МЭДЭЭ НЭМЭХ  

Мэрилин Монро болон АНУ-ын бусад 37 дайсныг цаазалсан тухай

  • 8,988 уншсан
  • 1
  • 2015/04/20

ТТГ-ын ажилтан агсан Норман Хожес үхэхийнхээ өмнө олныг шуугиулсан мэдэгдэл хийжээ. Тэрээр эрх баригчдын тушаалаар “Шилэгдмэл 5”-ын бүрэлдэхүүнд орж 37 “төрийн дайсныг” цааш харуулсан тухайгаа ярьж нүглээ наманчилсан гэнэ. Гол нь ерөнхийлөгч Кеннедийн нууц амраг, жүжигчин Мэрилин Монрод үхлийн тариа хийж хороосон тухайгаа ярьсан нь олны анхаарлыг ихээр татаж байгаа юм байна. Энэ тухай WorldNews DailyReport-д мэдээлжээ.

ТТГ-ын экс ажилтан нууцлаг “Үхлийн отряд”-ын тухай, хошууч Жеймс Хейвортын шууд тушаалаар “улс орны аюулгүй байдалд хор хөнөөл учруулж байсан” этгээдүүдийг хэрхэн устгадаг байснаа тодорхой ярьсан байна.  Дээрх отряд оршин байсныг эрх баригчид ямагт үгүйсгэсээр ирсэн бөгөөд тэдний золиос нь АНУ-ын ашиг сонирхолд нийцэхгүй үзэл санааг баримтлагч улс төрийн зүтгэлтнүүд, сэтгүүлчид, ҮЭ-ийн лидерүүд, эрдэмтэд, зураачид байжээ. 

Тэдэн дунд ганц эмэгтэй байсан нь Мэрилин Монро юм. Гэвч Хожес нэрт жүжигчнийг хөнөөсөндөө огт харамсдаггүй аж. Түүнийхээр бол жүжигчин ганц ерөнхийлөгч Кеннедитэй унтаад зогсоогүй Куба улсын чадварлаг, залуу удирдагч Фидель Кастротой холбоотой байсан гэнэ. Монро АНУ-ын ерөнхийлөгч, түүний зан байдал, сайн болон сул тал, ажил төрөл, цаашдын төлөвлөгөөний талаар стратегийн ач холбогдолтой мэдээллийг коммунистуудад дамжуулж болзошгүй байсан. Ийм явдал гаргуулж хэрхэвч болохгүй байсан гэж алуурчин өөрийгөө зөвтгөжээ. 
1962-08-05-нд Монрог зайлуулах тушаал хүлээж авснаа, жүжигчний өрөөнд орж урьдчилан бэлдсэн тайвшруулах бодис болон нембуталын хольцтой тариаг хэрхэн хийснээ, эмэгтэй бага зэрэг уйлсны эцэст тайвширч, дараа нь амьсгал хураасан тухай тэрээр тодорхой ярьсан байна. 

Эдгээр аллагыг үйлдсэн гэж одоо хэнийг шийтгэх вэ? Хожес өөрөө Виржини мужийн нэгэн госпитальд үхэж байна. Түүний шууд удирдлага хошууч Хейворт аль эрт нас барсан, “Шилэгдмэл 5”-ын бусад ажилтнууд ч янз бүрийн шалтгаанаар хорвоог орхисон. ХМТ-ныхон Хожесийг “эмнэлгийн хорио”-нд оруулж гарыг нь гавлаад түүний мэдээлсэн зүйлүүдийг ул суурьтай судалж, мөрдлөг явуулахаа амласан төдийгөөр оролцоогоо хязгаарлажээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Мэрилин Монро болон АНУ-ын бусад 37 дайсныг цаазалсан тухай
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2015/05/09
    Хэрвээ үнэхээр улсын нууцыг цааш дамжуулах гэж байсан бол аргагүй л юм байна

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох