МЭДЭЭ НЭМЭХ  

Хурц ухаантнуудын хачирхалтай төрх

  • 15,888 уншсан
  • 15
  • 2014/05/31

Зарим хүн 5 нүүдлийн дараа л өрсөлдөгчөө маданд оруулж, зарим нь 20 хүрэхгүй насандаа 15 хэлээр ус цас шиг ярьдаг тухай та нар сонсож мэдсэн байх. Ийм хүмүүсийг суут ухаантан, гоц авьяастан, гений гэх зэргээр нэрлэдэг. Гэхдээ IQ өндөртэй эдгээр хүмүүс “нэг л биш” байх тохиолдол маш элбэг. Нийтлэг үзэгддэг зарим хачирхалтай шинж чанаруудаас дурдая.

Онгон / зандан / бөгөөд гар хангалга хийдэг зуршилтай

Ухаантай хүмүүс эсрэг хүйстэндээ зарцуулах цаг зав муутай байдаг гэсэн ойлголт эртнээс ноёрхсоор иржээ. Гэхдээ бодит шалтгаан нь арай л өөр зүйл байх. Нэр хүндтэй их сургуулиудад хийсэн судалгаанаас үзвэл дунджаас дээгүүр IQ-тэй оюутнуудын бэлгийн харилцааны үзүүлэлт бусад бүлгээс хавьгүй доогуур байжээ. Мөн тэдний 45% нь огт бэлгийн харьцаанд орж үзээгүй байсан гэнэ. Үүний учрыг тайлбарлах хэд хэдэн онол бий.

1-рт: эрчүүдийн бэлгийн чадавхид нөлөөлдөг тестостерон гэдэг даавар оюуны чадамжийг дээшлүүлдэг химийн бодисуудтай эсрэг үйлчилгээтэй байдаг. Эсрэгээр тестостерон ой ухааныг дарангуйлж байдаг гэсэн ч болно.

2-рт: ухаантай хүмүүс эрсдлийг хурдан мэдэрдэг. Орчин үеийн секс үнэн хэрэгтээ олон аюулыг дагуулж байдаг тул хурц ухаан үүнийг ашиггүй эрсдэл гэж үздэг байна. Тэр тусмаа ямар ч аюулгүйгээр тэвчих, эсвэл өөрийгөө хангах боломж байгаа шүү дээ.

3-рт: эрдэм номонд шамдсан хүмүүс голдуу зожиг байдгаас олныг хамарсан арга хэмжээнээс зайлсхийдэг. Энэ нь эсрэг хүйстэнтэйгээ уулзаж учрах нөхцөл боломжийг хязгаарлаж, улмаар үр удмаа үлдээх магадлал багасаж ирнэ.


Мансууруулах бодис хэрэглэх

8000 хүнээс авсан санал асуулгын дүн эрдэмтдийг ихэд цочроосон гэдэг. Хувь хүний IQ өндөр байх тусам мансууруулах бодистой ямар нэг байдлаар холбоотой болж байжээ. Эрүүл ухаанаар бодвол ухаантай хүн гарч болох үр дагаврыг хамгийн сайн ойлгож, сэргийлмээр атал тийм биш байжээ. Тэд мансууруулах бодис зэрэг хориотой зүйлийн ард гарч үзэхийг тэсгэлгүй хүсэмжилдэг байна.

Нийгэм, эдийн засгийн байр сууринаас үл хамааран ухаалаг эрчүүдийн 50% нь амфетамин, 65% нь экстази хэрэглэдэг болох нь тогтоогджээ. Тэд сайн хооллож, спортоор хичээллэж, нийгмийн дээд давхаргад хамаарагддаг атлаа мансууруулах бодис хэрэглэдэг нь хачирхалтай. Энэ нь зөвхөн шинэ мэдрэмж амтлах хүслээс үүдэлтэй гэнэ.


Ухаантнууд “эртэч болжмор” биш, харин “шөнийн шар шувуунууд” байдаг

Ер нь ухаалаг хүмүүс олон нийтийн дүрэм журамд захирагддаггүй улсууд байдаг. Тэд өөрсдийн төлөвлөгөө, цагийн хуваарьтай. Нойргүйдэл бол тэдний нийтлэг төрх юм.

Сонирхолтой нь, хүний IQ өсөхийн хирээр амарч унтах хугацаа богиносдог байна. Тэгэхлээр нам гүм шөнийн цаг хувь хүн хөгжихөд хамгийн тохиромжтой үе байж магадгүй. 


Архидан согтууралт

20-р зууны утга зохиолын нэрт төлөөлөгчид үүнийг сонсвол хундагаа өндөрт өргөх байсан биз. Японы эрдэмтэн Сатоши Каназавагийн хийсэн судалгаагаар архидалт бол суут ухаантны онцлог шинж ажээ. Гэхдээ учир шалтгаан нь нэн хачирхалтай.  Архи уух нь стресс тайлахтай огт холбоогүй бөгөөд хүмүүс зүгээр л тансаглаж, чөлөөт цагаа өнгөрөөж байгаа байдал гэнэ.


Том хөх

Эмэгтэй хүний том хөх IQ-тай нь шууд холбоотой гэнэ. Инээд хүрмээр боловч цаанаа бас учир начиртай юм байна. Хөхний хэмжээ болон сүүний чанарыг зохицуулдаг дайвар нь уураг тархи сайн ажиллагаатай байсан цагт л их хэмжээгээр ялгарч гардаг аж. Мөн өсөн томорч буй уураг тархийг том хөх л сайн хооллох нь дамжиггүй. Эдгээр шалтгааны улмаас эрэгчин ухаантай, эрүүл үр удам төрүүлэх чадвартай эмэгчинг сонгодог байна. Энэ нь сайн ген л хурц ухааныг бий болгодог гэсэн үг.


Цэнхэр нүд

Ингэж өгүүлснээр хар хүрэн нүдтэнгүүдийг доош нь хийх гэсэн юм биш. Нүдний өнгө тодорхой салбарт амжилт гаргахад яалт ч үгүй нөлөөлдөг байна. Цэнхэр нүдтэй хүмүүс стратеги төлөвлөлт болон шинжлэх ухааны бүх салбарт амжилт гаргах нь элбэг. Харин хар хүрэн нүдтэнгүүд хурдан сэтгэж, хурдан хөгжиж байх шаардлагатай салбарт амжилт гаргах магадлал өндөр.


Хачирхалтай хобби

Түүхэнд нэрээ үлдээсэн суут ухаантнуудыг судалж үзэхэд тэдний олонх нь чөлөөт цагаараа сонирхолгүй, бүр шал дэмий зүйл хийдэг байжээ. Энэ нь оюуны хүнд хөдөлмөрийн дараа тархи энгийн зүйл дээр тогтож амрах шаардлагаас үүдэлтэй байж болох юм.


Доог тохууны бай болох

Бүх цаг үеийн суут ухаантнууд нийгэмдээ шоовдорлогдож, доромжлуулан гутаагдаж явсан түүхтэй. Жишээ нь, Джон Александр Ньюлендс анхны үелэх системийг бүтээхэд бусад эрдэмтэд ихэд дооглон шоолж байсан гэдэг. Ах дүү хоёр Райт элдвээр хэлэгдэн байж өөрсдийн онгоцыг туршсаар байжээ. Генетикийн шинжлэх ухааныг үндэслэгч Грегор Менделийг цагт нь хэн ч тоогоогүй гэдэг.

Учир нь, суут ухаантнууд ертөнцийг бусад хүмүүсийн хардгаас өөрөөр мэдэрч, хүлээн авдаг бололтой. Иймээс л хөгжил дэвшилд хүргэх арга хэрэгсэл нь жирийн хүнд ойлгомжгүй хачин санагддаг байсан байх.


Таталбар зураг, дүрс схем

Хийсвэр сэтгэхүйг мөн хийсвэр аргаар илэрхийлэх нь ухаант хүмүүсийн бас нэг онцлог гэнэ. Оюуны өндөр чадавхтай хүмүүс бодол санаагаа бусдад ойлгуулахын тулд ийм аргыг хэрэглэдэг. Ван Гог, Пикассо нар энэ чанарын дээд төлөөлөгчид байсан бололтой.  Харин Бетховен, Моцарт зэрэг хөгжмийн суутнууд уран бүтээлээ таниулах өөр хэлбэрийг сонгосон байна.


Сэтгэл мэдрэлийн өвчин

Ухаантай хүмүүс ихэнхдээ хачин зан авиртай байдаг. Жирийн ой ухаанаас илүү хөгжиж буй тархи хүрээлэн байгаа орчинтойгоо бас л өвөрмөгц байдлаар дасан зохицдог бололтой. Энэ нь олон төрлийн сэтгэцийн гажиг үүсэх нөхцөл болно. Жишээ нь, Никола Тесла хүний үснээс жигтэйхэн айдаг байсан бол Да Винчи прокрастинаци гэдэг эмгэгтэй байжээ. Энэ нь чухал ажлаа байнга хойшлуулж, онцын шаардлагагүй аар саар зүйлтэй зууралдах үзэгдэл юм байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хурц ухаантнуудын хачирхалтай төрх
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

15 Сэтгэгдэл


  • Зочин 2015/10/14
    Өө Да винчи мань 2 адилхан эмгэгтэй юм байна.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/10/14
      tegeed yamar neg neelt higeechee hogshoon

  • Зочин 2015/01/10
    zaza enuugeer duuren uhaantai humuus yum bichsen yum bn lda xaxa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/29
    ёоо би юм бишүү хахаха

    0 0 Хариу бичих
  • daria 2014/10/27
    'ухаантай хүмүүс эрсдлийг хурдан мэдэрдэг.' юм бол мансууруулах бодис, архи согтууруулах ундаа хэрэглэх чинь ч бас эрсдэл биш гэжүү?

    0 0 Хариу бичих
  • henmedhew 2014/06/12
    би бас гоц байж магадгүү л юм

    5 0 Хариу бичих
    • Зочин 2015/08/06
      Uhaantnuud uursdiiguu teneg gej boddog Bol teneguud uursdiiguu uhaantai gej boddog. Tegheer chi bish bhoo

    • he 2014/08/02
      chi baij chadahgui bhoo

  • haha 2014/06/08
    'прокрастинаци' gdg emgeg n nad dr bainga ilreeestei

    7 0 Хариу бичих
  • erbo 2014/06/05
    nadtai adilhan ham shinjtei ym bna

    0 0 Хариу бичих
  • bi 2014/06/01
    har tamhi surtalchlaad bgamu ugui bol ter har tmhi gsn hesgiig ni arilga

    1 6 Хариу бичих
    • Зочин 2015/08/06
      Har tamhi bi tsagaan tamhi ged bichchih

    • he 2014/08/02
      aduu unagataigaa temee botgotoigoo uher tugaltaigaa uhsen bhoo

    • agluu 2014/06/02
      haha tushaagaad bgaamuu

    • Зочин 2014/06/01
      юм уншаад зөв ойлгож чаддаггүй, ухаанд нь ухна ишиг хонь хургатайгаа үхчихсэн юм уу хаашаа ийн


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох