МЭДЭЭ НЭМЭХ  

Хамгийн хатуу металл

  • 4,852 уншсан
  • 0
  • 2015/04/13

Металл бол манай гараг дээрх үндсэн элементүүдийн нэг юм. Хүн төрөлхтөн металлыг үлэмж хэмжээгээр ашигладаг бөгөөд тэр ч байтугай, хүний биеийн 3% нь металл байдаг гэнэ. Химийн таблицаас үзвэл бодисын хатуулаг чанар түүний нягтаас шалтгаалдаг. Хамгийн хатуу металл гэдэг алдрыг иридий, осмий гэх 2 металл хуваан “зүүдэг” байна. Тэдний нягт 22,6 гсм2 орчим аж. Тэднийг хольцоос нь салгаж цэвэр байдлаар гарган авах нь үнэ өртөг ихтэй, хэцүү ажил юм. Харьцуулан үзүүлбэл: осмий тугалганаас 3 дахин хүнд. Жижигхэн хуруун шилийг осмийгоор дүүргэвэл устай хувингаас ч хүнд байх болно. Ямар ч нөхцөлд хатуулаг чанараа хадгалан үлдэх чадвар нь металлын хамгийн үнэт чанар юм.  Осмий Цельсийн 3033 градуст хайлж, 5000 градуст буцална. 

Осмий болон иридийг 1803 онд Английн химич Теннант нээжээ. Осмийг урвалд оруулахад тааламжгүй үнэр гардаг тул эртний Грекийн “үнэр”гэдэг үгээр, иридийг “солонго” гэж нэрлэсэн байна. Осмий нь мөнгөн ус, висмутын нэгэн адил маш түрэмгий бодис бөгөөд ихээхэн хортой. Осмий байгальд полиметалл хүдэрт иридийн нэгдэл маягаар оршдог. Маш хатуу, үл хайлах, үл элэгдэх чанарыг нь ашиглаж үрэлддэг гадаргууг хучих, вольфрамын хайлш маягаар улайсах утас, зүрхний аппаратын тоног төхөөрөмж зэрэгт хэрэглэнэ. Соронзон чанар огт үгүй тул өндөр мэдрэмжтэй хэмжүүрийн хэрэгслэл, компас, цаг зэрэгт хосгүй түүхий эд болдог. Сонирхолтой нь, хөнгөн цагаантай холиход маш уян чанартай болдог тул хэд дахин сунган татсан ч болдог ажээ.


Иридий нь дангаараа хоргүй боловч, зарим нэгдлийн найрлагад орохоороо хортой болдог. 2000 градус хүртэл халаасан ч зэвэрдэггүй, Цельсийн 2466 градуст хайлж, 4428 градуст буцална. Иридийг сансрын аппаратны түлшний сав, металл хайлуулах зуухны сав, дотоод шаталтын хөдөлгүүрийн очлуур зэргийг хийхэд ашиглана.

Дэлхийн цөмийн төвийн рүү ойртох тутам ийм өндөр нягттай бодисууд олдох бөгөөд чухам иймээс осмий болон иридийн үнэ нь алт, платинаас ч өндөр байдаг. Тэдгээр нь гадаргуу дээр бараг байдаггүй, олборлох ажиллагаа нь маш үнэтэй. Гэхдээ л жил бүр 3 тонн орчим осмий, иридийг олборлодог аж.

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хамгийн хатуу металл
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох