МЭДЭЭ НЭМЭХ  

Топ 10 муухай ажил

  • 35,604 уншсан
  • 8
  • 2014/06/02

Та тохилог офист, зөөлөн сандал дээр суучихаад амьдрал муу байна гэж гутарч гомдоллоод байгаа юм биш биз? Цаана чинь үнэхээр бэрх ажил хийж амь зууж байгаа өч төчнөөн хүн байгаа шүү. Атаархмааргүй 10 –ыг нь сонирхуулья.

1. Порно кинотеатрын цэвэрлэгч

“Хориотой жимс” төлбөргүй хүртчих санаатай нусгай жаалууд л ийм ажил олдвол баярлах байх гэхээс бусад хүнд бол маш хүнд, дээрээс нь ой гутам заваан ажил гэнэ. Бодоод үз л дээ, кино дуусмагц л шүүр алчуур бариад шал болон суудал болгон дээр үлдсэн наалдамтгай шингэнийг угааж цэвэрлэх хэрэгтэй болно. Бас өдөржин юу харж суудгийг нь төсөөл дөө: янз бүрийн гаж донтонгууд, шууд киноны үеэр хурьцаж эхлэх хосууд гээд л...Энэ тухай хэндээ ч гомдоллох билээ. Ээждээ ч, эхнэртээ ч, найзуудддаа ч ярих юм биш.


2. Букингемийн ордны хамгаалагч

Их Британийн армийнхан Букингемийн ордны хамгаалагчдыг хамгийн азгүйчүүдэд тооцдог. Учир нь энэ ажилд дээд зэргийн сахилга бат л шаардагдахаас бус өөр ямар ч бие бялдрын хүч, хичээл зүтгэл, ой ухаан, идэвх санаачлага, хөгжил дэвшил хэрэгцээгүй зүйл болдог. Гэтэл үүний төлөө л эрчүүд армид ирдэггүй гэж үү? Бас энэ ажил нь маш уйтгартай хүнд гэнэ. Хамгаалагчид өдөржин хувцас хэрэглэлээ цэвэрлэж, тослож, зүлгэж байгаад харуулын үед нэг л удаа ялихгүй зөрчил гаргавал хатуу шийтгэл хүлээдэг байна.


3. Амьтанд гар хангалга хийгч

Судлаачдад адгуус амьтдын үрийн шингэн хэрэг болох нь маш элбэг. Энэ үед азгүй нэг хүн шинжлэх ухааны нэрийн өмнөөс амьтны дур хүслийг тайлах хэрэгтэй болно. Ядаж ажлын багаж зэвсэг гээд байх юм маруухан. Даавар ялгаруулах булчирхай руу шууд хийдэг цахилгаан багаж байдаг ч энэ нь амьтанд их шаналгаатай байдгаас бараг хэрэглэдэггүй, уламжлалт зэвсэг болох улаан гараараа л үзэж тардаг байна. Гэхдээ сайн үүлдрийн буханд мөргүүлэх, өшиглүүлэхээс эхлээд амь насанд халтай эрсдэл их бий гэнэ.


4. Калькутта хотын бохирын хоолой цэвэрлэгч

Ийм ажилтай хүмүүс өдөржин газар дор ус шавар, өтгөн шингэн ялгадастай холилдон зогсоно. Тэд сувгийг торыг бөглөсөн ой гутам хог новшийг түүж хувинд хийгээд олсон татлагаар дээш дамжуулна. Өдөржин ингэж ажиллаад сард 100 доллар авдаг аж.


5. Хумхаагийн шумуул баригч

Хумхаа өвчин тараагч Anopheles darlingi зүйлийн шумуул нь гэрэлд нисдэггүй, торонд ордоггүй сүрхий амьтан учир хүн өөрийнхөө цусны үнэрээр л урхидахаас өөр аргагүй болдог байна. Оройн цагаар шумуул агаарт бужигнаж эхлэх үед баригч тэдний дунд орж олон тооны хазалтыг тэвчин өнгөрүүлэх хэрэгтэй болдог. Шумуул хүн дээр суумагц үзүүрийг нь амандаа үмхсэн тусгай хоолойгоор сэмхэн дарж аваад хөнгөн амьсгалаар өөр рүүгээ татаж дараа нь тусгай сав руу үлээн унагана. Энэ үед хумхаагаар халдварлах нь ойлгомжтой.


6. Зөөврийн жорлон цэвэрлэгч

Хүмүүс голдуу л гэр орондоо ажлаа амжуулахыг хичээдэг ч, яалт ч үгүй хэрэг болох үе гардаг шүү дээ. Вакум насос, устай саваар зэвсэглэсэн ажилчид ялгадсаар дүүрсэн савыг суллан соруулж, ариун цэврийн цаасны өөдсүүдийг түүн, өндөр даралттай халуун усаар кабины хана, суултуур зэрэг бохирдсон бүх гадаргууг угаан цэвэрлэнэ. Өдөртөө 10-60 кабин цэвэрлэдэг гэнэ.


7. Бүдүүн гэдэсний хий судлаач

Хамгийн өмхий хийг олж тогтоохын тулд ийм ажил хийдэг байна. 16 оролцогчийг шошоор хооллосоны дараа тусгай бэлтгэсэн сав руу унгуулжээ. Энэ мэт бараг 100 гаруй зүйлийн хий цугларсныг “үнэрлэн” судлаад хамгийн өмхий үнэртэй бодис бол устөрөгчийн сульфид болохыг тогтоожээ. Шинжлэх ухаан гэж...


8. Муурын хоол туршигч

Мууранд зориулсан хоолыг худалдаанд гаргахын өмнө туршиж үздэгийг зарим хүн мэдэхгүй байх. Туршигч нь муур биш, хүн байдаг бөгөөд ажил нь 3 үе шаттай. 1-рт, үнэрлээд муудаагүй болохыг нь батална. 2-рт, зууралдсан хоол руу гараа шургуулан тэмтэрч ясны үлдэгдэл байгаа эсэхийг шалгана. 3-рт, хоолыг тэгш гадаргуу дээр тараан түрхэж мөгөөрс байгаа эсэхийг ажиглана. Муурны байтугай хүний хоолыг шалгасан ч зохисгүй, бөөлжис хутгуулсан ажил байдаг гэнэ.


9. Дайруулсан амьтдын сэг зайлуулагч

Ихэнх жолооч нар зам дээр амьтан дайрчихаад зогсож замаас гаргах талаар боддоггүй ч үгүй яваад өгдөг гэнэ. Жижиг амьтан бол дүүрсэн хэрэг гэж бодъё. Харин үнээ эсвэл хандгай байвал яах вэ? Ялзарсан муухай үнэр, халдварын аюул гээд л асуудал үүснэ биз дээ. Иймээс л замын цагдаагийнхан тусгай хүмүүс хөлсөлж зам цэвэрлэх ажил хийлгэхээс өөр аргагүй болдог байна.


10. Сармагчин хөөгч

Сафарид заавал эрэгтэй хүн хийх ёстой нэг хэцүү ажил байдаг нь сармагчингуудыг  хөөж туух явдал юм. Гайхал сармагчингууд машинаар давхих туйлын дуртай тул явж буй машинуудын дээр үсрэн гарч асуудал үүсгэдэг гэнэ. Энэ үед урт саваагаар зэвсэглэсэн хөөгч тэднийг хөөж зайлуулах ёстой. Төөнөсөн халуун наранд эдгээр шалмаг гавшгай амьтадтай хөөцөлдөн өдрийг барах гэдэг ч ёстой хамгийн муухай ажил болж таарлаа. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Топ 10 муухай ажил
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • Зочин 2014/09/06
    lkllll

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/20
    xaxaxaxax ungas vnerlene xaaxax

    1 3 Хариу бичих
    • Айкон Айкон 2015/09/18
      xxa arai l yumaa

  • kkk 2014/07/14
    gahai hariulah gedeg ajil bna a bna kkkk

    0 3 Хариу бичих
  • Enkhmend 2014/06/03
    Ene 10n ajilaas barag 10iig ni er hun hiihne erchuud ymar ih hund achaag nuruundaa uurdeg we

    16 7 Хариу бичих
  • Зочин 2014/06/03

    2 2 Хариу бичих
  • Зочин 2014/06/03

    2 3 Хариу бичих
  • Зочин 2014/06/02

    2 3 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох