МЭДЭЭ НЭМЭХ  

Хамгийн хачирхалтай зэвсэг

  • 18,840 уншсан
  • 0
  • 2015/04/17

Хүн төрөлхтний зарим суут санаанүүд цэрэг дайны салбарт биелэлээ олдгийг үгүйсгэх юун. Гэхдээ үүний хажуугаар “эгэл биш” зэвсгүүд бас олноор гардаг ажээ.


Амьд бөмбөг

Өнөөгийн амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн эрс эсэргүүцэх байсан энэ зэвсгийг Дэлхийн 2-р дайны үед зарим улс орнууд хийж байжээ. АНУ сарьсан багваахайд жижиг шатаагч бөмбөг бэхлэн тавьж, Британчууд үхсэн хархны дотор тэсрэх бөмбөг хийж байжээ. Немцүүд хархыг галт тэргээр ачиж зөөх үед дэлбэрдэг байсан гэнэ. Харин Оросууд танк эсэргүүцэгч-нохдыг сургаж байжээ.


Сэлэм хугалагч

Энэ бол дундад зууны үеийн зэвсэг, нэг талдаа хэрчлээс шүднүүдтэй урт, хурц хутга юм. Тулааны үеэр рыцарь өрсөлдөгчийнхөө сэлмийг дэгээдэн авч хугалах буюу гараас нь алдуулах зорилготой гэнэ.


Мэнкетчер

Мэнкетчер бол модон дээр суулгасан бахь хэлбэрт зэвсэг. Маш уян хатан бөгөөд хурц зүү суулгасан байна. Хүнийг морин дээрээс нь унагах зориулалттай. Дундад зууны үед эзэн хааны гэр бүлийн гишүүд, язгууртан хүмүүсийг барьцаалан авахад, эсвэл онц аюултай гэмт хэрэгтнүүдийг барихад хэрэглэдэг байжээ.


Паклын буу

3 хөлтэй, нэг амтай цахиуран буу нь анхны механик буу гэж тооцогддог. Хөлөг онгоц дээрээс дайсны онгоцны багийнхныг буудах зориулалттай. 7 минутын дотор 63 буудлага хийж чадна. Онц сонирхолтой нь: энэ буу 2 янзын сумаар бууддаг байжээ. Христийн шашинт дайснуудын эсрэг бөмбөлгөн сумаар, мусульмантны эсрэг дөрвөлжин сумаар бууддаг байсан гэнэ. Энэ нь зохион бүтээгч Паклын сэдсэн санаа аж.


Агаарын тээвэрлэгч хөлөг

Ном зохиол, кино, ТВ шоунд голчлон үзүүлдэг. Цэрэг дайны зорилгоор хэдхэн ширхэг бүтээгдсэн түүхтэй. Гэвч Гиндербургийн тээвэрлэгчийн сүйрлийн дараа ийм хөлөг үйлдвэрлэхийг хоригложээ. Хожим нь бөмбөгдөгч онгоцнууд болон Боинг 747-г эдгээрээс санаа авч хийсэн гэлцдэг.


Гэрэлт бамбай

Сэргэн мандалтын үед хэрэглэгдэж, хамгаалалтаас гадна зэвсэг болж байсан. Жижгэвтэр дугуй бамбайд хэд хэдэн хутга бүхий бээлий бэхэлсэн байхаас гадна, голд нь дэнлүү суулгасан байна. Дэнлүүг нуусан арьсан хаалтыг тулааны үеэр нээж дайсныг төөрөгдөлд оруулдаг байжээ. Мөн хотын харанхуй гудамжаар явах үед гэмт этгээдүүдээс хамгаалах зорилгоор хэрэглэж байсан гэнэ.


Хаббакук төлөвлөгөө 

Дэлхийн 2-р дайны үед металл маш үнэтэй байв. Немцүүдийн шумбагч онгоцны уршгаар холбоотны арми хөлөг онгоцнуудаа олноор нь алдаж байжээ. Иймээс Британы засгийн газар пайкерит (ус, модны үртэсний хөлдөөсөн холимог) ашиглан том тээвэрлэгч онгоц хийхээр шийджээ. Удтал зөвлөлдсөний эцэст 610 м урт, 92 м өргөн, 61 м өндөртэй, 1,8 сая тонн усан багтаамж бүхий 200 хүртэлх тооны сөнөөгч онгоц тээвэрлэх чадалтай хөлөг бүтээхээр болов. Гэвч ганц ч онгоц бүтээж амжаагүй байтал нь дайн дуусч, пайкеритан аварга шаардлагагүй болжээ.


Архимедийн хумс

МЭ 3-р зуунд Сиракуз хотын хэрмийг Ромын булаан эзлэгчдээс хамгаалах зорилгоор Архимедийн хумс гэгч төхөөрөмжийг бүтээжээ. Энэ нь аварга том мууран хумс-дэгээтэй нүсэр өргөгч цамхаг байжээ. Дайсны хөлөг хотын хэрмэнд ойртон ирэх үед дэгээгээрээ шүүрэн авч өндөрт өргөөд доош шидэн хэмхэлдэг байлаа. Энэ төхөөрөмжийг маш сайн далдалдаг байсан тул ромчууд “бурхдын гар” хэмээн бодож айн сүрддэг байжээ.


Хар салхин буу

Дэлхийн 2-р дайны үед Германд хар салхийг хиймлээр дэгдээх зориулалттай их буу үйлдвэрлэж үзжээ. Гэвч салхийг зохих өндөрт дэгдээж чадахгүй байсан тул төслийг хаасан байна.


Гей-бөмбөг

Энэ бөмбөг нь үхлийн аюултай бус. Гэхдээ дэлбэрэх үедээ хүчтэй афродизиак бодис (бэлгийн дур хүсэл өдөөгч бодис) ялгаруулдаг тул дайсны цэргүүд маш хүчтэй бэлгийн дуршилд автаж, өөрийн эрхгүй гомосекс харьцаанд орох болдог гэнэ. Энэ нь тэднийг дайны талбарт сул дорой өрсөлдөгч болгодог аж. Гей-бөмбөг нь 2007 оны 10-р сард Шнобелийн шагнал (Антинобелийн буюу хүн төрөлхтөнд ямар ч хэрэгцээгүй, инээдтэй, хошин нээлтэнд олгодог шагнал ) хүртсэн билээ. Шагнал гардуулах ёслолд уригдсан Америкийн Цэргийн нисэх хүчний төлөөлөгчдөөс нэг нь ч ирээгүй гэнэ.


Санал болгох нийтлэл

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хамгийн хачирхалтай зэвсэг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох