МЭДЭЭ НЭМЭХ  

Баян нөхөр хайсан залуу бүсгүйн түүх

  • 25,951 уншсан
  • 12
  • 2015/04/14

Залуу нас, царайлаг төрх хоёртоо эрдсэн бүсгүй ганц бие баян эрийг уургалахаар боджээ. Өөрийн санааг илэн далангүй бичсэн зарлалыг олны хүртээл болгохоос ч эмээсэнгүй.

«Би өөрийн хүсэл зорилгыг ил тод хэлэхээс айхгүй байна. Би 25 настай, царайлаг , биеэ маш сайхан авч явдаг, гоо сайхны мэдрэмж сайтай. Жилд дор хаяж 500 мянган долларын орлого олдог эртэй танилцаж гэрлэхийг хүсч байна. Намайг шуналтай гэж битгий бодоорой. Нью-Йоркад сая доллар дунд зэргийн цалинд тооцогддог шүү дээ. Би өмнө нь 250 мянгаас доош орлоготой залуучуудтай учирч байсан. Ийм мөнгөөр Нью-Йорк хотод сайхан амьдарна гэж байхгүй. Би гуйлгачин байхыг хүсэхгүй байна. Би түр зуурын зугаа цэнгэлийг хүсч байгаа юм биш, харин гэр бүл зохиохыг хүсч байна. Баян эрчүүдээс хэдэн зүйл асууя:

1. Ганц бие баян эрчүүд чөлөөт цагаа хаана өнгөрөөдөг юм бэ? Хаана амарч, зугаалж, спортоор хичээллэж, пиво уудаг юм бэ? Хаягийг нь өгнө үү!

2. Би хэд орчим насны эрд анхаарлаа хандуулбал зүгээр вэ?

3. Яахаараа олонх баячуудын эхнэрүүд тийм ч царайлаг биш, тэгээд ч хээгүй хувцасласан харагддаг юм бэ? Тэд яаж баян эрчүүдтэй гэрлэж чадсан юм бол?

4. Ямар бүсгүйчүүд насны хань болж, ямар нь түр зуурын найзаас цаашгүй гэдгийг та нар яаж мэддэг юм бэ?

Анхаарал тавьсанд баярлалаа. Гоо бүсгүй» гэж бичжээ.


Тун удалгүй бүсгүйн илэн далангүй захидалд Жей.Пи.Морганий CEO -с нилээд гүн утгатай хариу иржээ.

« Эрхэм гоо бүсгүй танаа

Таны захидлыг туйлаас сонирхож анхааралтайгаар уншлаа. Та их зөв асуулт тавьсан байна. Яг ийм асуултын хариуг өөр олон бүсгүйчүүд эрж байгаа гэдэгт итгэлтэй байна. Таны хайсан боломжит эрчүүдийн нэг болохоос гадна мэргэжийн санхүүч хүний хувьд танд хариу барихыг хүсч байна. Миний жилийн орлого 500 мянган доллар, иймээс би таны хайсан категорт багтах бүрэн эрхтэй байх. Гэхдээ л би тантай гэрлэхийг маш бодлогогүй, буруу алхам гэж үзнэ, учрыг нь одоо тайлбарлая. 
Та миний мөнгөний оронд гоо үзэмжээ санал болгож байна. Энэ бол их эрсдэлтэй зүйл. Учир нь, миний санхүү жилээс жилд өссөөр, нэмэгдсээр байна, би алсын хараа, ухаалаг бодлогынхоо ачаар мөнгөө шалтгаангүйгээр алдахгүй.  Харин таны гоо үзэсгэлэн жилээс жилд гундаж гандсаар эцсийн эцэст...ямар болохыг та өөрөө мэдэж байгаа байх. Ингээд үзэхээр таны санал болгож байгаа зүйл жилээс жилд үнэ цэнээ алдаж, нас ахих тусам таны “их мөнгө хийх” боломж багассаар байх болно. Бүх зүйл өөрийн гэсэн үнэ өртөгтэй, одоогоор таны капитал ийм үнэтэй байж (гэхдээ яагаад ч жилд 500 мянган $ хүрэхгүй гэж би бодож байна), тэгвэл 10 жилийн дараа яаж үнэ нь унахыг төсөөлөөд үзээч!
Иймээс үнэ нь унахаас өмнө та хувьцаагаа түргэн борлуулах хэрэгтэй гэж зөвлөх байна. Хэргийн учир нь, таны таалалд нийцэх орлоготой эрчүүд бол тэнэг хүмүүс огтхон ч биш, тэд (бид ч гэсэн болох юм) цаг зуурын гоо үзэсгэлэнг мөнгөөр сольж тэнэг зүйл хийхгүйгээ мэдэх ухаалаг улсууд. Бид дотоод гоо үзэсгэлэнг нэн тэргүүнд анхаардаг юм. Зэрэгцээд гадаад үзэмж сайхан байвал бүр л сайн биз. Та хөөрхөн царай, өндөр мэдрэмжин дээрээ нэмэх юм байхгүй бол баяжих өөр арга хайсан чинь дээр дээ. Жишээ нь, өөрөө ийм мөнгө олохын тулд цаг хугацаа, хүч чадлаа дайчилбал яасан юм бэ? Тэгвэл өөртэйгөө ижил түвшний хүн олох магадлал өндөр болно шүү дээ. Энэ бүхэн танд тус болох байх гэж найдаж байна.

Сайн сайхныг хүсье! »


Энэ захиан дээр юу ч нэмэх билээ, бүгд ойлгомжтой. Гол нь 2 зүйлийг л ойлгоорой: гадаад байдал гол биш, бусдын хүчинд дулдуйдалгүй өөрийн ухаанаар амьдрах нь чухал юм шүү.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Баян нөхөр хайсан залуу бүсгүйн түүх
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

12 Сэтгэгдэл


  • A.J Washington DC 2015/11/20
    бусдын хүчинд дулдуйдалгүй өөрийн ухаанаар амьдрах нь чухал юм шүү.

    0 0 Хариу бичих
  • XXA 2015/08/25
    CEO Jey Pi Morganch geh shig .Ymarch Goo vzesgelen 40 50 jiliin daraa ymar boloh ni todorhoich vr hvvheddee ouyn uhaan bolon goo vzesgeleng zereg udamshuulj vldeene gedeg chin chuhal shv dee. Yahaw 4 5 hvvhedtei bolhod neg ni todorhoi goo vzesgelen ouyn uhaaniig hosluulsan sn zagwar garah ni todorhoi gej bodoj bn. Yahaw ene ergvv hvvhnees uur setgel saitai goo saihan tursun uhaalag emegtei hargis hvn turulhtunii hugjliin ybtsad mash ih vne tseneer tsuglarsan hamgiin sain gene iin tsugluulga uchir hvn turulhtun bid emegtei hvnii goo saihnii umnu sugdun bishirdeg bilee. Gebch zarim goo saihnii ard tsust hort setgeliin tuil tsuglarsan baih ni bas ih bii. Uchir ni geed yriad bwl ih yum bii l dee uursduu olj medezgeene biz

    1 0 Хариу бичих
    • Зочин 2016/03/14
      Эргүүтэхээ болиоч. Гоо сайхан гэж юу юм. Хорвоогоор дүүрэн өөрийгөө сайхан гэж боддог матрууд байна. Харин баячууд тэднийг оймсоороо даллаад нэг хэрэглэчихээд хаядаг. Яг үнэндээ бол гоо сайхан гэж юм бараг байдаггүй. Ухаалаг баян эрчүүд ухаантай боловсролтой бүсгүйчүүдтэй гэрлэдэг юм. Ихэнхдээ.

    • Зочин 2015/08/25
      Ene Morgan gej hvn uuruu RichFool gej durdsan bdg. Bayntenegiig eswel Hugshin bayng olood suuchdag aihtar sanaatai hvvhnvvdiin tuhai ta nar martaagvi bizdee ain xxa . Estoi l unuu goo vzesgelen zaluu nasaa hudaldaj bui met

    • Зочин 2015/08/25
      tenegtddeg bnshd

    • XXA 2015/08/25
      Жей.Пи.Морган gej argagvi l mungunuus uur yum boddoggvi geltei. Za daa teged ymar hvn bvh tal deer tegsh tugs bna gej yu bhaw. Ydaj l neg chaddag zvilee tugs chaddag bhad l boldog horwoo yum chine.

  • Tsolmon Jigjid 2015/08/25
    Ухаартал нь бичсэн байна харин нөгөөдөх нь ойлгосон болов уу ккк

    2 0 Хариу бичих
  • Turmunkh Togi 2015/06/17
    гоё шаасан бна шүү хаха

    0 0 Хариу бичих
  • bozi 2015/06/05
    yduu hernee neg bdoltoi bwal ene btgui mungu olno gj bdj bna

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/03
    A bitgii hudlaa hutsatsgaa ene Morgen guai saihan hvvhen shaaj l bga da erchvvdiig mediishde albaar tsarai muutai hvvhentei gerleed gerte hool hiilgej hvvhed gargaad araar ni saihan hvvhend uhaan aldan shvlsee sawiruulaad yawj bdag sh de

    5 9 Хариу бичих
    • Зочин 2016/03/14
      Юм уншаад ойлгодоггүй хөлдүү вэ чи. Англи дээрээ ч байна. Монгол дээрээ байсан үгүйг санахгүй байна. Чамтай бол нэг шөнийг өнгөрөөж болно, харин гэрлэхгүй гэсэн байгаа биз дээ. Зүгээр л нухаад л өнгөрийш дээ. Хорвоогоор дүүрэн энэ шиг тэнэг янханууд байхад.

  • Н. Мэнд-Амар 2015/04/14
    reply from CEO of J.P. Morgan to a pretty girl seeking a rich husband A reply from CEO of J.P. Morgan to a pretty girl seeking a rich husband Title: What should I do to marry a rich guy? ... I'm going to be honest of what I'm going to say here. I'm 25 this year. I'm very pretty, have style and good taste. I wish to marry a guy with $500k annual salary or above. You might say that I'm greedy, but an annual salary of $1M is considered only as middle class in New York. My requirement is not high. Is there anyone in this forum who has an income of $500k annual salary? Are you all married? I wanted to ask: what should I do to marry rich persons like you? Among those I've dated, the richest is $250k annual income, and it seems that this is my upper limit. If someone is going to move into high cost residential area on the west of New York City Garden(?), $250k annual income is not enough. I'm here humbly to ask a few questions: 1) Where do most rich bachelors hang out? (Please list down the names and addresses of bars, restaurant, gym) 2) Which age group should I target? 3) Why most wives of the riches are only average-looking? I've met a few girls who don't have looks and are not interesting, but they are able to marry rich guys. 4) How do you decide who can be your wife, and who can only be your girlfriend? (my target now is to get married) Ms. Pretty A philosophical reply from CEO of J.P. Morgan: Dear Ms. Pretty, I have read your post with great interest. Guess there are lots of girls out there who have similar questions like yours. Please allow me to analyse your situation as a professional investor. My annual income is more than $500k, which meets your requirement, so I hope everyone believes that I'm not wasting time here. From the standpoint of a business person, it is a bad decision to marry you. The answer is very simple, so let me explain. Put the details aside, what you're trying to do is an exchange of "beauty" and "money" : Person A provides beauty, and Person B pays for it, fair and square. However, there's a deadly problem here, your beauty will fade, but my money will not be gone without any good reason. The fact is, my income might increase from year to year, but you can't be prettier year after year. Hence from the viewpoint of economics, I am an appreciation asset, and you are a depreciation asset. It's not just normal depreciation, but exponential depreciation. If that is your only asset, your value will be much worse 10 years later. By the terms we use in Wall Street, every trading has a position, dating with you is also a "trading position". If the trade value dropped we will sell it and it is not a good idea to keep it for long term - same goes with the marriage that you wanted. It might be cruel to say this, but in order to make a wiser decision any assets with great depreciation value will be sold or "leased". Anyone with over $500k annual income is not a fool; we would only date you, but will not marry you. I would advice that you forget looking for any clues to marry a rich guy. And by the way, you could make yourself to become a rich person with $500k annual income.This has better chance than finding a rich fool. Hope this reply helps. signed, J.P. Morgan CEO

    18 3 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох