МЭДЭЭ НЭМЭХ  

Сайн дарсыг яаж таньж сонгох вэ?

  • 2,076 уншсан
  • 0
  • 2014/06/02

Бидний эргэн тойронд байх тоо томшгүй олон төрлийн спиртийн ундаан дотроос ганцхан дарс л эрхэмсэг байдлын илрэл болж чаддаг. Бодоод үз дээ, найз бүсгүй дээрээ өөрийнхөө таалдаг вискийг барьчихсан давхиж ирвэл шууд л “мэдрэмжгүй эр” гэсэн зэрэглэлд шилжих болно. Харин сайхан дарс бол өөр хэрэг. Гэхдээ дарсыг яаж сонгох вэ?

Сануулга 1: Дарсны хувьд «хямдхан – сайн» гэсэн ойлголтууд хоорондоо огтхон ч нийцэхгүй

«Сайн дарс бол үнэтэй дарс» гэсэн дүрэм бүх оронд үйлчилнэ. Түүнчлэн Европын орнуудад нэрд гарсан брендийн дарсыг хамгийн сайнд тооцно. Хямд дарс бол дарсны тоонд орох ч үгүй.


Сануулга 2: Үнэ хямдарсан дарс авч хэрхэвч болохгүй!

Дэлгүүрүүд хугацаа нь дуусах дөхсөн бараагаа зарахын тулд ямар ч арга хэрэглэж байж магадгүй. Гэхдээ дарс мууддаггүй бараа гэдгийг хүн бүр мэднэ. Иймээс үнэ хямдарсан дарс гэдэг бол яг үнэндээ дарс ч биш, ямар нэгэн хулхи бараа гэдгийг сайн тогтоогоорой.


Сануулга 3: Хуурай дарс сонгосон нь дээр

Оросын «Полусладкое» вино гэснийг авч огтхон ч болохгүй. Учир нь ийм дарсыг үйлдвэрийн гологдол болсон чанар муутай усан үзмээр хийдэг. Энэ бол социализмын үед холбооны улсуудын хүрээнд л хэрэглэгдэж байсан нэр томьёо юм. Мөн 1,5 литрийн савалгаатай «Виноградный день» дарс үүнтэй яг адилхан.


Сануулга 4: Сүр дуулиантай нэрнээс болгоомжил!

Дарсны шошгон дээр жимсний сорт, үйлдвэрлэсэн он сар, үйлдвэрлэгчийн нэрнээс өөр ямар ч гоёл чимэглэлийн зүйл байх ёсгүй гэсэн бичигдээгүй хууль байдаг. Сүр дуулиантай, гоёмсог нэр туршлагатай хүнд болгоомжлох сэтгэгдэл төрүүлнэ.


Сануулга 5: Савыг нь гараараа тэмтэрч үз

“Өргөн мөртэй”, доошоо бага зэрэг нарийссан хүнд савтай байх нь сайн дарсны шинж мөн.


Сануулга 6: Бөглөөг бүү гол

Сайн дарс л бол сонгодог үйсэн бөглөөтэй байх ёстой гэж хүн бүр боддог. Гэтэл үгүй гэнэ. Сайн дарс ч цагаан тугалгаар хийсэн жирийн таглаатай байж болно. Ер нь олон үйлдвэрлэгчид уламжлалт технологиос татгалзаж байгаа ч энэ нь дарсны чанарт огт нөлөөлөөгүй гэнэ.


Сануулга 7: Бүү жижгэр!

Усан үзмийн сорт дарсны чанарт онц нөлөөлөхгүй ч, шошгон дээр энэ талаар заавал мэдээлэл байх ёстой. Хэрэв ийм мэдээлэл байхгүй бол үйлдвэрийн хаягдал буюу 2-р зэргийн түүхий эдээр хийсэн чанар муутай бараа гэсэн үг.


Сануулга 8: Шампанск сайн хувилбар биш

Хэрэв сайн вино олж чадахгүй бол шампанскаар орлуулах тухай бодсоны ч хэрэггүй. Ойролцоо үнээр сайн шампанск, тэр тусмаа усан үзмийн шампанск олдоно гэж бараг л байхгүй.


Сануулга 9:  Жентльмен шиг ууж сур

Дарсны үнэ цэнэ зөвхөн чанартаа байдаг юм биш, харин уух арга байдалдаа оршдог гэнэ. Жүнз жүнзээр нэгмөсөн татах, тансаг орчинд таатай яриа өрнүүлэн хундага шимж суух хоёрын хооронд асар их ялгаа бий. Сайтар зохицсон даруулга ч бас маш их нөлөөлнө. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сайн дарсыг яаж таньж сонгох вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох