МЭДЭЭ НЭМЭХ  

Тайландын цэрэг татлага: сонирхолтой баримтууд

  • 5,085 уншсан
  • 0
  • 2015/04/14

Хаврын цэрэг татлагын хугацаа ойртож байгаатай холбогдуулан Тайланд улсад цэрэг татлага хэрхэн явагддаг тухай сонирхолтой баримтыг танилцуулж байна. Манайхаас тэс өөр гэдэгт 100% итгэлтэй байж болно. Тайландын цэрэг татлага жилд ганцхан удаа, тэгэхдээ 11 хоног үргэлжилдэг аж. Энэ өдрүүдэд 21 нас хүрсэн бүх эрчүүд: жирийн залуус, сахил санваартан, трансвестит гээд бүгд л цэрэг татлагын төвд очих ёстой. Цэрэгт явах нь ховор тохиох аз завшаан гэж тооцогдоно. Гэхдээ зарлан авагчдын дөнгөж 25% нь л албанд татагддаг тул эрх баригчид сугалаа сугалуулж асуудлыг шийддэг гэнэ.

24 настай трансжендер Ноппарат, залуу санваартан хоёр дугаарлан сууж байна. Тайландын армид гэрээгээр, дуудлагаар гэсэн 2 янзаар алба хааж болно. Гэрээт албан хаагчид олонх буюу 65% ажээ. Сайн дурынхан хагас жил алба хаана. Бусад нь сугалаанд оролцох эрхтэй. Эрүүл мэндээр тэнцэхгүй, оюуны хомсдолтой, гадаад төрхөө хэт өөрчилсөн трансжендерүүд чөлөөлөгддөг.

Хүний нөөц ихтэй тайчууд армидаа зориулж бие бялдрын шалгуураар хамгийн төгс хүмүүсийг л шилж авдаг байна. Бие сэтгэцийн эрүүл мэндээс гадна өндөр, жин, чээжний тойрог гэх мэт үзүүлэлтийг ихэд анхаардаг. Армид алба хаах залуу хүн 160 см-ээс доошгүй өндөр, 50 кг-аас доошгүй жинтэй, чээжний тойрог нь 76 см-ээс багагүй байх ёстой аж. Энэ шалгуурт тэнцэхгүй л бол цэргийн алба хаах боломжгүй.

Залуучууд жил бүр болдог цэрэг татлагын сугалааг тэсэн ядан хүлээдэг. Тай хөвгүүн бүр өөрийгөө цэрэгт явж байгаагаар зүүдэлдэг гэхэд хэтрүүлэг болохгүй. Учир нь цэргийн алба нилээд их материаллаг ашиг авчирдаг аж. Цэрэгт татагдсан хүн бүр 7000 батын цалин авна. Алба хаах явцад энэ нь нэмэгддэг. Армийн бэлэн юман дээр амьдарч байгаа хүний хувьд энэ нь ихээхэн мөнгө юм.

Залуучууд улаан өнгөтэй карт сугалж чадвал цэрэгт явна. Хар карт сугалвал гэртээ үлдэхээс өөр аргагүй. Шинээр татагдагсдыг Исламын мэргэн буучид олон жилийн турш халдлага хийсээр байгаа өмнө зүг рүү илгээж магадгүй ч, жил бүр зарлан авагчдын 10% нь сайн дураараа цэрэгт явдаг гэнэ. Зураг дээрх залуу улаан карт сугалаад хөл алдан баярлаж байна.

Сайн дурынхан Эзэн хааны арми, Тэнгисийн цэргийн флот, Агаарын цэргийн хүчин гэсэн 3 салбарын аль нэгийг сонгон алба хааж болно. Түүнчлэн боловсролын байдал нь нөлөөлдөг. Жишээ нь, ахлах сургууль төгссөн, эсвэл цэргийн боловсрол эзэмшсэн залуус улаан карт сугалвал 2 жил алба хаах ёстой. Хэрвээ тэд сайн дураараа цэрэгт явбал нэг л жил алба хаана. Харин тусгай дунд буюу дээд боловсролтой хүмүүс улаан картаар нэг жил алба хаах ёстой, харин сайн дураараа явбал 6 сар алба хаагаад л гүйцээ.

Сугалаа явагдах үеийн уур амьсгал мөрийтэй тоглоомыг санагдуулам: залуучуудыг хөгжөөн дэмжихээр эцэг эх, найз нөхөд нь ирдэг аж.

Офицерууд жил бүрийн цэрэг татлагын сугалааны хар ба улаан картыг бэлдэж байна.

21 настай Ситипхан хүүгийн хамт. Цэргийн сугалааны явц баяр ёслолыг санагдуулам хөл хөдөлгөөнтэй, сонирхогчид олонтой болдог ажээ.

Цэрэгт явахыг хүсэгчид маш олон тул тайчууд зарлан дуудлагынхаа хугацааг 1 удаа өөртөө тохируулан зохицуулж болдог гэнэ. Цэрэг татлагын төвд ирж энэ жил армид алба хааж чадахгүй учраа хэлэхэд л болно. Ямар ч баталгаа, нотолгоо, бичиг баримт шаардахгүй. Зүгээр л овгийг нь дараа жилийнхэд шилжүүлэн байршуулж орхино. Оюутнууд суралцах хугацаандаа эмнэлгийн үзлэгээр орох ч шаардлагагүй. Настай эцэг эхээ асран халамжлах үүрэг хүлээсэн бол мөн л хүндэтгэх шалтгаан болно.

1954 оны Цэрэг татлагын тухай хуулиар бүх транссексуал хүмүүсийг бэлэг эрхтэндээ мэс засал хийлгэсэн үгүйгээс үл хамааран сэтгэцийн өвчтэй гэж үзэн армиас чөлөөлжээ. Харин орчин үед “ледибой” нарын сэтгэлийг шархлуулахгүйн тулд тодорхой нөхцөлд тэдэнд зарлан дуудах өгч болох гэнэ.

Трансжендерүүд цэрэг татлагын комисст “онцгой” байдлаа харуулахын тулд будаж байна.

Хамгийн сонирхолтой нь, Тайландад 3 янзын эр хүн бий:  зохих ёсоор харагддаг жинхэнэ эрчүүд, хөх хийлгэсэн транссексуалууд, хүйсээ бүрмөсөн сольсон транссексуалууд. Гэхдээ л Тайландын хууль ёсоор бичиг баримтаа сольж болдоггүй тул хүйсээ бүрмөсөн өөрчилсөн транссексуалууд хууль ёсоор эр хүн хэвээрээ л үлдэнэ. Иймээс голдуу 1-р группийн эрчүүдийг цэрэгт татах нь түгээмэл ч, заримдаа хөхтэй ч гэсэн 2-р группийн эрчүүдийг авдаг байна. Зураг дээр: 21 настай трансжендер Таномпонгийн гар дээр офицер дугаарыг нь бичиж байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Тайландын цэрэг татлага: сонирхолтой баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох