МЭДЭЭ НЭМЭХ  

Сансрын уудамд гэрлээс хурдан аялах нь

  • 4,286 уншсан
  • 13
  • 2015/04/13

Гэрлээс хурдан аялах аргууд... Варп-хөдөлгүүр. Өтний нүх. Гипер огторгуй.

Эйнштейний харьцангуйн тусгай онол ёсоор тодорхой масс эзэлхүүнтэй ямар ч бие огторгуйд гэрлээс хурдан хөдөлж чадахгүй. Гэрэл 1 сек-д 300 мян км зам туулдаг. Энэ хурд бол бодит ертөнцөд бодит биеийн авч чадах хурдны дээд хязгаар юм. Үнэн хэрэгтээ төгсгөлөг масстай бие гэрлийн хурдад хэзээ ч хүрч чадахгүй, гэрлийн хурдад дөхөж чадна гэхдээ яг гэрлийн хурдтай тэнцэж чадахгүй. Бие гэрлийн хурдтай болохын тулд түүний тайвны масс нь тэг байх ёстой. Одоо мэдэгдэж буйгаар зөвхөн гэрлийн квант буюу фотон хэмээх бөөм л тэг тайвны масстай. Хурдны ийм хязгаарлалт нь сансар огторгуйд нэг одноос нөгөө од руу, нэг галактикаас нөгөө галактик рүү хийх нислэгийг бараг хэзээ ч үл биелэх мөрөөдөл болгож хувиргана.

Манай дэлхийд хамгийн ойр орших Өмнөд Хаалгын Гялаан гурвал одны систем хүртэл 4.5 гэрлийн жилийн зайтай. Өөрөөр хэлбэл гэрэл тийшээ ийм хугацаа зарцуулж байж хүрнэ. За яахав хүн төрөлхтөн яаж ийж байгаад масстай биеийг гэрлийн хурдаар хөдөлгөдөг аргыг бодож олоод тийшээгээ сансрын хөлөг илгээлээ гэж бодъё. Тэгвэл уг хөлөг тийшээгээ очиж ирэхийн тулд нийт 9 жил зарцуулна. Үүн дээр нь нэрмээс болж хугацааны жигд бус урсгал, орон зайн агшилт энэ тэр гэсэн хачирхалтай үзэгдлүүд яваад эхэлнэ. Хугацааны жигд бус урсгал гэдэг нь, гэрлийн хурдаар хөдөлж буй хөлгийн хувьд маш бага хугацаа өнгөрсөн байхад ард үлдсэн Дэлхий дээр олон арван жил өнгөрөхийг хэлнэ. Орон зайн агшилт гэдэг нь, гэрлийн хурдаар хөдөлж буй бие хөдөлгөөнийхөө чиглэлийн дагууд шугаман хэмжээ нь агшихыг хэлнэ (хөлөг дотор буй хүнд энэ бүхэн мэдрэгдэхгүй харин Дэлхийгээс харж буй хүнд ингэж үзэгдэх болно гэдгийг онцгойлж хэлье!). За тэгээд бодит байдал дээр бол хөлөг шууд Дэлхийгээс гэрлийн хурдаар хөдлөөд эхлэхгүй харин гэрлийн хурд авах хүртлээ хурдатгалтай хөдлөх ёстой. Гэрлийн хурдад хүрснийхээ дараа эрчээрээ (инерцээрээ) нисч байгаад дахиад хурдаа сааж удаашрах ёстой. Энэ мэт шалтгаанаар илүү урт хугацаа зарцуулагдана гэдэг нь илэрхий. Ийм урт удаан хугацааны аялалд шаардагдах түлш шатахуун бас хэр их хэмжээний юм авч явах ёстой бол гээд төсөөл дөө.

Ийм ч учраас зөгнөлт зохиолчид болон сэтгэн бодогчид од хоорондын аяллын тухай мөрөөдөхдөө гэрлээс хурдан хөдлөх аргын тухай цаг ямагт бодож эрэлхийлж, оюун хийсвэрлэлээ уралдуулж иржээ. Гэхдээ нэгэнт гэрлээс илүү хөдөлж болохгүй ээ гээд цаанаас нь байгаль хориглочихсон юм чинь энэ хуулийг зөрчихгүйгээр яаж гэрлийг гүйцэх үү?

1-р арга. Варп-хөдөлгүүр (Warp drive)

Варп-хөдөлгүүр хэмээх төхөөрөг ашиглан гэрлээс хурдан аялах боломжтой гэнэ. 1988 онд америкийн инженер Мигель Алкюберын бодож олсон варп-хөдөлгүүр буюу "Алькюберийн бөмбөлөг" хэмээх учир битүүлэг төхөөрөмж нь урдаа байгаа орон зайг агшаан татаж харин ардаа байгаа орон зайг сунган татаж өгөх юм. Өөрөөр хэлбэл хөлөг орон зайд дотор хөдлөхгүй харин орон зай хөлгийн "хажуугаар хөдөлнө". Үр дүнд нь хөлөг шахагдсан орон зайд гэрлээс доогуур хурдаар, харин ердийн орон зайд гэрлээс хурдан хөдлөнө гэнэ.

Харьцангуйн ерөнхий онол ёсоор, орон зайг сунгаж татахын тулд сөрөг масстай бодис ашиглах шаардлагатай болно. Өнөөдөр Орчлонт Ертөнцөд ийм сөрөг масстай бодис ажиглагдаагүй байна.

2-р арга. Өтний нүх (Worm hole)

Хамгийн классик гэж хэлж болох арга. Хамгийн сүүлд "Интерстеллар" уран зөгнөлт кинонд энэ санааг ашигласан. Анх 1988 онд Америкийн онолын физикч Кип Торн, Майк Моррис нар энэ санааг гаргасан. Ердийн огторгуйд хоорондоо алслагдсан хоёр цэгийг хооронд нь шууд холбосон хонгилыг "өтний нүх" гэж нэрийдээд байгаа. Жишээ нь ердийн огторгуйд Нар болон Өмнөд Хаалгын Гялаан 4.5 гэрлийн жилийн зайтай байдаг бол энэ хоёрыг холбосон "өтний нүх" нь үүнээс хамаагүй богино замтай байх болно.

Үүнийг ойлгохын тулд та ердийн огторгуйг алимны гадар гэж төсөөлөөд өөрийгөө уг гадар дээр байгаа өт гээд бодчих. Өт алимны гадрын нэг талаас нөгөө талд хүрэхийн тулд алимын гадарга дагуу (ердийн огторгуй дундуур) мөлхсөөр байж очно. Харин алимыг нэвт нүхэлсэн хонгил ("өтний нүх") гаргаж чадвал өт тэр нүхээр мөлхөж маш богино хугацаанд богино зам туулан нөгөө гадарт хүрнэ.

Огторгуйд яаж ийж байгаад ийм "өтний нүх" гаргаж авч чадлаа гэхэд түүний амсрыг нээлттэй хэвээр тогтоон барихын тулд дотор ханыг нь сөрөг масстай бодисоор доторлох хэрэгтэй болно.

3-р арга. Гипер огторгуй (Hyperspace)

Энэ бол ерөөсөө цэвэр математикийн (эсвэл геометрийн) олон хэмжээс дээр суурилсан санаа юм. "Гипер огторгуй" гэдэг нь өөрөө "3-аас олон хэмжээст огторгуй" гэсэн утгыг илэрхийлдэг. Орчин үеийн физикийн зарим онол таамаглалд манай 3 хэмжээст Орчлонт Ертөнц маань өөрөө илүү олон хэмжээстэй бүр том Ертөнц дотор оршдог байж магадгүй гэж үздэг байна.

Ийм гипер ертөнцөд физикийн өөр хууль өөр зүй тогтол үйлчлэх учраас цаг хугацаа ч бас өөрөөр урсдаг байж мэднэ. Хэрэв сансрын хөлөг яаж ийж байгаад гипер огторгуй руу "харайж" гараад тэр дотор хөдөлж байгаад буцаад ердийн 3 хэмжээст огторгуй руугаа шилжиж "бууж" чадвал маш их зайг маш бага хугацаанд туулсан байх боломжтой юм.

[email protected] 2015 он.

Сансрын уудамд гэрлээс хурдан аялах нь
Эх сурвалж: http://en.wikipedia.org/
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сансрын уудамд гэрлээс хурдан аялах нь
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

13 Сэтгэгдэл


  • Зочин 2015/11/17
    Солиотой гоё нийтлэл байлаа

    2 0 Хариу бичих
  • erkhemseg 2015/08/02
    bas portaliin tuhai durdah heregtei baih

    0 0 Хариу бичих
  • Г. Мөнхбат 2015/06/02
    Mash saihan niitlel bna ushuu iluug gemeer bna bayarllaa :D

    1 0 Хариу бичих
  • INTERSTRALLER 2015/05/17
    har nuhnii tsaana yag yu bga boloo gj bodohoor sonin yumaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/04
    taalagdaj bnaa. ih sonirholtoi ym

    0 0 Хариу бичих
  • TURUU 2015/04/30
    tsag ni boloogui ih goy medeelel bla bayrlalaa

    0 0 Хариу бичих
  • Goldman 2015/04/27
    За баярлалаа. Гэхдээ цаг заваа үрэн байж бичсэн зүйлийг маань бараг бүтэн өдөр өнгөрч байж админ нь ФБ дээрээ постлох юм. ФБ дээрээ постлогдохоос нааш хүн бараг уншихгүй юм билээ. Ямар шалгуураар тэндээ тавигддаг юм бүү мэд. Цагаа үрсэн хоосон хөдөлмөр хийж байх нь дэмий юм шиг байна. Ямар ч гэсэн миний нийтлэлийг уншсанд баярлалаа. ))

    18 0 Хариу бичих
    • Batjargal Tolya 2015/06/01
      space.com дээр дандаа гоё гоё нийтлэлүүд тавигддаг юм байна лээ. цаг зав гаргаж байгаад баярлалаа.

    • Batjargal Tolya 2015/06/01
      дахиж нийтлэл тавиарай. их сонирхолтой байлаа.

    • Зочин 2015/04/27
      Чиний мэдээнүүд цаг үеийн мэдээ биш болхоор хугацаа хамаагүй гэж боддог. Cонирходог хүмүүсдээ хүрч л байвал сайхан биш гэж үү :)

  • Huntaij Taij 2015/04/16
    Od hoorond gedeg kinog uzeerei.garig hoorond ayalna gedeg bol oddiin dain deer gardag shig tiim ch hyalbar zuil bish gedgiig shinjleh uhaanii undesteigeer gargasan bgaa.hamgiin oiriin odond hurcheed Irehed delhii deer heden arvan jil ongoroh uchraas heden zuu myanga say gerliin jiliin tsaashaa ayalna gej sanaltgui.ergeed irehed delhii deer hun uldeegui ch baij boloh shuu dee.

    0 0 Хариу бичих
  • Huntaij Taij 2015/04/16
    Sonirholtoi blaa.magadgui hezee ch hun torolhton od hoorond ayalj chadahgui bh.otnii nuheer sansriin holog baitugai gants ochuuhen jijig atom ilgeehiin tuld manai garig deer bgaa buh erchim huch hureltsehguu.harin otnii nuheer sansriin holgiig ilgeehiin tuld manai tengeriin zaadas galaktikiin hagasiinh ni erchim huch shaardagdah bolno.buhel buten galaktikiin erchim huchiig ashigladag udirddag soyol irgenshil unendee bh bolomjgui gehed bolno.

    0 1 Хариу бичих
  • Ariunaa Batochir 2015/04/13
    Дандаа ийм нийтлэл оруулж байгаарай миний дуртай сэдэв

    6 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох