МЭДЭЭ НЭМЭХ  

Байгалийн гайхалтай үзэгдлүүд

  • 3,494 уншсан
  • 3
  • 2015/04/15

Манай гараг оршин суугчдаа ямар зүйлээр гайхашруулахаа үнэхээр сайн мэддэг болохыг харуулсан зурагнуудыг толилуулъя.

Шалбааган аадар

Байгалийн гайхалтай үзэгдлүүд

Галт уулын өрх рүү аянга цахилгаан буух үед шавар шалбааган бороо ордог.

Намибийн «Шидэт тойрог»

Байгалийн гайхалтай үзэгдлүүд

Энэ гайхалтай үзэгдлийг судлаачид элсний шоргоолжнуудын “хийсэн ажил” гэж үзэх нь бий.

“Аваргуудын зам”

Байгалийн гайхалтай үзэгдлүүд

Хойд Ирландад эртний галт уулын дэлбэрэлтээр үүсч, наалдан тогтсон 40 гаруй мянган ширхэг базальтан багана бий.

Линзэн үүлс

Байгалийн гайхалтай үзэгдлүүд

АНУ-ын Жоржи мужид үзэгдсэн ховор тохиолдох линзэн үүлс

Кататумбогийн аянга цахилгаан

Байгалийн гайхалтай үзэгдлүүд

Кататумбо голын цутгалан дээр жилийн 140-160 хоногийн турш шөнө бүр цахилгаан цахиж байдаг гэнэ. Нэг шөнө тасралтгүй 10 цагаар, нэг цагийн дотор 280 удаа цахилах нь гайхалтай.

Зул сарын арлын улаан хавчнууд

Байгалийн гайхалтай үзэгдлүүд

Жил бүр 43 сая орчим улаан хавч өндгөө гаргахаар далайн эрэг рүү ирцгээдэг. Энэ нүүдлийг саатуулахгүйн тулд нутгийн эрх баригчид 7 хоногийн турш олонх замуудыг хаадаг аж.

Их цэнхэр нүх

Байгалийн гайхалтай үзэгдлүүд

Белизийн эрэг хавьд байдаг усан дорх аварга нүхний гүн нь 124 м, диаметр нь 300 м ажээ.

Асператус үүл

Байгалийн гайхалтай үзэгдлүүд

Undulatus asperatus буюу буржгар үүлс. Үлгэрийн мэт аймшиг төрүүлдгээрээ алдартай.

Танзанийн Натрон нуур

Байгалийн гайхалтай үзэгдлүүд

Халуун рашаан бүхий энэ давслаг нуур нь гайхамшигт ягаан тогоруу өндгөө дардаг цорын ганц газар юм.

Толбот нуур

Байгалийн гайхалтай үзэгдлүүд

Канадын Клилук нуур нь магнийн сульфат, ‎кальци, натрийн хосгүй орд газар ажээ.

Туркменистаны «Тамын хаалга»

Байгалийн гайхалтай үзэгдлүүд

Энэхүү газар нь байгалийн хийн асар том цооног бөгөөд 1971 онд эрдэмтэд нээж тухайн үедээ асааж туршилт хийсэн нь өнөөдрийг хүртэл унтраагүй байгаа аж.

Шинэ Зеландын бөмбөлгөн чулуунууд

Байгалийн гайхалтай үзэгдлүүд

Усанд идэгдэж мөлийсөн эргийн аргилитт чулуулаг яваандаа зөв бөмбөрцөг хэлбэрийг олдог байна.

Галын аюултай мөсөн хөөс

Байгалийн гайхалтай үзэгдлүүд

Канадын Абрахам нуурын гүнээс дээшлэх метан хий мөсөн занганд орсон нь.

Хөлдүү цэцэгс

Байгалийн гайхалтай үзэгдлүүд

Хүйтний амьсгал дөнгөж мэдрэгдэж эхэлж байсан их усны тайван мандал дээр цочир хүйтрэл (Цельсийн хасах 22 градус орчим) болох үед гайхамшигт мөсөн цэцэгс бий болдог байна.

Хар нар

Байгалийн гайхалтай үзэгдлүүд

50 мянга хүртэлх тооны тодол шувуудаас бүрдсэн аварга сүргийг хүмүүс “хар нар” гэж нэрлэдэг.

“Үхлийн хөндий”-н хөдөлдөг чулуунууд

Байгалийн гайхалтай үзэгдлүүд

Хүн амьтангүй цөл газар болдог геологийн ер бусын үзэгдэл: чулуунууд өөрөө зам татуулан хөдөлдөг аж.

Усан дорх зураг

Байгалийн гайхалтай үзэгдлүүд

Японы эрэг орчим амьдрах нэгэн зүйлийн загас эмэгчнээ татахын тулд ийм төгс хүрээ хийдэг ажээ.

Цэцэгт цөл

Байгалийн гайхалтай үзэгдлүүд

Чилид зарим жил ердийнхөөсөө их бороо ордог. Энэ үед Атакама цөл цэцэг ногоогоор хучигддаг байна.

Хаан эрвээхийн нүүдэл

Байгалийн гайхалтай үзэгдлүүд

Эдгээр эрвээхийнүүд хэдэн мянган км замыг туулж Канадаас АНУ-ын өмнөд муж хүртэл нүүдэллэдэг байна.

Дэлэн хэлбэрт үүл

Байгалийн гайхалтай үзэгдлүүд

Ийм үүл маш ховор, голдуу халуун орны өргөргүүдээр циклоп салхины өмнөхөн гардаг гэнэ.

Мальдивийн гэрэлтэгч давалгаа

Байгалийн гайхалтай үзэгдлүүд

Нэгэн төрлийн гэрэлтэгч замаг ийм гоо үзэсгэлэнг бий болгодог аж.

Солонгон эвкалипт

Байгалийн гайхалтай үзэгдлүүд

Эвкалипт мод холтсоо хэсэг хэсгээр нь шинэчилдэг байна. Иймээс мод энэ хэсэгтээ эхлээд хөх цэнхэр, дараа нь хөх ягаан, тэгээд улбар шар, эцэст нь бор хүрэн өнгөтэй болж хувирдаг.

Сардин загасны нүүдэл

Байгалийн гайхалтай үзэгдлүүд

5-7-р сарын хооронд хэдэн тэрбум сардин загаснаас тогтсон сүрэг Өмнөд Африкийн зүүн эргийн дагуу умрыг чиглэн хөдөлдөг.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Байгалийн гайхалтай үзэгдлүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2015/04/15
    NASA тайлбарлахдаа, евел чулуунуудыг тойроод местчихдег, дулаархаар хайлаад ирэх цагт хvчтэй салхи чулуунуудыг туудаг гэсэн байх шиг байсан

    0 3 Хариу бичих
    • Зочин 2015/09/15
      Zohiohoo bolioroi hooy NA$A giihan iimerhuu zuil$iig $udaldag bol ba$ goyiin tee :')

  • Зочин 2015/04/15
    Тэр vхлийн хендийн еерее явдаг чулуунууд яаж хеделдгийг тайлбарлачихсан гэсэн, 2014 онд шиг санагдаж байна.

    1 3 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох