МЭДЭЭ НЭМЭХ  

Шерил хэдэн сарын хэдэнд төрсөн бэ? Бодлогын хариу

  • 7,507 уншсан
  • 13
  • 2015/04/19

Хэрэв та өгөгдсөн бодлогыг сонирхож амжаагүй бол энд дарж орно уу.

Эхлээд энэ түүх хэрхэн төгссөн тухай өгүүлье. Дэгдсэн маргааныг зогсоохын тулд Сингапур болон АСЕАН-ны орнуудын математикийн олимпиадыг зохион байгуулах хорооны төлөөлөгч эл бодлогыг тавьсан хөтлөгчтэй холбогдож хариуг нь хэлж өгчээ. Энэ нь 14-өөс дээш насныханд зориулсан олимпиадын бодлого юм байна.

Шерил 10 хувилбар хэлсэн. Энэ нь 14-19-ний хоорондох өдөр, сар нь ердөө л 4 байсан. 18 ба 19 гэсэн тоо ганц удаа гарч, бусад нь давтагдаж байгаа. Хэрвээ Шерил 18-нд юмуу 19-нд төрсөн бол Бернард сарыг нь шууд хэлчих байсан.

Гэхдээ Бернардыг мэдэхгүй байгаа гэдгийг Альберт яаж мэдсэн байх вэ? Хэрвээ Шерил Альбертад 5 юмуу эсвэл 6 сард төрсөн гэж хэлсэн бол түүний төрсөн өдөр V/19 эсвэл VI/18 байж таарна. Ингэсэн тохиолдолд Бернард Шерилийн төрсөн өдрийг мэдэж байх боломжтой. Гэтэл Бернард ч бас мэдэхгүй байгаа гэдэгт Альберт итгэлтэй байгаа гэсэн шүү дээ. Иймээс 5,6-р сарыг хасч болох нь. Ингэхлээр Шерил 7 эсвэл 8-р сард төрсөн байж таарах нь.

Бернард эхлээд Шерилийн төрсөн өдрийг мэдэхгүй байсан гэдэг нь маш чухал шижим юм. Найзынхаа нэг үгнээс л мэдсэн байна. Юунаас байж болох вэ? Үлдэж байгаа 7, 8 сарын 5 хувилбар дотроос ганц 14 л давтагдаж байна. Хэрвээ Шерил Бернардад 14-нд төрсөн гэж хэлсэн бол Бернард Альбертийн дараа ч гэсэн зөв хариултыг мэдэхгүй л байх байсан. Тэр шууд ойлгочихсон юм чинь Шерил 14-нд төрөөгүй байж таарна. Ингээд VII/16, VIII/15,  VIII/17 гэсэн 3 хувилбар л үлдлээ.

Бернардыг хэлсний дараа Альберт ч Шерилийн төрсөн өдөр хэзээ гэдгийг бас ойлгосон шүү дээ. Хэрвээ Шерил түүнд 8-р сард төрсөн гэж хэлсэн бол Альберт зөв хариуг хэлж мэдэхгүй байх ёстой. Учир нь үлдсэн 3 хувилбарын 2 нь 8-р сард байгаа. Ингэхлээр Шерил 7-р сарын 16-нд төрсөн юм байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Шерил хэдэн сарын хэдэнд төрсөн бэ? Бодлогын хариу
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

13 Сэтгэгдэл


  • ТУЯА 8 өдөр
    ГОЁ ГОЁ МАШ ГОЁ

    0 0 Хариу бичих
  • эми 27 өдөр
    яаая янзиай байлаа

    0 0 Хариу бичих
  • хүүжгий 2015/12/01
    (Хэрвээ Шерил Альбертад 5 юмуу эсвэл 6 сард төрсөн гэж хэлсэн бол түүний төрсөн өдөр V/19 эсвэл VI/18 байж таарна.) гэдгийш яаж шууд мэдчихэв. Тайлбарлаад өгөх хүн байна уу?

    1 0 Хариу бичих
  • NG 2015/08/12
    eeee iim amarhan bj haramsaltai bn shu hhe

    1 1 Хариу бичих
  • Zochin 2015/08/11
    minii bodloor

    1 1 Хариу бичих
  • utga alga 2015/08/11
    Tailbar ni bur utga alga. End er ni orchuulgiin aldaa bh shig bna English source ni bnu

    2 2 Хариу бичих
  • зочин 2015/08/11
    өгөгдөл нь дутуу байна. /Хэрвээ Шерил Альбертад 5 юмуу эсвэл 6 сард төрсөн гэж хэлсэн бол түүний төрсөн өдөр V/19 эсвэл VI/18 байж таарна./ энэ хэсэгт ямарч утга алга

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/08/12
      5 yumuu 6 sard tursun gej heleegui l bhgui yu

  • Зочин 2015/07/16
    minii tursun udurshd kk

    2 0 Хариу бичих
  • Boloroo 2015/07/01
    haaya alivaa yumiig huuhdiin nudeer harval arga zam ni ih amarhan oldoh yum shig sanagdchihlaa, Albert-iin helsen ehnii hesgiig unshaad ene yahaaraa Bernaldiig medehgui gedegt iim itgeltei bga yum? ter magadgui medej baival yah yum, tiim bolomj end bna. Hervee Bernald-d 18 esvel 19 gej helsen bol ter medej bga gej odoogiin tom hunii setgelgeegeer ul itgesen bairtai unshsan bna kkkk.... Harin huuhed bhdaa unshsan bol ingej balai yum bodohgui ug bolgond (genen) itgej hariultiig oloh bsn met sanagdchihlaa, neeh sonin medremj torchihloo

    3 0 Хариу бичих
  • Munkhtuul Tuul 2015/05/28
    Tolgoigoo gaigui ajildag gj bodoj bsan chin hariultiig ni sonsood bur tolgoi ergechlee

    2 0 Хариу бичих
  • Namu namuna 2015/04/30
    Ug ni 5 sariin 17 gj bodoj bsan yumo

    0 0 Хариу бичих
  • Delgerdalai Ganbold 2015/04/24
    5 19 gej bodson chine buruu bj de

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох