МЭДЭЭ НЭМЭХ  

Гарри Каспаров: Монголыг Хятадад зарах хэрэгтэй!

  • 7,678 уншсан
  • 8
  • 2015/04/10

Шатрын дэлхийн аварга асан Гарри Каспаровыг мэдэхгүй хүн ховор. 80, 90-ээд онд шатрын дэлхийн үнэмлэхүй аварга байж бүх өрсөлдөгчөө нам дарж дэлхийд нэр алдраа цуурайтуулж явсан хүн. Тэгвэл энэ хүн цагтаа Монголын талаар юу гэж ярьж байсан бэ?

Гарри Каспаров эдүгээ Оросын сөрөг хүчний дайчин баатрын дүрд тоглон улсынхаа өнөөгийн эрх баригчдыг байнга зад шүүмжилж, дайрч давшилж байдгаараа баруунд ихэд нэр олж таашаагдсан эрхэм. Оростоо бараг амьд сүг болоод байгаа "либерализм" буюу барууны маягийн ардчилалын үзлийн цөөн хэдэн тодруун төлөөлөгчийн нэг. Энэ эрхэм цагтаа, тодорхой хэлбэл бүр 1990 онд Америкийн "Playboy" сэтгүүлд ярилцлага өгөхдөө Монголыг Хятадад зарж ашиг олох хэрэгтэй гэж хэлж байжээ.

Түүний энэ ярилцлагын хэсэг нь "Советский Спорт" сонины 1990 оны 1-р сарын 9-ний дугаарт нийтлэгдсэн байдаг (доорх зургийг харна уу). Гэхдээ "Советский Спорт" сонин Каспаровын үйлдлийг буруушааж тэр америкийн сэтгүүлд өгсөн ярилцлагаас нь оросоор орчуулж тавьсан гэдгийг дурдах хэрэгтэй болов уу.


Гарри Каспаровын ярилцлагын хэсгээс. "Советский Спорт" сонины 1990 оны 1-р сарын 9-ний дугаар.

Тэгэхээр Каспаров юу гээд хэлчихсэн юм бол оо?

Playboy-ийн сэтгүүлч:

-Танд чинь ер нь улс төрч хүний шинж байна шүү. Бас та муугүй бизнесмэн бололтой. Яг одоо танд ямар ажил хэрэгч санаанууд байна даа?

гэж асуухад нь Каспаров:

-...тэгээд бид Монголыг Хятадад зарж (өгч) нэлээн хэдэн жил санаа амар амьдрах мөнгөө олж болно. Гэхдээ хамгийн ашигтай наймаа нь зүүн Германыг баруун Германд худалдах...

гэж хариулсан аж.

Тухайн үед Каспаровын энэ үйлдэл манайхныг ихээр дургүйцүүлж, Монгол дахь Зөвлөлтийн элчин сайдад эсэргүүцлийн ноот бичиг хүртэл гардуулж байжээ.

Гарри Каспаров, шатрын экс дэлхийн аварга, Оросын сөрөг хүчний "дайчин баатар"

Гарри Каспаров: Монголыг Хятадад зарах хэрэгтэй!
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Гарри Каспаров: Монголыг Хятадад зарах хэрэгтэй!
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • Б.Ганжаргал 2015/04/24
    Шатар тоглож байхдаа зүүрмэглэж тонгойгоод 2 нүдрүүгээ бэрс, ноён хоёроо нэвт зоогоосой билээ.

    0 0 Хариу бичих
  • Munkhnaran Erdene-tsogt 2015/04/12
    Хуцдаг гөлөг вэ

    0 0 Хариу бичих
  • Baasanjav Gurbazar 2015/04/11
    Түүнтэй шатар тогловол би лав хожино. Шууд шанаадаад

    7 0 Хариу бичих
  • Батөлзий Отгонтогоо 2015/04/10
    Хуцдаг новш вэ

    3 0 Хариу бичих
  • Chuka Davaanyam 2015/04/10
    Хэн нэгний ингэж хэлсэнээс болоод зарагдчихдаг бол ч ямар улс гэхэв

    16 0 Хариу бичих
  • GansukhB 2015/04/10
    Овоо юм болов уу гэсэн чинь, *** байсан юм байна

    5 1 Хариу бичих
  • Ariunaa Batochir 2015/04/10
    Хуц хуц

    4 0 Хариу бичих
  • Дөлгөөн Хангай 2015/04/10
    хэн гуай чинь харин олон юм яриа вээ

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох