МЭДЭЭ НЭМЭХ  

Төмөр багтай хүний нууц

  • 23,211 уншсан
  • 4
  • 2015/04/16

1703-11-19-нд Бастили гянданд “төмөр багтай хүн” гэж түүхэнд алдаршсан нэгэн хоригдол нас баржээ. XIV Людовик хаанаас насан туршдаа хоригдох ял авсан энэ хүний нууцлаг түүх олон зуун жилийн турш түүхч, судлаачдын анхаарлыг татсаар иржээ. Төмөр багтай хүний тухай хамгийн анх бичсэн хүн нь Вольтер юм.

Мазаринийг нас барсны дараахан Гэгээн Маргаритийн арал дээрх цайз руу үл мэдэгдэх залуухан, гоолиг хоригдлыг илгээжээ. Тэр хүн хооллохдоо доод хэсгийг нь онгойлгож болох баг зүүсэн байв. Хэрэв тэр багаа тайлахаар оролдвол харгалзагчид түүнийг шууд алах тушаалтай байлаа. Харин баг нь төмөр биш, хамба хилэн баг байжээ. 1690 онд Пинеролийн губернатор Сен-Мар Бастили шоронгийн даргаар томилогдон явахад хоригдлыг түүнтэй хамт шилжүүлжээ.

Хоригдлыг гянданд боломжийн хирээр тав тухтай байлгаж байсан гэдэг. Тэр хүн маш гоёмсог дотуур хувцас, торон заханд дуртай, түүнийгээ ч авдаг байж. Хэдэн цагаар ч хамаагүй гитар тоглоно. Түүнд хамгийн тансаг хоол унд өгч, шоронгийн дарга өөрөө хоол ундыг нь зөөдөг байжээ. Гяндангийн өвгөн эмч түүний бие, хэлийг нь олон удаа үзсэн боовч нүүр царайг нь нэг ч удаа хараагүй гэнэ. Энэ хүн гайхмаар гоолиг биетэй, боровтор арьстай, маш сайхан дуу хоолойтой хүн байсан гэж хожим нь эмч ярьсан байдаг.

Хоригдол тайж язгууртан хүн байсан нь эргэлзээгүй. Төмөр багтай хүний тухай сайн мэдэх сүүлчийн хүн нь хааны сайд байсан де Шамияр гэнэ. Түүний хүргэн маршал де Ла Фейяд энэ нууцлаг хүний тухай мэдэхээр бараг өвдөг сөгдөн гуйсан ч, Шамияр: энэ бол төрийн нууц, түүнийг хэзээ ч задруулахгүй хэмээн тангараг тавьсан хэмээн хариулсан гэдэг. Энэ учир битүүлэг хүн хэн болох талаар олон янзын таамаглал бий. Тэдгээрээс хамгийн сонирхолтой 5-ыг нь танилцуулъя.

Төмөр багтай хүн XIV Людовик хааны ихрийн өрөөсөн

Хааны эх мөн гоёмсог дотуур хувцас, торон заханд дуртай хүн байсан гэдэг. XIV Людовик өөртэйгөө маш адилхан ахыгаа хаан ширээгээ булаацалдахаас (эсвэл бусдын гар хөл болохоос!) эмээж баг зүүлгэн нүүрийг нь хэн ч, хэзээ ч харах аргагүйгээр хорьсон гэнэ.


Төмөр багтай хүн XIV Людовик хааны дагавар ах

Австрийн Анна хатан XIII Людовик хаанаас биш, нууц амрагаасаа төрүүлсэн хүүхдээ нөхрөөсөө нууж энэ бүхнийг хийсэн гэдэг.


Хоригдол болон XIV Людовик хаан хоёулаа Австрийн Анна хатнаас төрсөн боловч  хааны хүүхдүүд биш

Төмөр багтай хүн, XIV Людовик хаан хоёр эх нэгтэй, эцэг ондоотой төрсөн ах дүүс байж болох юм. Иймээс тэдний нэг нь ч хаан ширээг залгамжлах ёсгүй байжээ. Төмөр багтай хүний эцэг нь Анна хатны олон тооны нууц амрагуудын нэг, ирээдүйн XIV Людовик хааны эцэг нь кардинал Мазарини байж болох гэнэ. Кардинал ордон доторх нэр нөлөөгөө ашиглаж хүүгээ ирээдүйн хаан болгохоор  үлдээж чадах байлаа. Харин 2 дахь хүүхдээ Анна хатан нуухаас өөр аргагүй байв.


Хоригдлын итали гарал

Нууцлаг хоригдлыг үхсэний дараа Марчиолли гэсэн нэрээр оршуулсан байна. Үүнээс болж энэ хоригдол Эрколь Антонио Маттиоли гэх итали хүн байж болох юм гэсэн яриа гарчээ. Дуудлагын алдаа гарч болно л доо. Үнэхээр өөрийгөө Испанийн сайд гэж нэрлэсэн туршуул Францын хааны ордонд 1678 онд үзэгджээ. Дараа нь хаан төрийн нууц задруулсан хэргээр баригдаж хоригдох болсон байна.


Багтай 3 хоригдол

Гэгээн Маргаритийн арал дээр, дараа нь Бастилид бараг 30 жилийн турш нүүрэндээ багтай 3 хоригдол байсан гэж үздэг. Эхнийх нь үнэхээр адал явдал хайгч Маттиоли. 2 дахь нь хаанд тэрсэлсэн сайд Николя Фуке. Фуке маш ухаалаг нэгэн байсан тул өөрийгөө хамгаалах арга сэдэж чаджээ. Хэрэв Фуке гэнэтийн үхлээр үхэх юм бол түүний итгэлт хүмүүс хаан эзний чухаг нууцыг задалж, хааныг унагах байлаа. 3 дахь нь Эсташ Доже гэх лам. Тэрээр XIV Людовик, хатагтай Монтеспан хоёрын амрагийн холбоог мэдсэн учир эрх чөлөөгөө хасуулсан гэдэг.

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Төмөр багтай хүний нууц
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Зочин 2015/10/26
    Dyuma shadar 3 tsereg bol ene tuuhees sedevlesen zohiol!!!!!

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/20
    Eregtei huniig Goolig gej nerleh ni turanhai gesen uguu esvel baga zereg bulchin sormostei goe bie haatai gsn ug ymuu?

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/12/08
      Uran zohiol unshdag bol ene gaihaad oilgoj yadah ug bish l dee

  • Зочин 2015/04/25
    Bondage

    5 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох