл хэлж ярих ёсгүй, зөрчвөл шууд алуулах байжээ. Түүнийг үхсэний дараа хувийн эд зүйлсийг нь устгасан байна. Энэ ямар учиртай хүн байсныг одоо хүртэл хэн ч мэдэж чадаагүй ажээ.


Хил Перес

1593-10-25-нд Перес Филиппиний нийслэл Манила хотод губернаторын ордны харуулд зогсож байжээ. Тэрээр гэнэт Мексикт оччихсон байна. Балмагдан сандарсан Перес Мексикийн Засгийн газрын ордныг хамгаалж байсан цэргүүдээс “Би хаана байна?” хэмээн асууж байжээ. Тэр Мексикт байгаадаа  итгэсэнгүй, учраа хэлсэн түүнд мексикчүүд ч  итгэсэнгүй. Аргаа барсан Перес сүүлчийн нотолгоо болгож, өчигдөр орой Филиппиний губернатор, эрхэм дээдэс дон Гомес Перес Маринас сүхээр цавчуулан алагдсан болохыг хэлжээ. Энэ мэдээ үнэн болох нь батлагдмагц түүнд итгэх байх гэж Перес бодсон байж. Гэтэл түүнийг илбэ шид хэрэглэсэн хэмээн шашныхан буруутгаж эхэлжээ. 2 сарын дараа Филиппинээс ирсэн онгоц губернаторын үхлийн тухай мэдээг авчирсан байна. Пересийг сулласан боловч, яагаад ийм учрал гарсныг хэн ч тайлж чадаагүй өнгөрчээ.


Ногоон хүүхдүүд 

1887 оны 8-р сард Англид 2 хүүхэд олджээ. Тэдний арьс ногоон өнгөтэй, хувцас нь үл мэдэгдэх материалаар хийгдсэн байв. Тэд үл ойлгогдох хэлээр ярьж, хүмүүсийн яриаг ойлгохгүй байжээ. Эхлээд хоол идэж чадахгүй байснаас удалгүй хүү үхсэн байна. Харин охин хангалттай удаан амьдарч хаанаас ирснээ ярьж өгчээ. Тэд наргүй, харанхуй орчлонгоос ирсэн гэнэ. Үл мэдэгдэх шуурга тэднийг энэ газар авчирчээ. Гэвч охины ярьсан зүйл ямар ч тайлбар болж чадсангүй, тэд хаанаас яаж ирсэн нь оньсого хэвээр үлдсэн байна.

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Үл мэдэгдэх нууцлаг хүмүүс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

12 Сэтгэгдэл


  • tseegii 2015/12/10
    hamgiin sonirholtoi goy medee bn shu bi er n iim medee unshihiig husdeg tanai sited amjilt husey :))

    1 1 Хариу бичих
  • Zochin 2015/12/10
    eh survaljgui, hudlaa unen medegdehgui yum bichihee bolibol taarna zugeer...

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/02
    ter nogoon aristai huuhed sonin bnaa. buuuuuuuur bodood salahgui ni

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/07
    "Хил Перес" хэсэгт тусгагдсан 1593 онд онгоц байна гэж үү

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/05/13
      usan ongots ain

    • Зочин 2015/05/07
      usan ongots bailgui dee

  • Эрүүл мэндийн онлайн зөвл 2015/05/06
    Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат. Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Даралт огцом өсөж, бууж сандаргасан үед даралтыг нам буулгаж, тэнцвэржүүлэх зэрэг түргэн тусламж үзүүлдэг . Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн. Үйлчилгээ: 1. Даралтыг зохицуулна. а. Толгойн хэсгийн цэгүүдээр б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр 2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах 3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна 4. хэсэг газрын өвдөлтийг намдаана 5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ Эрүүл мэндийн зөвлөх утас: 94448429.

    0 0 Хариу бичих
  • zochin 2015/05/01
    tuhain tsag ued bsn hernee daraa ni haigaad oldohgui bg humuus ireeduigees irsen humuus bhaa. ireeduid olon zuun jiliin daraa hun torlhton tsag hugatsaagaar aylj chaddag bolchihood tuuhend temdeglegdsen odruuded ochij uzdeg bh. jishee ni ter Kennedy-n uhliin ued bsn zurgiin apparattai emgen. Tehdee minii l bdolo l doo.kkk

    4 0 Хариу бичих
    • Зочин 2015/12/10
      Tegeed l Butterfly effect uusgeed uu haha

  • Bilguun Bicktivism 2015/04/10
    лолзмаа

    0 0 Хариу бичих
  • Bilguun Bicktivism 2015/04/10
    Гого мэдээ

    0 0 Хариу бичих
  • Bilguun Bicktivism 2015/04/10
    Гого мэдээ

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох