МЭДЭЭ НЭМЭХ  

Бохийг өөрөөр ашиглаж болно

  • 8,202 уншсан
  • 3
  • 2015/04/15

Зажилдаг бохь нь шүд цэвэрлэж, бүйлэнд нэг төрлийн массаж болж өгдгөөс гадна өөр олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг сайн талтай ажээ.


Шавж зайлуулагч

Бохины найрлаганд байх гаа нь амьсгал цэвэршүүлээд зогсохгүй зарим шавжийг айлган үргээдэг. Зарим төрлийн цох, жоом, торгоны хүр хорхой гаанаас хорддог байна.


Эм

Чээж хорсох үед эм уудаг. Гэхдээ гарын дор эм байхгүй тохиолдолд бохь зажилж болно. Бохь нь өвчнийг намдаагаад зогсохгүй ялгарсан шүлс ходоодыг цэвэрлэж, ходоодны хүчлийг шингэлж өгдөг байна.


Гал

Гал асаах хэрэгтэй байдаг, гэтэл чүдэнз байдаггүй. Хэрвээ танд бохь, жижиг зай хоёр байвал бичлэгт үзүүлсэн ёсоор хялбархан гал гаргаж болох юм.


Өгөөш

Загас барих өгөөш олдохгүй бол бохь хэрэглэж болно. Бохин өгөөшийг хэлтэг загас маш хурдан үмхдэг гэж архаг загасчид ярьдаг.


Нөхөөс

Бохины найрлаганд байдаг байгалийн болон синтетик бодисыг унадаг дугуйн дотуур хаймар хийхэд ашигладаг байна. Иймээс аяны нөхцөлд, өөр зүйл байхгүй тохиолдолд бохийг түр нөхөөс болгон хэрэглэж болох нь байна. Харин дээрээс нь наалддаг тууз болон скоч нааж бэхлээрэй.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бохийг өөрөөр ашиглаж болно
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Angel Sea 2015/05/03
    Mash xeregtei zovlogoo b.ix bayarlalaa

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/26
    Таалагдаж бна

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/10/29
      Ingej comment bichdeg humuus ooriigoo yu gj boddog bol chaavas


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох