МЭДЭЭ НЭМЭХ  

MCS-ийн Оджаргалыг илүү дэмжье

  • 65,963 уншсан
  • 74
  • 2015/04/10

-Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй-


Манай гариг 220 гаруй улстай. Эдгээр улс хил хязгаараар тусгаарласан газар нутагтаа бүтээсэн хөгжлөөрөө уралдан хүн төрөлхтөний түүхийг бичиж явна. Тэдний нэг нь 2222 жилийн төрийн түүхтэй Монгол Улс. Дэлхийн улс орнуудыг хөгжлөөр нь өндөр хөгжилтэй, хөгжиж байгаа, ядуу буурай гэж ерөнхийд нь ангилна. Монгол Улс “хөгжиж байгаа” хэсэгт багтана. “Хөгжлийн гараа”-н дээрээ зогсч байгаа улс гэвэл илүү ононо. Аль нэгэн улсын колони орон байж хаялгаар нь хөгжсөн газар цөөн бий. Хонгконг Британийн, Макао Португалийн, Тайвань Японы гэх мэт. Харин тусгаар тогтносон, бие даасан улсуудын дунд гаднынхан ирээд хөгжүүлж өгсөн улс орон гэж одоогоор алга. Манайх л анхных нь болох гэж зүтгээд байх шиг. Энэ нь төр засгийн ч, монголчуудын ч зүгээс гадныхныг хэт шүтэх, үндэсний хөрөнгөтнүүдээ үгүйсгэх хандлагаас ажиглагдана. Ялангуяа энэ засгийн өнгөн дээр яг одоо 30 гаруй компанийн захирлыг цагдан хорьж буйгаас, барина, хорино, торгоно гэж баялаг бүтээгчид рүүгээ хэт их дайрч байгаагаас харагдана.

Гэтэл хөгжлийн өндөрлөгт хүрсэн Америк, Япон, Герман, Өмнөд Солонгос, Швейцарь, Финланд зэрэг дэлхийн тэргүүлэгч орнуудын хөгжиж дэвжсэн, хөл дээрээ бат зогссон түүх үндэсний хөрөнгөтнүүдтэй, хувийн хэвшлийнхэнтэй нь салшгүй холбоотой байх юм.

Тухайлбал, АНУ капиталистуудаа дэмжиж, тэднийхээ дэмжлэгээр хөгжсөн улсын төгс жишээ. Дэлхийн зах зээлийг эзэгнэгч Microsoft, Google, JP Morgan, Coca Cola, MacDonalds зэрэг дурдаад дуусахгүй олон компаниуд АНУ-ынх. Эдгээр компанийг XIX зуунаас эхлэн Засгийн газар нь бодлогоор дэмжиж, ажиллах таатай орчныг нь бүрдүүлж дэлхийд гаргаж ирсэн байх юм. Үндэсний хөрөнгөтнүүдээ дагаад АНУ ч дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болжээ.

Япон гэхэд АНУ-аас жишээ авч 30 гаруйхан жилийн дотор Мицубиши, Тоёота, Сони, Хонда зэрэг үндэсний хөрөнгөтнүүдийнхээ дэмжлэгээр эдийн засгийн хөгжлийн ид шидийг харуулсан бол Өмнөд Солонгос, Сингапур, Хонгконг, Тайвань гээд Азийн дөрвөн ч “бар” бас л Японоос суралцаж энэ жишгээр хөгжсөн. Финланд гэхэд үндэсний хөрөнгөтнүүдийнхээ эзэмшилд байдаг “Nokia”-г эхлээд дэмжиж, дараа нь түүнийхээ дэмжлэгийг нь авч хөгжсөн байна.

Европтоо хамгийн хүчирхэг, дэлхийд тэргүүн эгнээнд зогсдог эдийн засагтай Германы хөгжлийг Siemens, Daimler-Benz, Volkswagen, BMW, Audi, Porsche, Adidas, Nivea зэрэг үнэдсний компаниудгүйгээр нь төсөөлөхийн аргагүй. Эдгээр компани нь томорч дэлхийд гарсан учраас үндэсний капитилистуудаа дагаж Герман улс ч дэлхийд гарч ирсэн.

АНУ, Германы жишгээр хөгжсөн Европын бас нэгэн орон бол “Celtic Tiger” буюу Кельтийн барс хэмээн алдаршсан Ирланд улс. Үнэндээ Ирландад бар байхгүй л дээ. Харин 1980-аад онд л баруун Европын хамгийн ядуу орнуудын нэг байсан Ирландыг эдийн засгийн эрчимтэй хөгжлөөр нь Азийн дөрвөн бартай зүйрлэдэг.

Эдгээр жишээнээс нэг асуулт гарна. Хэрвээ Засгийн газар нь бодлогоор үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжээгүй бол Microsoft, Google, Coca Cola, MacDonalds өнөөдөр дэлхийн брэнд болох байсан уу. Эд дэлхийн брэнд болоогүй бол АНУ ингэж хөгжих үү. Тоёото, Хондо, Сони-г төр нь дэмжээгүй бол тэд дэлхийд гарч, Япон Азийн бар болох байсан уу. Siemens, Daimler-Benz, Volkswagen, BMW, Audi төрийнхөө дэмжлэгийг аваагүй бол Германыг Европын тэргүүлэх хөгжилтэй улс болгох хүчин зүйл өөр байсан гэж үү. Самсунг, Хьюндай-гаа дэмжээгүй бол Өмнөд Солонгос ингэж үсрэнгүй хөгжих байсан уу.

Хариулт нь их энгийн. “Үндэсний хөрөнгөтнүүдийнхээ дэмжлэггүйгээр улс орон хөгждөггүй” гэх нэг л хариулттай. Гаднынхан очиж хөгжүүлж өгсөн улс орон нэг ч байдаггүйн нотолгоо нь энэ хариулт юм. Үндэсний хөрөнгөтнүүд л улсаа бар болтол хөгжүүлдэг нь эндээс харагдана. Тийм учраас эдийн засагчид хөгжилд хүрсэн улс орнуудыг “бар”-тай зүйрлэдэг. Япон, Солонгос, Сингапурыг Азийн барууд гэдэг. Канадыг Умардын бар, Дубайг Булангийн бар, Ирландыг Кельтийн барс, Балтын тэнгисийн орнуудыг Балтын барс зэргээр нэрлэдэг.

Харин манай улсад ямар байна вэ. Дэлхийн брэндүүд Монголд орж ирж байна аа. Харин Монголоос гаралтай, улсаа дагуулж дэлхийн зах зээлд гарах хөгжлийн монгол брэнд хараахан алга. Нүүрсээ барьцаалж бирж дээр бонд босгосон ганц хоёрхон үндэсний компаниудыг эс тооцвол дэлхийн зах зээл бидэнд хол хэвээр байна. Монгол Улс өөрөө дэлхийн өмнө хаалттай ч байгаа юм уу, мэдэхгүй. Харин Монголын төрд, монголчуудад үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжих дэмжлэг бараг алга. Тэгсэн атлаа хөгжих хүсэл байдаг. Хүслийг маань гаднынхан биелүүлнэ гэж үлгэрт итгэдэг шиг төр, засгаараа, улсаараа найдаад төөрч явна. Гэтэл гаднынхан гэж хөгжил бэлэглэдэг буяны байгууллага, байнга буцалтгүй тусламж үзүүлдэг улаан загалмайнхан биш шүү дээ. Бид 20 гаруй жил ингэж л будиллаа. Байгуулж байгаа нийгмийнхээ эсрэгээр, улстөрийнхөн нь баялаг бүтээгчдээсээ баян амьдрах ёстой гэж зүтгэлээ. Үндэснийхээ өнгөтэй өөдтэй компаниудыг буруутгаж намналаа. “MCS”-ийг, “Голомт”, Худалдаа хөгжлийн банкийг, “МАК”, “Мах импекс”, “Талх чихэр”, “Гацуурт”, “Шунхлай”-г түрүүлж мөнгөтэй боллоо, тасарч баяжлаа хэмээн нийтээрээ буруутгаж, намууд улстөрчид нь сонгуулиар сааж амьдарлаа. Тэгсэн хэрнээ эдгээр компаниуд ажлын байр гаргаж, татварт хэдийг төлж, улсын төсвийн хэчнээн хувийг бүрдүүлдгийг тооцож байсан нь цөөхөн. Оюутолгой, Тавантолгой л гэж хошуурах. Гэтэл хамгийн олон ажил олгогч, хамгийн их татвар төлдөг, бас хамгийн олон айл өрхийн төсөв болон өдөр тутмын хэрэглээтэй шууд холбоотой “MCS”, МАК, мах, гурил талхны үйлдвэрүүд зогсоход, Голомт, Хаан Худалдаа хөгжлийн банк доголдоход л өнөөдөр Монголын эдийн засгийн зүрх зогсоно шүү дээ. Үндэсний эдгээр компаниуд эдийн засгийг ингэж чирэх атлаа төрд, олон түмэнд үргэлж адлагдана. Монголчуудынхаа амьдралыг үндэсний эдгээр компаниуд л нуруундаа үүрэх хэрнээ үргэлж айдастай. Төрийн татвар хяналтаас, тасарч баяжих гэлээ гэх олон түмний дургүйцлээс болгоомжилно. Хулгай хийгээгүй хэрнээ хулгайч шиг айна. Хатуу сонсогдож магадгүй, хийж бүтээсэн, босгож байгуулснаа хулгайчдаас хамгаалахын тулд нээрээ ч хулгай “хийчихсэн” юмшиг ч загнана, хагас нойртой амьдарна. Саяхан нэгэн сайн танил маань хулгайг гурилддаг нь Ганцхудагт, төгс хийдэг нь Төрийн ордон ба түүний ойролцоо байдаг юм гэсэн нь бас л бодууштай санагдсан. Давхар давхар ийм тушаатай явахад үндэсний хөрөнгөтнүүд яаж өндийж, үндэсний баялаг бүтээгчид хэдийд нь дэлхийд гарах ч юм билээ. Тэд хөл дээрээ бат зогсоогүй цагт Монгол Улс хөгжлөөрөө дэлхийд гарч чадахгүй. Үүний нотолгоо нь Канадын ердийн нэгэн компани манай Оюутолгойн ордын лицензийг эзэмшигч гэдгээрээ дэлхийд гарч хөрөнгөжөөд явахад баялгийн эзэн-Монгол Улс байрандаа л байх.

Монголд улстөрийн лидерүүд бол байна аа. Нам бүлэг, төрийн институцийнхээ төвшинд. Харин үндэсний лидер төрөхгүй байгаа юм болов уу. Эсвэл байгаа нь үндэстнээ манлайлах, үндэсний хөрөнгөтнүүдийг төрүүлэх хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж ажиллаж чадахгүй байгаа ч юм уу.

Ойрын жишээнээс дурдахад, Малайзыг хөгжилд хүргэсэн, Ерөнхий сайд асан Махатир Мохамад жирийн нэгэн улстөрч байхдаа тухайн үеийн Засгийн газрынхаа тэргүүнд гаднын, ялангуяа хятад үндэстнүүдэд найдаж, Малайзын хөгжлийн хувь заяаг даатгасныг шүүмжилж нээлттэй захидал илгээжээ. Малайзыг малайзууд л хөгжүүлэх тухай шинэ бодлогыг санал болгосон энэхүү захидал “The Malay Dilemma” нэртэй ном, сүүлдээ Малайзын хөгжлийн “Үндсэн хууль” болсон гэдэг.

Солонгосын Дэү корпорацийг үүсгэн байгуулагч Ким Ү Жүнийн хэвлүүлсэн “Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна” нэртэй ном нь түүний компани төдийгүй, солонгосуудын хувьд Коран судар, Библи байсан бөгөөд шахалтаар уншуулдаг байжээ.

Сингапурын төрийн эрхийг 40 гаруй жил барьсан Ли Куан Ю-гийн “хөгжлийн жор” нь ердөө сингапурчууд байв. Тэрээр Сингапурыг сингапурчууд л хөгжүүлнэ гэдэг проект-бодлого хэрэгжүүлжээ.

Харин манайд өөдөө босоод ирснийг нь өшиглөж унагаах технологи илүү хөгжлөө. Улстөрийн аргаар нэг унагаана. Жишээ нь, Х.Баттулга, Сү.Батболд, Г.Батхүү, бүр Н.Номтойбаяртай улстөрөө л ярихгүй, яагаад бүтээсэн баялаг руу нь дайрдгийг, бүтээж босгосноор нь улстөр хийдгийг ойлгодоггүй. Төрийн ордноос өндөр байшинтай, төсвөөс их мөнгөтэйгөөр нь илүүд үздэг юм уу, тэндээс “MCS”-ийг авчирч, энд улстөртэй хутгадагийн учрыг олдоггүй. Орос эрийн эзэмшилд байсан алтны томоохон ордыг авч, ашгийг нь ч, алтыг нь Монголдоо үлдээх болсон, эх орондоо дэлхийн жишгээр анхны сүлжээ зочид буудал байгуулж буйнхаа төлөө “Алтан Дорнод-Монгол” компанийн захирал Т.Ганболд яагаад буруутан болдгийг би мэддэггүй. Эзэмшиж буй лицензийнхээ хэмжээнд таарсан нөөцөө барьцаалаад бирж дээр хөрөнгө босгосон нь яагаад улстөрд, улстөрийнхөнд хэтэвч болж харагддагийг гайхдаг. Саяхан “QSC” гэж монгол компани Дарханы төмөрлөгийг гангийн үйлдвэр болгохоор төртэй Концесс байгууллаа. Тэд дөрвөн жил ажилласан төслөө үргэжлүүлж, оросууд “Эрдэнэт”-ийг байгуулсан дайны, авсралиуд Өмнөговьд босгож байгаа Оюутолгой төслийн хэмжээний том бүтээн байгуулалтыг эх орондоо хийхээр зориг шулууджээ. Эдийн засагт үүнээс илүү сайхан мэдээ гэж өөр юу байх билээ. Улсын хөгжлийн хөтөч нь хүнд аж үйлдвэр, хүнд үйлдвэрийн ганц “талх” нь ган гэдэг. Тийм учраас аливаа улсын тусгаар тогтнол нь гангийн үйлдвэрээсээ эхэлдэг гэсэн үг гарсан хэрэг. Тийм ч учраас Солонгосын одоогийн Ерөнхийлөгчийн аав Пак генерал засгийн эрхэнд гармагцаа гангийн үйлдвэрээ барьж эхэлсэн байдаг. Хятадад ч адилхан, Мао-гийн үед айл бүр ган хайлуулах тухай бодлого гарч байсан нь түүхэнд үлджээ. Энэ нь ган хайлуулах нарийн технологийг мэдэхгүй ч, гангийн үйлдвэртэй байж гэмээнэ улс орон хөгжинө, ажлын байр нэмэгдэнэ гэдгийг тэр үеийн удирдагчид сайн мэдэж байжээ. Эцэст нь төмөртэй хүн баяждагийн жишээг амьдралд нотолж дайны хөлд нэрвэгдсэн, загас жараахай, цагаан будаанаас өөр баялаггүй явсан Солонгос, Япон, Хятадыг өнөөдрийн хөгжилд хүргэсэн, одоо ч эдийн засгийг нь тэтгэдэг мөнхийн хөдөлгүүр нь гангийн үйлдвэр болжээ. Энэ “талх”-ны түүхий эд-үрийн будаа болох төмрийн хүдрийг монголчууд бид нийлүүлдэг байв. Одоо нэгэнт өөрсдөө “үрийн будаа”-тай учир япон технолгиор “талх”-аа Монголдоо үйлдвэрлье гэдэг яах аргагүй сайн мэдээ. Хийх гэж зориглох нь хийхгүй сууснаас л дээр.

Өөдөө босох гэж байгааг нь өшиглөхөөс гадна гаднаас өрсөлдөгч оруулж ирээд нам даруулж бас унагах гэнэ. Саяхан гэхэд, өмнөд хөршийн төрийн өмчит “Bank of China”-гийн салбарыг Улаанбаатарт оруулж ирж унаж, уруудаж буй эдийн засгийг эрчимжүүлнэ гэж хэсэг ярилаа. Бараг дэлхийн эдийн засгийг тодорхойлж яваа өмнөд хөршийн төртэй нийтдээ арав гаруйхан тэрбум долларын активтай Монголын арилжааны 14 банк нийлээд ч өрсөлдөж чадахгүйг мэдмээр л юм. Цаана нь өөр стратеги байсан үгүйг бид бас мэдэхгүй.

Гэтэл хөгжсөн улс орнууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, үндэсний хөрөнгөтнүүд төрүүлэхийн тулд гаднын өрсөлдөгчдөд хязгаарлалт хийдэг байна. Элсэн цөлд газрын диваажин босгож буй Арабын Эмират гэхэд “51 хувийн босго” гэх бодлоготой. Тэнд хөрөнгө оруулалт хийгээд ижил төрлийн зах зээлийн 51 хувь нь тус улсын иргэний, үндэстний мэдэлд байх ёстой гэнэ. Бас Германд дотоодын хөрөнгө оруулагчдаа гаднынхнаас хамгаалах агентлаг байдаг ажээ. Манайд бол хамгаалснаас хааж, хязгаарласан бодлого нь илүү. Бондын мөнгөтэй хэрнээ тэндээс цаасан дээрх төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн паркийг эс тооцвол үндэсний том компаниудаа дэмжсэн төсөл бараг байхгүй. Харин ч жижиг дунд үйлдвэрлэл гэдгээр 888 төсөлд жижиглэн тараах улстөрийн шийдэлтэй. Жижиг дунд үйлдвэрлэл бол бидний 24 жил явсан, мэддэг зам. Тэдэн дундаас дараагийн “MCS”, “Голомт”, “Таван богд”, “МАК” төрөхийг 24 жил хүлээлээ, байдаггүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Жижгүүд ч төрийн дэмжлэгээр өсч томорх эрхтэй. Тэгэхдээ аль ч улс оронд хүн бүр нь олон охин компанитай группийн захирал, эсвэл тэрбумтан байдаггүй. Харин ч томуудынхаа хаялгийн хүртэж нэг хэсэг нь амьдардаг, улс хөгждөг нь хууль. Үүний жишээ нь Өмнөд Солонгосын үндэсний нийт бүтээгдэхүүн 40-45 хувийг дөрвөн том корпорац гаргадаг бол Японы эдийн засгийн 90-ээс дээш хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг. Энэ 90 хувийнхаа 50 хувийг хамгийн томд тооцогддог 18-хан корпорац бүрдүүлдэг байна. Хүн ам цөөтэй, жижиг зах зээлтэй Монголд 18-аа байг, гэхэд “MCS” шиг дахиад арван компани байхад л хөгжих бололцоо илүү нэмэгдэнэ. Тийм учраас л одоо “дараагийн MCS”-ийг гаргаж ирэхэд, “дараагийн Оджаргал, Баттулга, Баясгалан, Батболд, Нямтайшир, Чинбат, Баатарсайхан”-ыг бодлогоор төрүүлэхэд төрийн дэмжлэг илүү хэрэгтэй. Тийм ирээдүйг илүү дэмжье.

Ерөнхийлөгч гарын үсэг зурж, хотын даргын сонгуулийн амлалтаар бол манай улс 2040 оны дэлхийн хөлбөмбөгийн аваргыг эх орондоо хүлээж авна. Байж болох сайхан л мөрөөдөл. Тэгэхдээ улс нь хөгжөөгүй, ядаж 2-3 цэнгэлдэхгүй бол энэ мөрөөдөл биелэх боломжгүй. Харин үүний оронд Монголын “Самсунг”-ийг, бас түүнд дөхөж очих хэдэн том үндэсний компанийг дэмжиж төрүүлбэл, хөлбөмбөгийн аварга байтугай нь давхар шийдэгдэнэ. Жижгээр том асуудлыг шийддэггүй, харин ч томын хаялган дор жижгүүд инерцээрээ шийдэгдэж явдаг нь байгалийн хууль шүү дээ.

Эх сурвалж: http://otgonbayar.niitlelch.mn/content/6041.shtml

MCS-ийн Оджаргалыг илүү дэмжье
Эх сурвалж: Erdenee Badarch
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
MCS-ийн Оджаргалыг илүү дэмжье
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

74 Сэтгэгдэл


  • Onon 2016/05/08
    Ene odjargal gedeg hun yu ch uguigees ehleed hahtlaa bayajchisan. Tiim bolhoor odo alu boloh uls orniihoo toloo yum hiij bga gj boddog. Boddoo gants odor saihan amray gewel haashaa ochdog uu. Manaih ter bolgon park orood kino uzeed bh mongogui uchraas hunnu mall yumuu shangrilagin usan orgiluur l ordog. Owol bol skyresort orhiimsan l gj moroodjij gants ordog. Oor haachihiin. Oort n tiim ashigtai bish shahuu bhd l uls ornii nuur boloh yum hiigeedl yawad bnasht.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/11/08
    Төрийн ордноос өндөр байшинтай, төсвөөс их мөнгөтэйгөөр нь илүүд үздэг юм уу, тэндээс “MCS”-ийг авчирч, энд улстөртэй хутгадагийн учрыг олдоггүй гэжээ MCS Оджаа... Энэ нь зарчмын алдаатай уг байна... Хятадын хамгийн хүчирхэг том тэрбумтан ч Төр засгаасаа илуу их мөнгөтэй Төрийн Тянь мини Ордноосоо илүү өндөр байшинтай гэж сайрхахгуй ээ ! ийм уг хэлсэн Хятадын ч Оросын ч бизнесмен бол "авралгүй "

    0 0 Хариу бичих
  • zochin 2015/11/03
    Gadaadad amidarch baigaa 2 hun bie biendee lai bolood, 1 baiguullagad ajillaj baigaa 2 hun bie biendee gai bolood, morooroo business ee hiigeed deeshleh ayadaj baigaa hund tor zasag ni daramt bolood oodoo garah arga zam ni haana bainaa ug ni dandaa bie bienee demjih setgelgeetei baival ur dun ni yah boloo

    2 0 Хариу бичих
  • Munkh 2015/11/03
    Ene talaar mash ikh boddog. Yag l uneniig heljee Uuniig tor zasag medehiin deedeer medej baigaa baih aa. Daan ch heregjiilj chadah ekh oronch alga

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/11/02
    Goe hellee de

    0 0 Хариу бичих
  • Zochin 2015/11/02
    Ene Niitlelch Otgonbayariin niitlel shuu.

    0 0 Хариу бичих
  • зочин 2015/11/02
    улс төрчид болон улс орон нь үйлдвэрүүдээ дэмжих хандлага байсан ч нуль авилгал танилгүй бол тэр жижиг дунд үйлдвэрийн зээл гээч сайхан юм хаа ч олдохгүй бнаа

    2 0 Хариу бичих
  • Enkhjargal 2015/11/02
    Uneheer demjij bn. Ene hun bol mundag bizness men hun.

    1 0 Хариу бичих
  • Д.Өлзий 2015/11/02
    Хэний үг байх нь хамаагүй Монгол Улсын жирийн, шударга иргэн бүр энэ бодлогыг дэмжинэ гэдэгт итгэж байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, Монгол брэндийн төлөө нэгэн уриатай байж бид хөгжинө, ядуурлыг бууруулна. Баялаг бүтээгчдийг дэмжиж, худал яригчдад эрх мэдэл олгохгүй байх нь бидний ирээдүйн гарц, чин зорилтоо болгоцгооё...

    6 0 Хариу бичих
  • @Lkhagva 2015/11/02
    Оджаргал захирал энэ үгийг хэлээгүй. Сэтгүүлч Отгонбаяр “MCS-ийн Оджаргал”-ыг илүү дэмжье гэсэн гарчигтай нийтлэлээс авсан байна. Манайхан мэдээлэл нягталж сурахгүй бол энэ хүний байр суурь ийм юм байна гээд шал ташаа ойлголт авахад ийм амархан. Хэдэн зуун шэйр аваад хэдэн мянган хүн буруу бодсон байна. http://otgonbayar.niitlelch.mn/content/6041.shtml

    3 2 Хариу бичих
    • Ariunaa Bat-Ochir 2015/11/02
      @Зочин- д Нэмээд хэлэхэд би бол албан ёсны мэргэжлийн сэтгүүлч биш бөгөөд viva.mn дээр нийтлэл оруулах боломж бүх хүнд нээлттэй байдаг юм. Тэр боломжыг ашиглаж л энэ постыг оруулсан болно. Хэвлэл мэдээллийнхэн гэж бүгдийг харлуулахгүй байхыг хүсье!

    • Ariunaa Bat-Ochir 2015/11/02
      Баярлалаа алдаагаа заслаа. Erdenee Badarch гэж хүний fb дээрээ оруулсан post г оруулсан юм. Эх нийтлэлийг нь өнөөдөр л үзлээ. Дараа юм оруулахдаа сайн нягтлаж байх болноо

    • Зочин 2015/11/02
      haha... manai ene hevlel medeeleliinhen bas alna shuu...

  • Учир бий 2015/11/02
    Ёс зүйтэй бизнес хийгээд ажилчдынхаа хөдөлмөрийг шулснаас л болоод түмэнд муу нэртэй болсон дээр нь удирдлагуудынх нь ёс зүйгүй үйлдлүүд байнга хэвлэл мэдээллийн хэрэгслээр баримттайгаа яригдаж байна. Номтойбаяр бол бүүр энэ тал дээрээ алдартай нөхөр шүүдээ ер нь МСS-ийг л мэдэхгүй юм байна. Бусад нь ёс зүйтэй бизнес хийдэг гэж би лав бодохгүй байна. тэгээд ч угаасаа бизнес чинь дандаа ашиг харж байдаг эд шүүдээ

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/11/02
      Es zuitei biznes yu bhvdee ashgaa harah ni ugaasaa todorhoi shuudee deer bgaa hed shig huug ni hamdgui tatvaraa tolood ashgaa olood l yvah ni jam shuudee mcs apu toriin omchoos erdenet uildveriin gh met gazruudiin tatvaraar odii daitai yvj bgaa shuudee

  • ЗОЧИН 2015/11/02
    ЗӨВ ШҮҮ

    1 0 Хариу бичих
  • зочин 2015/11/02
    Төрд байгаа эрх мэдэлтнүүд яагаад зөвхөн Хятад, Солонгосын компаниудад тендер өгөөд барууны өндөр хөгжилтэй болон Япончуудад тендер өгдөггүй гээч, учир нь Хятад Солонгосууд авлига өгдөг болохоор, харин барууны болон Японы компаниуд авлига өгдөггүй болхоор тендер өгдөггүй энэ үнэхээр бодит баримттай жишээ шүү тендер аваад ажил хийгээд байгаа Хятад Солонгосын хулхи компаниудыг АТГазар нэг шалгаач бөөн НО гарна даа

    7 0 Хариу бичих
  • mujak 2015/11/02
    Unen heljee. Tor.n Undesnii.comoaniudiig darj unagaj gadaadiihniig shutdeg bolhor irged.n h ylgagu tim bolj bh shig bn. Ene jishee zovhon pizzaandeer l haragdaj bn. Nadad bol pizsa hut kfs burger kingiin pizzanii amt noyn pizza mixx pizzanii amtaas ylgaatai shinj bom medegddeggu. Getel manaihan gadaadiinhiig l avch iddeg. Ghde nogoo talaaraa ene delhin aldartai turgen hoolnii gazrudig oruulj irsen manai undesnii companiud ednusig oruulj irsneer olj avah ashigaar n undesni baylag buteej bval bas boljinoo. Thgu gadagsha.mungu ursgaad buh yumaa importoor oruulj irj zaraad bval irged n bur gadagshaa temulne uu ghes dotogsho tenuulehgu n lav

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/11/02
    Тийм ээ Оджаргал захирал зөв хэлжээ, Монгол Улсыг Монголчууд л хөгжүүлнэ. Бид чинь Хөрөнгөтний капитализм зах зээлийн хувийн өмчийг хөгжүүлэх нийгэм байгуулья гээд 25 жил болж бна, гэтэл байгуулсан цөөхөн хэдэн хөрөнгөтнүүдээ Тамын тогооны үлгэрээр нүд үзүүрлэх нь буруу.

    5 0 Хариу бичих
  • sedo.j 2015/11/02
    Mongolchuud l Mongoloo hugjuulne gdg zarchim hamgiin zuv...huviin hewshliin zarim undurlugiin sanaa bodliig sonsoj bhni zuvuu...

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/11/02
    төр бизнесээ дэмж гэдэг нь хийсэн хууль бус үйлдэлд нь нүдээ аниад байж бай гэсэн үг үү хэн ч төр, хуулийн дор ажиллаж амьдардагийг мэдэдгүй нөхөр үү. Хэн хууль бус асуудал хийгээд шалгагдаад байгаа юм. хулгай хийхээ больчихгүй юу шударгаар бизнесээ эрхэлдээ

    3 3 Хариу бичих
  • Зочин 2015/11/02
    Төрийн ордноос өндөр байшинтай, төсвөөс их мөнгөтэйгөөр нь илүүд үздэг юм уу, тэндээс “MCS”-ийг авчирч, энд улстөртэй хутгадагийн учрыг олдоггүй гэжээ MCS Оджаа... Энэ нь зарчмын алдаатай уг байна... Хятадын хамгийн хүчирхэг том тэрбумтан ч Төр засгаасаа илуу их мөнгөтэй Төрийн Тянь мини Ордноосоо илүү өндөр байшинтай гэж сайрхахгуй ээ ! ийм уг хэлсэн Хятадын ч Оросын ч бизнесмен бол "авралгүй " Хятад , Оросын ундэсний аваргаа том флагман үйлдвэрлэгчид , банк санхүүгийн халимууд төрт ёс засаглалын ундсэн суурь зарчмыг гүн сайтар ойлгосон байгаа . Тэд төр засаг хууль ёсны доор бизнессээ хийж агуу ололт бутээн байгуулалт хийж байгаа ч тэр зуураа олон 100 алдаа хийсэн , мөн хууль зөрчсөн , арга саам хэрэглэсэн , авилгал тараасан авхуулад гаалин хураамж , улсын татвараас зайлс хийсэн гээд олон зүйл Байгаагаа.... ёстой сайн мэдэж байгаа. Тэдний ил далд тагнаж чагнаж , мөшгиж байгаа Тагнуул аюулаас хамгалаалых бутэн систем хар хавтас нээсэн байгаа ч сайн мэддэж байгаа . Тише едешь дальше будешь гэсэн зарчим дээр ажиллаж байгаа . Улс төр нь бизнесээс хэзээ ямагт дээ байх нь тус улсын Тусгаар орших ундэсэн суурь бөгөөд иймэрхүү дэврүүн ууртай яриа хөөрөө Ходорковскигээс эхлүүлээд Хятадын олон ойворгон баячуудыг сэрүүн газар явуулсан буй заа . p.s. World bank , International Monetary Fund , European bank experts ... гадны олон эдийн засаг-улс төрийн ажиглагчид энэ үгийг түгшүүртэй хулээж авах болов уу

    4 2 Хариу бичих
  • mgl zaluu 2015/11/01
    Amjilt hvsie mglchuud neg ni hogjoh geheer doosh ni dardag bolhoor hogjohg bgashd e esreg e oshoo sn demjeed ogoh heregt

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/11/01
    Сингапур гэх бусад улс орон хэдхэн компаниудыг хөгжүүлснээрээ хөгжсөн юм биш харин ард түмэнээ төлөвшүүлж боловсруулж хамт урагшаа 1 зорилогтой болж бж хөгжсөн юм шүү. Тийм болхоор хэдхэн нэрлээд бгаа компаниудаа дэмжихэнэ гол нь биш хүн бүрийн оюун ухаан төлөвшил олох замыг дэмжихэнэ зөв

    6 1 Хариу бичих
  • Zochin USA 2015/11/01
    Odjargsal zob bodoltoi asar eh ouynii potentsaltai Hun.Uls eh orniihoo hogjeld eh huvi nemer oruulj baigaa sain business man.Manai zasag tor iim humuusiig demjej ajillah heregtei.Odjargal ooroo mash zob heljdee.Mongol Uls hogjej chadahgyi baina.Odjargald amjilt husej baina.

    3 1 Хариу бичих
  • зочин 2015/11/01
    Энэ нөхөр өрнөөс гарч байвал юү ч хийхээс буцахгүй нөхөр болоод байна даа

    3 2 Хариу бичих
  • үхэр монгол 2015/11/01
    Энэ гарт зүгээр л юугаа ч хамаагүй зараад л баяжиж байвал л болоо одоо өрөн нь дийлдэхээ байгаад хятадуудад таван толгойг л барицаальж өрнөөс гарахаас өөр арга байхгүй болсон гардаа

    3 3 Хариу бичих
  • Дамбий 2015/11/01
    Манай бизнесмэнүүд өөрт нь садаа болоод бгаа нөгөө бизнесмэнээ алж устгахгүй л бол хөгжихгүй. Дэлхийн түүхийг харахад тийм л бна. Улс төрчид нь дуугүй хараад л бж бх жишээтэй. Манай улс төрчид тэрхүү хөгжлийн гол хөшүүргэ болсон алан хядлагыг хийлгэхгүй гацаагаад бна л даа. Төсөр зам тавих гээд 7 жил худлаа ярьлаа. 6 жилийн өмнө хэн нэг нь нөгөөгөө алаад гараад ирсэн бол одоо ТЗ-тай л бх бсан.

    1 1 Хариу бичих
  • СҮХ 2015/08/05
    Монгол улс үхрийн тоо толгойгоор дэлхийд 72-т орж байхад, адууныхаа тоогоор 6-д орж байна. Энэ юуг харуулж байна гэхээр, бид эдийн засгийн ашгийг харж амьдардаггүй болохыг нотолж байна. Гадны бренд оруулж ирж валютаа хоослохдоо биш, харин БАЯЛАГ бүтээснээр эдийн засаг сэргэнэ. Монгол улс бусад улсын жишгийг дагаж ядаж 20 сая үнээтэй болох хэрэгтэй. Уул уурхайгаа март, ашиг авах лөөлөө, дээр нь усгүй, газаргүй, бүх юм хордсон, эрүүл мэндгүй, ирээдүйгүй л үлдэнэ.

    5 2 Хариу бичих
    • Зочин 2015/11/02
      tegeed esgii taavchig hiih uu tee mal mini

  • zochin 2015/08/05
    Tanar ene chinii heleed bgaa nomtoi bayar metiin humuus odoo buuh tsagn bolson bird dalai haramlana gegcheer tanar jijig kompanidaa hayalga gej meddegiimuu buhl shat damjlagaarn hamj ideed ard tumend yamar hurteel bna tanariig brendiin mashin esvel kola hiij ulam bayajihiig huleehuu tesehguiee ene yaduu arduud tanarch hanaj tsadahguiee tiim bolohoor hudlaa hutsahaa boli

    2 1 Хариу бичих
  • Uuganaa Jargalsaikhan 2015/08/04
    Odjargalaa ulsiin ihenh tenderiig hamdag. Hen chamaig Bayartsogt Enksaihantai orootsold gesiin. Busad jijig kompaniudad bolomj gargadaggui. Ard tumnii umch boloh har alt nuursnees n ta nar mungu bosgoj odoo yum hiisen harsgdaj bgaa. Odoo bodit bdal ta nar buruu zamaar budaa teesen bolohoor dampuurliin irmegt ochison

    7 5 Хариу бичих
  • Зочин 2015/08/04
    Дундаж амьдралтай хмүүсийн тоо болон орлого нэмэгдээгүй цагт Монгол 10000 Оджаргал байгаад ч нэмэргүй.

    10 2 Хариу бичих
  • Зочин 2015/08/04
    kheden garuud Mongoliig khuvaaj idekh geed booj ukhekh ni ee ed nar Mongolchuudad yu ugsun yum be khunii khudulmur muljigchid turtei niilj tender tsokhij bayajigsad uursduu yum buteeegeed tomorson yum shig yum yarikh yumaa Mongol shig jijig ulsiig khedkhen tom kompanoi khuvaaj zaklgiad duusna ukhsnii undesnii khurungutunuud khezee ch mongoliig avch yavakh ukhaan baikhgui uursdiin kha muljigchid l bgar amia khicheesen jikhene

    6 4 Хариу бичих
  • Ухаа худагаас 2015/08/03
    Маш ухаалаг зөв зүйл ярьсан байна энэ хүнийг олон олон хувиллаж ашиглавал улс хөгжихсөн дөө энэ хүн ганцхан харин түүний сүүдэр дор орших гар хөл болж яваа нөхдүүд бол худлаа гарууд даа Оджаргал та итгэсээр л тэд идсээр л яваа шүү

    7 3 Хариу бичих
    • Зочин 2015/11/01
      naadah chin durdaad baigaa tom companiud n ch adil mongoliig bushuu zaraad bayjih huseltei. esvel ajilchid n baylag buteegchid n her amidarch yavagaar n batlaj boloh baih

  • Отгон 2015/08/03
    Улс орны хөгжил гэж зөвхөн э/з ярихаа болих хэрэгтэй.Хүний хөгжил хамгийн чухал, Монгол орон, газар нутаг, Монгол хүний онцлогийг мэдэхгүйгээр хөгжихгүй.Маш өвөрмөц орон шүү дээ. Энэ түхай Оджаргалд ойлголт ч үгүй байна даа.Новш гэж...

    4 4 Хариу бичих
  • nyamchuluun 2015/08/02
    Sanal neg bna. Doorh comentend dr negniihee dutuu dulimag bichsen zuilsiig bitgii mushgij heruul bolgood bail da. Ymr shaardlaga bna. Harin daraagiin Odjargal boloh talaar boduul arai l dr bh. Buur bolohgui bol muruud. Tenegtsenees chine hawigui dr

    5 0 Хариу бичих
  • Isis 2015/08/02
    Биднээс арай түрүүлсэн ,олон эм хураасан монгол нь сууж байна...гадаадад даам гараад томорч бай монголуудаа

    1 0 Хариу бичих
  • Brand 2015/08/02
    Arisaa delhiin shildeg texnologior bolobsruulax

    3 0 Хариу бичих
  • vnen 2015/08/02
    Zow.Gehdee Odjargalaa ysni siiregjilt vvsgedeg ayultai hor koko kologoo vildwerlehee zogsoochih.busdii ni hii.Arhiar ard tvmnee horduulj alj bga ter Bathvv tiim mundag ym bol arhi niwo jihertei usnaas oor ym vildwerleechdee!!!!!

    3 3 Хариу бичих
    • Зочин 2015/08/02
      Iim teneguud duuren baihaar ene uls hegjihguiee. Coca-Cola g mcs hiihgui baival eer hen negen hujaa oros mongol americ hiih l bolno shuudee. Azaar mongol company hiigeed yavj baigaad ni bayrla. Deer bicheed buig ogt oilgoogui Mal...

  • Зочин 2015/08/01
    Монголын тэрбумтангуудын гаргасан Брэнд байна уу???

    4 1 Хариу бичих
    • Зочин 2015/11/01
      Gobi bol ugaas socializmiin ues baisan ganc brand malaa. altai goyo iig medkuun bn, gadagsh gargadag yumuu medhuu goyo ntr altai geheer mongolii h gej medkee yu, Khatan suih gej yu yum hiamuu haha brand munuu teneg

    • Зочин 2015/08/02
      Gobi goyo altai cashmere monel гоё ундаа хатан суйх газаршим гээд дурдаад байвал байна. Дурака

    • Зочин 2015/08/02
      Harin demjihgui bna ged bhd chini sedvee oilgo shuumjleheesee omno

  • urin 2015/08/01
    jijigee tom ni avch yvna gedeg unen shuu . Bi neg sanal helii ypanii mashinii uildver bdag gazrin ailuud manaihan shig jijig jijig kompsnud bguulad jijighereglelig nl hiiged yvdag ym bilee

    1 0 Хариу бичих
  • zochin 2015/08/01
    khiij buteej bgaa negnee dandaa ad uzne.Ed khiikhgui yum bol uur khen khiikh yum we?Ataach jutuuch zangaa orkhiochee uls khugkhikhgui ni.Demjdeg shuu ajlin amjilt

    2 1 Хариу бичих
  • Zochin 2015/07/07
    Um xiij ajliin bair bi bolgoj baigaa xvmvvcee demjii xvmvvcee

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/07
    tom companuud olon niited neelttei company boloh ym bol ter bayajij bi yduu bn gesen huuchin niigmiin uzel bodol bagasah baih.

    0 1 Хариу бичих
  • Монгол улсын иргэн 2015/05/05
    Ийм мундаг хүмүүсийг удирдагчаа болговол яджил тулсан үед ард иргэд улсынхаа төлөө гэсэн сэтгэлээр асуудлыг шийдэж чадна энэ хэдэн мэдэлгүй хүний үгээр үг хийсэн нөхдүүдийг бодвол

    0 2 Хариу бичих
    • Зочин 2015/11/02
      Ene Төрийн ордноос өндөр байш gtsn psda uls toriin neg avilgach bvdvvn gvzee bgaa bz, Yadj duugvi baildaa

    • Төрийн ордноос өндөр байш 2015/11/02
      Төрийн ордноос өндөр байшинтай, төсвөөс их мөнгөтэйгөөр нь илүүд үздэг юм уу, тэндээс “MCS”-ийг авчирч, энд улстөртэй хутгадагийн учрыг олдоггүй гэжээ MCS Оджаа... Энэ нь зарчмын алдаатай уг байна... Хятадын хамгийн хүчирхэг том тэрбумтан ч Төр засгаасаа илуу их мөнгөтэй Төрийн Тянь мини Ордноосоо илүү өндөр байшинтай гэж сайрхахгуй ээ ! ийм уг хэлсэн Хятадын ч Оросын ч бизнесмен бол "авралгүй " Хятад , Оросын ундэсний аваргаа том флагман үйлдвэрлэгчид , банк санхүүгийн халимууд төрт ёс засаглалын ундсэн суурь зарчмыг гүн сайтар ойлгосон байгаа . Тэд төр засаг хууль ёсны доор бизнессээ хийж агуу ололт бутээн байгуулалт хийж байгаа ч тэр зуураа олон 100 алдаа хийсэн , мөн хууль зөрчсөн , арга саам хэрэглэсэн , авилгал тараасан авхуулад гаалин хураамж , улсын татвараас зайлс хийсэн гээд олон зүйл Байгаагаа.... ёстой сайн мэдэж байгаа. Тэдний ил далд тагнаж чагнаж , мөшгиж байгаа Тагнуул аюулаас хамгалаалых бутэн систем хар хавтас нээсэн байгаа ч сайн мэддэж байгаа . Тише едешь дальше будешь гэсэн зарчим дээр ажиллаж байгаа . Улс төр нь бизнесээс хэзээ ямагт дээ байх нь тус улсын Тусгаар орших ундэсэн суурь бөгөөд иймэрхүү дэврүүн ууртай яриа хөөрөө Ходорковскигээс эхлүүлээд Хятадын олон ойворгон баячуудыг сэрүүн газар явуулсан буй заа . p.s. World bank , International Monetary Fund , European bank experts ... гадны олон эдийн засаг-улс төрийн ажиглагчид энэ үгийг түгшүүртэй хулээж авах болов уу

  • hotoch 2015/04/30
    wow

    0 0 Хариу бичих
  • D 2015/04/26
    Яг үнэндээ бол бидэнд сайн удирдагч л дутаж байгаа...

    1 1 Хариу бичих
  • Наран Гэрэл 2015/04/17
    мундаг хүн ийм улс ерөнхийлөгч болоосой

    2 4 Хариу бичих
  • Наран Гэрэл 2015/04/17
    КОМПАНИ сул дорой хүмүүсээр дүүрээд байвал одой хүмүүсийн компани болно ,Харин ухаантай өндөр боловсролтой хүмүүсээр багаа босговол аугаа том л болно гэдэг . Улс орон ч адил авъя ,ууя ,идье, гуйяа, өөрсдөө зүгээр сууяа хийж бүтээж бгаагаа үгүйсгээд байвал бүгд л хоног төөрсөн ховорхо тэнэг ядруухан амьдралтай л болно доо , ОДЖАРГАЛ гэдэг хүн гадаад олон байши авсангүй Улс орондоо их л зүйл хийж бна , Бахархаж бнаа , Цаг нь ирэхээр бүгд ойлгоно ,,, дэмжиж бнаа

    11 3 Хариу бичих
  • Эрдэнэбилэг Очирбат 2015/04/15
    Улсын хөгжил уялдаа холбоо нь ард түмэн байдаг. Тэдний бүтээх чадамж л улс орны хөгжил Үүл даргын хөлбөмбөгийн цэнгэлдэх нтр баригдахад туслана. Харин удирдагч хаана байна. Ингэж хэллээ гээд энэ хүн Од болох албагүй. Харин хэлсэн үгэнд байгаа үнэнг ард түмэн олж харж удирдагч төрөөсэй

    2 1 Хариу бичих
    • Төрийн ордноос өндөр байш 2015/11/02
      Төрийн ордноос өндөр байшинтай, төсвөөс их мөнгөтэйгөөр нь илүүд үздэг юм уу, тэндээс “MCS”-ийг авчирч, энд улстөртэй хутгадагийн учрыг олдоггүй гэжээ MCS Оджаа... Энэ нь зарчмын алдаатай уг байна... Хятадын хамгийн хүчирхэг том тэрбумтан ч Төр засгаасаа илуу их мөнгөтэй Төрийн Тянь мини Ордноосоо илүү өндөр байшинтай гэж сайрхахгуй ээ ! ийм уг хэлсэн Хятадын ч Оросын ч бизнесмен бол "авралгүй " Хятад , Оросын ундэсний аваргаа том флагман үйлдвэрлэгчид , банк санхүүгийн халимууд төрт ёс засаглалын ундсэн суурь зарчмыг гүн сайтар ойлгосон байгаа . Тэд төр засаг хууль ёсны доор бизнессээ хийж агуу ололт бутээн байгуулалт хийж байгаа ч тэр зуураа олон 100 алдаа хийсэн , мөн хууль зөрчсөн , арга саам хэрэглэсэн , авилгал тараасан авхуулад гаалин хураамж , улсын татвараас зайлс хийсэн гээд олон зүйл Байгаагаа.... ёстой сайн мэдэж байгаа. Тэдний ил далд тагнаж чагнаж , мөшгиж байгаа Тагнуул аюулаас хамгалаалых бутэн систем хар хавтас нээсэн байгаа ч сайн мэддэж байгаа . Тише едешь дальше будешь гэсэн зарчим дээр ажиллаж байгаа . Улс төр нь бизнесээс хэзээ ямагт дээ байх нь тус улсын Тусгаар орших ундэсэн суурь бөгөөд иймэрхүү дэврүүн ууртай яриа хөөрөө Ходорковскигээс эхлүүлээд Хятадын олон ойворгон баячуудыг сэрүүн газар явуулсан буй заа . p.s. World bank , International Monetary Fund , European bank experts ... гадны олон эдийн засаг-улс төрийн ажиглагчид энэ үгийг түгшүүртэй хулээж авах болов уу

  • Duuren Pa 2015/04/15
    Би юу гэж бодож байна гэж үү ? . Энэ хүний ярьж байгаа нь үнэний хувьтай ч өөрөө хэн бэ? яаж баян болсон бэ ? гэдгээ танилцуулаагүй байж бид яаж энэ хүнийг ойлгох юм . 25 жил үндэсний тэрбумтангууд гарах хугацаа мөн үү ? газрын баялагаас өөрөөр !!!. Газрын доор дээр байгаа баялаг ард түмнийх гэдэг тэгсэн мөртлөө алга дарам цаасаар өөрийн болгоод 10 хувийг өгөөд 90 хувийн авдаг ийм баячуудыг юу гэж ойлгох юм . Энэ хүн хаана нь явааг мэдэхгүй байж зөв ярьж байна гэхэд хэцүү л бололтой гэж л бодож байна

    5 10 Хариу бичих
  • Ganbold Badamsuren 2015/04/13
    Улс орныхоо эрх ашгаас гажсан улс төрчдөд хариуцлага тооцдог маш чанга механизм манайд хэрэгтэй байна. Үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжих хэрэгтэй гэсэн Оджаргалын саналыг ДЭМЖИЖ БАЙНА.

    16 2 Хариу бичих
  • Davaajav Adiyasuren 2015/04/13
    Эрх мэдэлтэнгүүд одоо өөрсдийнхөө төлөө биш эх орныхоо төлөө ажиллах цаг иржээ.

    5 0 Хариу бичих
  • Davaa Amar-amgalan 2015/04/13
    Үнэхээр сайн тодорхой хэлжээ. Харин үүнийг төр засагт суугаа эрхэмүүд болон манай Монголын бүх иргэд уншаасай

    5 1 Хариу бичих
    • Төрийн ордноос өндөр байш 2015/11/02
      Төрийн ордноос өндөр байшинтай, төсвөөс их мөнгөтэйгөөр нь илүүд үздэг юм уу, тэндээс “MCS”-ийг авчирч, энд улстөртэй хутгадагийн учрыг олдоггүй гэжээ MCS Оджаа... Энэ нь зарчмын алдаатай уг байна... Хятадын хамгийн хүчирхэг том тэрбумтан ч Төр засгаасаа илуу их мөнгөтэй Төрийн Тянь мини Ордноосоо илүү өндөр байшинтай гэж сайрхахгуй ээ ! ийм уг хэлсэн Хятадын ч Оросын ч бизнесмен бол "авралгүй " Хятад , Оросын ундэсний аваргаа том флагман үйлдвэрлэгчид , банк санхүүгийн халимууд төрт ёс засаглалын ундсэн суурь зарчмыг гүн сайтар ойлгосон байгаа . Тэд төр засаг хууль ёсны доор бизнессээ хийж агуу ололт бутээн байгуулалт хийж байгаа ч тэр зуураа олон 100 алдаа хийсэн , мөн хууль зөрчсөн , арга саам хэрэглэсэн , авилгал тараасан авхуулад гаалин хураамж , улсын татвараас зайлс хийсэн гээд олон зүйл Байгаагаа.... ёстой сайн мэдэж байгаа. Тэдний ил далд тагнаж чагнаж , мөшгиж байгаа Тагнуул аюулаас хамгалаалых бутэн систем хар хавтас нээсэн байгаа ч сайн мэддэж байгаа . Тише едешь дальше будешь гэсэн зарчим дээр ажиллаж байгаа . Улс төр нь бизнесээс хэзээ ямагт дээ байх нь тус улсын Тусгаар орших ундэсэн суурь бөгөөд иймэрхүү дэврүүн ууртай яриа хөөрөө Ходорковскигээс эхлүүлээд Хятадын олон ойворгон баячуудыг сэрүүн газар явуулсан буй заа . p.s. World bank , International Monetary Fund , European bank experts ... гадны олон эдийн засаг-улс төрийн ажиглагчид энэ үгийг түгшүүртэй хулээж авах болов уу

  • Nergui Jmbl 2015/04/13
    Дэмжиж байнаа, гадныхан хэдэн доллар өгнө хариуд бүр ихийг бид өгнө дараа нь африкийн зарим орон шиг л үлдэхийг хүсээгүй л бол одоо л эх оронч байх хэрэгтэй. Яагаад заавал газраа ухаж шар хар алтаа гаргаж зарах гэж улайрдаг улсын бодлого хэрэгтэй гэж???

    5 1 Хариу бичих
  • Одгэрэл Эрдэнэбилэг 2015/04/13
    Ачааг үлдэх хүнээр бүү татуул,гэдэгсэн.Бид эзэд нь биздээ.Монгол улсын төлөө зүтгэе.!!!

    5 0 Хариу бичих
  • Vito Munkh 2015/04/12
    Монгол улсын тусгаар тогтнол, хүчирхэг байдал энэ нийтлэлийн утга санаа яг ижил, их үйл их хохирол хүлээдэг ч эцсийн үр дүн бүгдийг нь нийлүүлснээс ч их үр дүн авчирна.

    3 1 Хариу бичих
  • Anarmaa Mgl 2015/04/12
    Зөв асуудал шүү. Одоо тэгвэл монгол залуус монголын брэнд бий болгохоор ажиллаж байна. Бүгдийг нь өөрсдөө хийсэн таблет, гэрийн ухаалаг хамгаалалтын систем ametros solutions gesen baihaa

    2 0 Хариу бичих
  • Tsogoo Alex 2015/04/12
    Сэр сэр

    1 0 Хариу бичих
  • Sanjsuren Boldbaatar 2015/04/12
    Odjargal shig khun l mongol ulsyn erunkhii said khiij uzekh kheregtei!!! Yamar ch mungu barij uzeegui, tatvar tulj, khun ajilluulj uzeegui khun erunkhii said khiikhed yamar ur dun garakh ni oilgomjtoi!!!!

    19 0 Хариу бичих
  • Амжилтын Ганхүү 2015/04/12
    Зөв ярьсан байна.

    6 0 Хариу бичих
  • Purevdorj Tsendee 2015/04/11
    ene bol mash zob asuudal bn. iimeerxvv niitleliig olon niited bainga ogox xeregtei.bid xogjixiin tuld negnee demjix xeregtei,uls tor odoo xangaltai.uls torchid arai ooroo ajillaxgyi bol boloxgyi bolsniig xaruulaad bgaa bi odjargal battulga jenko,jargalsaixaniig dandaa demj ybdag

    32 0 Хариу бичих
    • Зочин 2015/06/01
      яг яаж баян болсон гэдгээ хэлдэг хүн байхуу харин эцэж цуцахыг мэдэхгүй хөдөлмөрч байж л энэ том компанийг авч явах байхдаа 8000 гаруй ажилчдыг аав ээж үр хүүхэд хань ижилтэй нь чирч яваа хүнээс бид суралцаад 8 хүн ч болохноо үүрээд дүүрээд явахсан даа

  • Batsuren Sunduijav 2015/04/11
    Ailaas erheer avdaraa uudal aa gej...

    26 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох