МЭДЭЭ НЭМЭХ  

Эмэгтэйчүүдийн ямар араншинд эрчүүд дургүй вэ?

  • 7,996 уншсан
  • 1
  • 2015/04/15

Орчин цагийн хүүхнүүд эрчүүдээс олон зүйлийг “өвлөж авсан”. Костюм болон архи, тамхины тухай ярьж байгаа юм бишээ. Одоо цагт эмэгтэйчүүд удирдах албан тушаалаас айдаггүй, тэд сайн лидер, авьяаслаг менежер байж чадна. Энэ тохиолдолд эрчүүд бага зэрэг “эвгүйрхдэг” ч онц эсэргүүцдэггүй. Гэтэл цэвэр “эмэгтэй араншин” эрчүүдийн дургүйг хүргэх нь элбэг байдаг аж.


Байнга өөрийнхөө тухай сануулах

Зөвхөн эмэгтэй хүн л ноцтой шалтгаангүйгээр өдөрт “100 удаа” утасдаж чадна. Эр хүн хичнээн их ажилтай байсан ч хамаагүй. Уг нь санаа тавьсан, сэтгэл зовсон, түгшсэн, ер нь эерэг шалтгаанаар утасдана л даа. Гэхдээ аливаад хэмжээ, хязгаар гэж байх шүү дээ. Эрчүүдийн тэсвэр, тэвчээрт ч гэсэн...


Утаснаасаа “залгагдах” 

Эмэгтэй хүн хэдэн цагаар ч хамаагүй найз хүүхнүүдтэйгээ утсаар ярьж, хорвоо дэлхийн хол ойрын сониныг сонсож, шүүн хэлэлцдэг. Гэтэл эр хүн өөртөө анхаарал хандуулах хүсэлтэй байдаг. 2-3 цаг бусадтай яриад байгаа мөртлөө өөрийг нь авч хэлэлцэхгүй байвал гомдохоос гадна уур нь хүрч эхэлдэг. Энэ нь “Надтай байх, ярих нь үүнд маань сонирхолгүй, уйтгартай байдаг юм байна” гэсэн эр хүний жирийн логикоор тайлбарлагдана.


Нулимс

Эмэгтэй хүний нулимс эр хүнийг ихээр айлгаж, бачимдуулдаг. Зарим тохиолдолд нулимс “хүчирхэг зэвсэг” гэдгийг үгүйсгэх аргагүй л дээ. Гэхдээ энэ зэвсгээ байнга хэрэглээд байвал, нэг л сайхан өдөр эзнийхээ эсрэг үйлчилж мэднэ шүү!


Нялуурах

Эр хүн бүр өөртэй нь ингэж харьцахад яснаасаа дургүй. Ер нь эрхлүүлэх (эрхлэх), нялуурах хоёрын хооронд том ялгаа бий. Харин дотно сайхан харьцаа, томоогүй аалиар эрхлэх зэрэг нь эр хүний үгүйлэн санадаг зан гэдгийг санаарай.


Эрх чөлөөнд нь халдах

Ямар ч эр хүн тодорхой хэмжээнд эрх чөлөөтэй, дураараа байхыг эрхэмлэдэг. Бүү ай, тэд араар чинь тавиад алга болчих гээгүй байна. Зүгээр л хүссэн цагтаа хуучны найзуудтайгаа уулзаж хуучлах цаг зав, аав ээж, ах дүү, амраг садандаа хэрэгтэй үед нь тусалчих халаасны мөнгө, чөлөө заваараа оролдож суух хобби энэ тэрхэн бол эр хүний төгс амьдралд заавал хэрэгтэй байдаг зүйлс. Энүүхэнд хязгаарлах, хориг тавих гээд байвал түүнийгээ алдлаа л гэсэн үг. Эр хүн бууж өгөх дургүй байдаг юм шүү.


Сүүдэрлэх

Эр хүн хэзээ ч эхнэрийнхээ сүүдэр болж явахыг хүсдэггүй. Гэр бүлдээ эхнэр голлох үүрэгтэй байлаа ч, үүнийгээ онцолж тодруулаад байх шаардлагагүй. Ялангуяа олны дунд, найз нөхдийн хүрээнд ийм явдал гаргавал маш том асуудал үүсч болзошгүй. Ухаантай эмэгтэй бол ухаантай болоод чадвартай гэдгээ өөрөө мэдэж байхад л хангалттай. Заавал ханиа “жижигрүүлэх” гээд яана.


Орлого

Эхнэрээсээ бага цалин авах нь эр хүний хувьд хэзээд хөндүүр асуудал байсаар ирсэн, байх ч болно. Тэгвэл энэ тухай өөрт нь сануулж, дурсах хэрэг огт байхгүй. Олон эхнэр яг энэ шалтгааныг барин авч хэрүүл хийдэг. Ийм хэрүүл гэр бүлийн амьдралд цэг тавих нь элбэг байдаг аж. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эмэгтэйчүүдийн ямар араншинд эрчүүд дургүй вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • unshigch 2015/09/29
    ene bvhen vneheer heregtei medeelel bna hairtai hania hamgiin iheer oilgoj bh ni ehner hvnii vvreg shvv

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох