МЭДЭЭ НЭМЭХ  

Гэрэл зургийн түүхэн дэх хачирхалтай агшин

  • 43,365 уншсан
  • 2
  • 2015/04/10

Эдгээр ер бусын зурагнуудын цаана нууцлаг, эсвэл бүр аймшигтай түүх нуугдан байгаа нь эргэлзээгүй.

Гэрэл зургийн түүхэн дэх хачирхалтай агшин

1538 онд Бельгид зурсан «Зуны ялалт» хэмээх цуврал зураг Мюнхен дэх Баварын Үндэсний музейд тавигджээ. Энэ нь эзэн хаан баяр ёслолын байдалтайгаар хаан ширээндээ заларч байгааг дүрсэлсэн зураг юм. Анхааралтай харвал үйл явдлыг нисдэг таваг дээрээс нь анхааралтай ажиглаж байгааг харж болно.

Гэрэл зургийн түүхэн дэх хачирхалтай агшин

Өрхийн тэргүүн Купер Техас дахь шинэ байшиндаа нүүн ороод энэ зургийг авчээ. Зургаа угаасны дараа таазнаас унжиж буй тунгалаг биеийг хараад гэр бүлээрээ хирдхийн, айдаст автсан гэнэ.

Гэрэл зургийн түүхэн дэх хачирхалтай агшин

Хөвгүүд эл зургийг анх хараад санаанд орсонгүй. Дахин анхааралтай харсны эцэст нэг “илүү гар” байхыг мэдэцгээжээ. Тэдний хэнийх нь ч гар биш байсан бөгөөд, зураг авахуулах үед тэдний ард хэн ч байгаагүй хэмээн баталцгааж байсан гэнэ.

Гэрэл зургийн түүхэн дэх хачирхалтай агшин

Уфологчид энэ зургийг ҮМНБ байдгийн баталгаа гэж үздэг. Стефан Михалак гэгч эр 1967-05-19-нд Канадын Фалкон Лейк нуурын орчимд судалгаа хийж байтал янжуур хэлбэрт 2 объект гарч ирэн нэг нь сайхь эрийн хажууд газарджээ. Михалак хаалга байхыг харж, объектын дотроос гарч буй дуу чимээг сонссон байна. Хэсэг хугацааны дараа объект сараалжин хэлбэрт хачин “яндан” үлдээгээд агаарт хөөрөн одсон гэнэ. Энэ яндан Стефаны чээжин дээр түлэнхий шарх үлдээжээ.

Гэрэл зургийн түүхэн дэх хачирхалтай агшин

«Мадонна ба Гэгээн Жованнино» бол Италийн Флоренци хотод Доменико Гирландайо гэдэг хүний зурсан зураг юм. Мари дарь эхийн зүүн мөрөн дээгүүр дискэн хэлбэрт нууцлаг объект үзэгдэх бөгөөд түүнийг нохой дагуулсан хүн сонирхон харж байна.

Гэрэл зургийн түүхэн дэх хачирхалтай агшин

Төрөл бүрийн дохиог хүлээн авах ба дамжуулах чадвартай «Хар хөлөг баатар» нэрт дагуул манай гарагийг тойрон эргэлддэг гэсэн яриа байдаг. Түүний гарал үүслийн талаар ямар ч мэдээлэл байдаггүй. Энэ объектыг 1957 онд ЗХУ анхны хиймэл дагуул хөөргөхдөө л олж илрүүлсэн гэлцдэг.

Гэрэл зургийн түүхэн дэх хачирхалтай агшин

Энэ бол 1942-02-26-нд Los Angeles Times сонинд нийтлэгдсэн зураг. Хотын дээгүүр хэд хэдэн ҮМНБ нисэж байгааг хүчтэй прожектороор гэрэлтүүлэн харуулсан байна.

Гэрэл зургийн түүхэн дэх хачирхалтай агшин

1997-03-13-нд АНУ-ын Аризона, Невада, Мексикийн Сонора мужийн хэдэн мянган иргэд тэнгэрт гарч ирсэн олон ҮМНБ-г ажиглацгаажээ. 2007, 2008 онуудад энэ үзэгдэл дахин давтагдсан гэдэг.

Гэрэл зургийн түүхэн дэх хачирхалтай агшин

Гал сөнөөгч Жим Темплтон Солуэй-Ферт булангаас холгүйхэн охиныхоо зургийг авчээ. Зургийг угаах явцад охины ард “сансрын нисгэгч”-ийн дүрс тодорч харагдсан байна. Зураг авахуулах агшинд түүний ард хэн ч байгаагүй аж. “Кодак” компани эл зураг хуурамч биш болохыг баталсан байна.

Гэрэл зургийн түүхэн дэх хачирхалтай агшин

Харин энэ зургийг Аполлон-17 хөлөг Сарны Geophone Rock гэх газраас авсан юм байна. Томруулж харвал пирамид хэлбэрийн дүрс харагдана. НАСА энэ талаар нэг ч тайлбар хийгээгүй гэнэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Гэрэл зургийн түүхэн дэх хачирхалтай агшин
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • darwin 2015/06/16
    Ter jaahan huuhdiin ardah ni todruulj harval eej ni bga (notlogdson

    3 0 Хариу бичих
  • adya 2015/06/16
    ter jaahan hvvhdiin tsaan bga hvn sansriin nisgegch bish hudlaa gedeg n batlagdsan zurag shvvdee

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох