МЭДЭЭ НЭМЭХ  

Интернетийг шуугиулсан хошин бодлого

  • 15,489 уншсан
  • 26
  • 2015/04/17

Энэ түүхийн эхлэл туйлын энгийн. Сингапурын нэгэн телевизийн хөтлөгч өөрийн хуудсандаа 11-14 насныханд зориулсан хошин бодлогыг тавьжээ. Тэрээр энэ бодлогыг бодох гэж эхнэртэйгээ муудалцах дөхсөн гэнэ. Ингээд интернет хэрэглэгчдийг өөртөө тусалж уг бодлогын шийдлийг гаргаж өгөхийг уриалжээ. Энэ нь санаанд оромгүй шуугиан дэгдээж хүн бүр өөрийнхөөрөө бодох гэж оролдон, гаргасан хариугаа тайлбарлах болжээ. Сингапурын хүүхдүүд үнэхээр ийм хэцүү бодлого боддог гэж үү? Та энэ тухай сонсож мэдээгүй яваа бол бас оролдоод үзэхэд илүүдэх юун!


Бодлого

Альберт, Бернард хоёр Шерил гэгч охинтой танилцан нөхөрлөжээ. Түүнийг баярлуулахаар шийдэж, төрсөн өдөр нь хэзээ болохыг асуусан байна. Харин Шерил тэднийг даажигнаж, 10 хувилбар хэлжээ.

V/15, V/16, V/19

VI/17, VI/18

VII/14, VII/16

VIII/14, VIII/15, VIII/17

Дараа нь охин Альбертад төрсөн сараа, Бернардад өдрөө шивнэсэн байна. Үүний дараа иймэрхүү яриа болжээ: 

Альберт: Шерилийн төрсөн өдөр хэзээ гэдгийг би мэдэхгүй, гэхдээ Бернард ч бас мэдэхгүй байгаа гэдэгт итгэлтэй байна.

Бернард: Би эхлээд мэдэхгүй байсан л даа. Харин одоо бол мэдэж байна.

Альберт: Тэгвэл би ч гэсэн Шерилийн төрсөн өдөр хэзээ гэдгийг мэдчихлээ.

Асуулт: Шерил хэдэн сарын хэдэнд төрсөн бэ?


Дээд боловсролтой, олон жилийн туршлагатай, эрдмийн зэрэг цолтой хүмүүс ч энэ бодлогыг бодож чадаагүй аж. Бодчихлоо гэж бодоод хариугаа нийтлүүлэх бүрд “буруу” хэмээн эсэргүуцэж тайлбар хийгчид гарч ирээд байсан гэнэ.

Хариултыг энд дарж сонирхоно уу.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Интернетийг шуугиулсан хошин бодлого
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

26 Сэтгэгдэл


  • Baatar 2015/08/12
    VI/17

    0 1 Хариу бичих
  • зочин 2015/08/12
    5 sariin arvan yoson alibert bi medehq bna bas teriig medehq bas medej bna geheer olon odor helsen sar bh ni tgsen bernard ni bi anh medehq bsn odoo medej bna gheer davhtsaaq yum bj taaraa davhtsaaq ni 5:19,6:18 bolj bgan tgd olon sartaad ni 5:19 bga bolhoor engej bodson yum aa

    2 1 Хариу бичих
  • Зочин 2015/08/11
    7/15

    0 1 Хариу бичих
  • Баатарболд Тэлмэн 2015/08/11
    VIII/17 sonirholtoi bodlogo bn

    0 1 Хариу бичих
  • tseegii 2015/06/30
    bodohoosoo umnu hariug n unshtsan chin yamar teneg yum be hehe :p

    1 1 Хариу бичих
  • Зочин 2015/06/07
    5,19

    1 1 Хариу бичих
  • nani 2015/05/10
    7sariin 16 bi ugaasaa uhaantai ldaa kkk

    0 1 Хариу бичих
  • Mandakh Batochir 2015/04/19
    8 sariin 17 n l zuv um bna daa

    1 2 Хариу бичих
  • Oogii Mj 2015/04/18
    dawhtsaagvv udur 5/19 6/18 bolno. ene 2 udruus ali 1 iig ni bernardad helsen bol bernard medeh bolomjtoi harin albert bid nar shig bodoj dawhtsaagv 2 udriig olson ch 2 uur sard bgaa mun bernardad helsen udriig medehgv tul deerh 2 udriin ali ni ch bish. harin bodlogiin chiglel hoshin bodllogo mun sheril ohin daajignaj 10 huwilbar helssen tvvnd ni 5,6,7,8 geed niit 4 sar bgaa tul. etssiin hariult 4/10 boloi.

    1 4 Хариу бичих
  • Tsetsgee Choijil 2015/04/18
    V.19. V,VI,VII,VIII; 14,15,16,17,18,19.

    0 1 Хариу бичих
  • Bayar Jugder 2015/04/18
    VI.18

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/04/18
    4 sariin 10n

    0 3 Хариу бичих
    • Зочин 2015/04/18
      4 sariin 16n yum bna

  • Угтах-Баяр Уугий 2015/04/18
    5.19 bolon 6.18 bol medeej ymarch bolomjgui huvilbar. 6 saraas neg huvilbar ni bolomjgui boltson uchiraas nogoo huvilbar buyu 6.17 mon adil bolomjgui bolno uuniig dagaad 8.17 bs medeej bolomjgui bolno :))). odoo uldsen buyu 5,7,8 sar 14,15,16 odruud bn. Edgeer sar odruudiig holij utgaaad ene bodlogiig hariug gargahgui. Heden ch bolomjit huvilbariig gargaad yvaal bval yvaal bn buh l huvilbar bolomjtoi haragdana. Ingeed gatsaj bgan.........ene bodlogiig logikoor bodohguiee humuusee logikoor boduul 3 sar 3 odortoo hutgaldaj duusna. hariult ni zuger l logikor bodood bolomjgui bolgoson ter 8.17 nii odor ;)))

    1 1 Хариу бичих
  • Maralaa Battsog 2015/04/17
    Бернард ч бас мэдэхгүй байгаа гэдэгт итгэлтэй байна gedgeer hoogood harahaar tuund helsen sard bgaa odrud ni davhtsaltai bna.gantshan 18,19 l davhtsaagui bna.tegeheer 5 esvel 6 sar baih bolomjgui bolj bn.(hervee 5 esvel 6 sar gej helsen bol bernard medehgui gedegt itgeltei b na gj heleh yosgui bsan) Би эхлээд мэдэхгүй байсан л даа. Харин одоо бол мэдэж байна. gedgees hoovol 7,8n sard 14nii odruud davhtsaj bn.imes bernardad 14 gj helsen bol medeh bolomjgui.tgd 7.14 bas 8.14 hasagdaj bn. tgd suuld ni Тэгвэл би ч гэсэн Шерилийн төрсөн өдөр хэзээ гэдгийг мэдчихлээ. gedgees herev 8 sar gej helsen bol 2 songolt bga uchir medh bolomjgui uchir 7.16 l uldej bgan bnaa

    18 5 Хариу бичих
    • Зочин 2016/04/19
      5.15 5.16 nig ygd haschij bgn

    • Galaa Tad 2015/04/18
      5 сарыг өөрийнхөө санаанаасаа хасчихаж.

  • Rose Sarnai 2015/04/17
    V/15

    1 2 Хариу бичих
  • Sugar Galbadrah 2015/04/17
    хүмүүсээ яагаад гэдгээ бичиж болох уу?

    2 0 Хариу бичих
  • 大胆な 2015/04/17
    V/19 үү эсвэл VI/18 уу?

    2 0 Хариу бичих
  • Khishgee Khas 2015/04/17
    7.16

    8 0 Хариу бичих
  • Адъяа Батжаргал 2015/04/17
    VI/18

    2 0 Хариу бичих
  • Нямдорж Болдбаатар 2015/04/17
    medeej 5sariin19

    2 0 Хариу бичих
    • Sugar Galbadrah 2015/04/17
      сайн уу? яагаад гэдгээ тайлбарлаж болох уу?

  • Delgerdalai Ganbold 2015/04/17
    5.19

    2 0 Хариу бичих
  • Tuvshinbaatar Algaa 2015/04/17
    06,17

    3 12 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох