МЭДЭЭ НЭМЭХ  

80-аад оны зодоонт киноны одод, каратэч жүжигчид хаана юу хийж явна?

  • 19,927 уншсан
  • 8
  • 2015/04/15

Се Косуги

Бараг бүх цаг үеийн, бүх ард түмний гол нинжа явсан дайнч эр. Японы тулааны урлагийн мастер тэрээр анх "Загалмайлсан эцэг 2" кинонд тоглож уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Түүнээс хойш "Брюс Ли дахин амилсан нь", "Нинжа", "Нинжагийн сүнс", "Өшөө авагч нинжа", "Нинжа гарч ирсэн нь" зэрэг кинонд тоглож, оддын эгнээнд багтсан юм.

Одоо Токиод "Се Косугийн тулааны урлагийн сургууль"-ийг ажиллуулж байна. Кейн, Шейн гэдэг 2 хүүтэй, тэд нь каратэгээр хичээллэж, киноны туслах дүрд тоглож эхлээд байгаа аж.


"Луу" хочит Уилсон

"Цуст нударга"-ны 8 анги, "Галт цагариг"-ны 3 анги, "Киборг-анчин", "Электрон дайчид" зэрэг кинонд тоглосон Дон Уилсоны бүтээсэн бүх дүр нь кикбоксчин байсан юм. Тэрээр жилд 5 кинонд тоглох удаа ч байсан гэнэ. 1989 онд "Луу" кинонд тоглохоосоо өмнө кикбоксын 11 удаагийн аварга болж, 72 удаа рингэнд гарахдаа 47-д нь цэвэр ялж, ердөө 5 удаа л хожигдож байжээ.

Одоо Уилсон кинонд тоглохоо больж, залуу тамирчдыг дасгалжуулж байгаа гэнэ.


Майкл Дудикофф

Япончууд нинжагийн дүрд олигтой цалин өгдөггүй байсан гэнэ. Тэгээд ч америкчуудад өөрийн нинжа хэрэгтэй байлаа. Ингээд орос гаралтай Майкл Дудикоффыг олж авчээ. "Америк нинжа"-гийн эхний анги 1985 онд гарсан байна. Тэр үеийн өртгөөр хямдхан (1 сая доллар) боссон кино 10 дахин нугалсан ашиг олжээ. Дудикоффыг нинжагийн дүрээр 1997 он хүртэл (зодоонтой кино хоцрогдтол) ашигласан гэдэг.

Дудикофф одоо Калифорн дахь харшдаа амар тайван амьдарч, уран барилга сонирхож, теннис тоглосон шигээ суудаг гэнэ. Харин үе үе хувийн дасгалжуулагчтайгаа бразилийн жиү-жицү бөх барилдах дуртай гэсэн шүү.


Мишель Кисси

Мишель Кисси анх "Кикбоксчин" кинонд Ван Даммын ахыг зоддог хүдэр чийрэг тай боксчин Тонг Погийн дүрд тогложээ. Чулуун багана хөлөөрөө өшиглөдөг эрийг санаж байгаа биз? Ван Даммтай нөхөрлөх болсон нь түүний амьдралыг шийдсэн гэдэг. Ван Дамм найзыгаа “Цуст спорт” кинонд татан оролцуулж, жижиг дүр өгсөн байна. Түүнээс хойш Ван Даммын кино болгоны титрт Кисси дүр бүтээдэггүй юмаа гэхэд дасгалжуулагчаар, орлон тоглогчоор, бүр бүжиг дэглээчээр хүртэл бичигдэх болжээ. 

Одоо Брюссель хотод амьдарч, үе үе тулаант киноны зодооны үзэгдлийн зөвлөхөөр ажилладаг гэнэ. Ван Даммтай байнга харилцаатай байдаг аж.


Кэри-Хироюки Тагава

Одоо 56 настай энэ япон каратэчин бүхий л амьдралынхаа туршид “муу талын ази хүмүүс”-ийн дүрийг бүтээсэн юм. Эдгээрээс хамгийн алдартай нь "Mortal Kombat" киноны алсан дайчдынхаа сүнсээр хооллодог хорон санаат шидтэн Шань Цунг болно. Үүнээс гадна Тагава алдарт Шварцнеггер, Де Вито нарын хамтаар “Ихрүүд”, залуу Брюс Уиллийн хамт ““Сарны гэрэл” мөрдөх товчоо” цуврал кинонд тоглож, "Сувдан эрэг" кинонд агаарын дайралтыг санаачлагч япон генерал Гэндугийн дүрийг тус тус бүтээжээ. 

Одоо ч кинонд тоглосоор байна. 2014 онд Оросын Иван Охлобыстин, Петр Мамонов нарын хамтаар "Иерей-Сан" кинонд япон хуврагийн дүрийг бүтээжээ.


Маттиас Хьюз

1988-1998 онд Хьюз жил бүр 2-4 дүр бүтээдэг эрэлттэй жүжигчин байжээ. Энэ нь голдуу киноны төгсгөлд удаанаар зодолдсоны эцэст гол баатарт алагддаг хорон санаатны дүр байв. 

Хьюз одоо ч кинонд тоглосоор бөгөөд 2014 онд Оросын “Хар сарнай” кинонд тоглосон байна.


Марк Дакаскос

Бараг 40 гаруй зодоонтой кинонд тоглосон кунфугийн залгамжлагч. Түүний хамгийн алдартай кино нь  "Буги Бой", "Драйв" бөгөөд кикбоксчин, цагдаа, рокер-каратэч нарын дүрийг бүтээж байжээ.

Дакаскос одоо ч кинонд тоглосоор, мөн өөрийн зохиосон каратэ, кунфу, боксын холимог нударган зодоон заадаг сүлжээ сургуулийн эзэн. 2005 онд Оросын казах ард түмний тухай өгүүлсэн  “Нүүдэлчин” кинонд тогложээ.


Синтия Ротрок

Синтия Ротрок гол төлөв ХМТ-ны ажилтан зэрэг сайн талын зодоонч эмэгтэйн дүрийг бүтээж байв. Хамгийн алдартай кино нь "Хуулиас гадуур 2. Цайвар үст бүсгүйн хилэн" юм. 

Одоогоор охиноо өсгөж буй. Спортын танхимын сүлжээтэй. Холливудын студид тулааны үзэгдлийн зөвлөхөөр ажиллаж, заримдаа өөрөө тоглох удаа ч бий. Гардан тулааны, түүн дотор каратэ, тэквондогийн 6 хар бүстэй эмэгтэй юм байна.


Боло Янг

Бүр 1973 онд тэрээр Брюс Литэй зодолдож тоглодог байв.  ("Луугийн гаралт") 70-аад оны эцэс, 80-аад оны эхийг Боло Гонконгийн кино үйлдвэрийнхэнд боолчлогдож өнгөрөөсөн гэвэл хилсдэхгүй. Талийгаач Брюс Лигийн нэрийг барьж мөнгө олох гэсэн хүмүүс түүнтэй адилхан жүжигчин тоглосон хэдэн арван кино хийж байв. Зөвхөн 1978-1979 онд Боло 13 кинонд тоглосон гэдэг. Энэ нь "Брюс – супер баатар", "Брюс Лигийн сүнс", "Ялагдашгүй Брюс Ли", "Энэ бол Брюс Ли" зэрэг байжээ. 80-аад онд бүх зүйл өөрчлөгдөв. Боло Янг "Цуст спорт" киноны нууц тулааны харгис ялагчийн дүрээрээ дэлхий дахинаа алдаршиж Америкт шилжин суурьшжээ.  

Одоо кинонд тоглохоо больсон ч, гардан зодооны зөвлөхөөр ажилладаг. Түүний хүү Дэвид Янг Холливудын алдартай фитнес-дасгалжуулагч гэнэ.


Гэри Дэниэлс

Хувь заяаны эрхээр зодоонтой киноны баатар болсон Английн хөл бөмбөгчин тэрээр олон жилийн турш Жеки Чантай хамтран тоглож байсан юм. Үүний зэрэгцээ гардан тулааны урлагийг эзэмшиж, кикбоксын тэмцээнд ялалт байгуулж байжээ. 

Одоо кинонд тоглож, тулаант үзэгдэлд зөвлөхөөр оролцдог гэнэ.


Саммо Хун

Бараг 100 гаруй кг жинтэй Саммо Хун үнэхээр гардан зодооны мастер хүн юм. Жеки Чантай цуг кунфу суралцаж байсан гэдэг. Бүр Брюс Литэй хамт тоглож байв. ("Луугийн гаралт") Хожим нь Жеки Чаны кино зохиолыг бичдэг болсон бөгөөд үүндээ заавал бүдүүн, бүтэл муутай найзын дүрийг оруулдаг байжээ. 

Одоо кинонд тоглож, зураг авч, найруулагч, зөвлөхөөр ч ажиллаж байна. 2010 онд хийсэн Брюс Лигийн багшийн тухай "Ип Ман" кино нь New York Asian Film Festival шагналыг хүртжээ. 

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
80-аад оны зодоонт киноны одод, каратэч жүжигчид хаана юу хийж явна?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • HEy 2016/01/19
    Niitlel hiij bgag chin unelj bna, gehdee heterhii muu orchuulga hiisen bn. Oguulberzuin aldaa mash ih baina, neg uguulbert heden ch sanaa yavj bgan. Suuldee tolgoi ergeh yum, Het modon orchuulahiin orond uuriihuuruu chuluutei oilgoson baidlaa tovch hurgevel ih zuitei sanagdaj bn,

    0 0 Хариу бичих
  • |Mongol 2015/11/30
    Кэри-Хироюки Тагава odoo ch kinond togloj bga shde,,,Саммо Хун bas odoo ch kinond togloj bga aldartai kino nairuulagch zodoontoi kino degleech,

    0 0 Хариу бичих
  • Галаа 2015/09/27
    миний хүүхэд нас яг эднийг хит болж байхад өнгөрсөн дөө.

    1 0 Хариу бичих
  • hh 2015/07/28
    zarim ni hudlaa bn aa bolo young odoo buur yag hyatad uvgun bolson bn lee hyatad hoolnii gazar americt ajilluuldag

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/07/29
      chi owgon bolohooroo harin tankind oroh biz hahah

  • Zolzaya Zaya Sainbayar 2015/04/18
    Kkk uzeed gaihaal bisherdeg bailaaa kkk

    5 0 Хариу бичих
  • Ares Az 2015/04/15
    Хүүхэд насны жинхэнэ үлгэр болдог супер одууд даа

    17 2 Хариу бичих
    • Амар Эрдэнэцогт 2015/04/15
      Тасархай гарууд байна даа


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох