МЭДЭЭ НЭМЭХ  

Үхлийн шийтгэл

  • 1,638 уншсан
  • 0
  • 2015/04/20

Яагаад цаазын ял одоог хүртэл оршсоор байна вэ?

Тэри Коллинс Америкийн иргэн. Тэрбээр 33 жилийн турш цаазын ял гүйцэтгэж байгаа аж. Цаазын ял гүйцэтгэж байхдаа юу ч мэдэрдэггүй гэж мэлзэх боловч ямар нэг мэдрэмж төрвөл шулуухан дарахыг хичээдэг гэдгээ нуусангүй. Он удаан жилийн турш ажлаасаа болоод нойр алдсан удаагүй. Ажил руугаа өглөө бүр 40 минут давхих бүрт нэг асуулт тархи толгойноос нь салж өгдөггүй гэнэ. Тэр бол - шүүх үнэн зөв шийдвэр гаргасан болов уу, үнэхээр тэр хүн буруутай болов уу?

Цаазын ял гүйцэтгэх олон хэлбэр байдаг бөгөөд хамгийн түгээмэл нь дүүжлэх болон үхлийн тун тарих юм. Статистикийн хувьд, Хятад улс цаазын ялаар тэргүүлдэг бөгөөд Америк болон Арабын улсууд удаалдаг байна. Ерөнхийдөө дэлхий нийтээр цаазын ял буурах хандлагатай байгаа гэнэ.

Зарим улс төрчид цаазын ял нь асуудлыг шийдэх хялбар арга бөгөөд гэмт хэргийг тогтоон барих төрийн төмөр нудрага гэж үздэгээ шулуухан илэрхийлдэг. Учир нь олон нийт цаазын ялыг аймшигт гэмт хэрэгт тохирсон шийтгэл гэсэн үзэлд бат итгэдэг байна. Эсвэл итгүүлсэн… Гэвч үүнийг үгүйсгэх олон баримт нотолгоо, дэвшилтэт үзэл бодол бий бөгөөд олон нийтгийн үзэл бодол өөрчлөгдөж байгаа аж.

Яагаад цаазын ял одоог хүртэл оршсоор байна вэ? Оксфордын их сургуулийн гэмт хэрэг судлалын профессор олон нийт аймшигт гэмт хэргээс цочирдож, гэмт хэрэгтнээс айж эхэлдэг бөгөөд үнэндээ юу хийх яах ёстойг мэддэггүй, дор бүрнээ сандарч эхэлдэг. Шулуухан хэлэхэд цаазын ял бол хүн төрөлхтөн юу хийх, ямар шийтгэл оноохоо мэдэхгүй байгаа нэгнээ золигт гаргах зан үйл юм гэж тодорхойлж байна. Улмаар уг зан үйл нь нийгмийн цэвэрлэгээ, гэвч маш харгис цэвэрлэгээ. Ерөнхийдөө 19, 21 зууныг харьцуулбал цаазын ял гүйцэтгэдэг хүмүүс тун мэргэжлийн болсон. Өөрөөр хэлбэл хими, эм судлал ойлгодог хүмүүс гүйцэтгэх болсон. Зарим талаараа өвдөлт мэдрэхгүй үхэх арга юм даагэж үргэлжлүүллээ.

Тэри Коллинс- той эргээд ярилцья. Тэрээр уг ажлыг хийж байгаадаа харамсдаггүй, харин шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх ёстой гэж өгүүлнэ. Cурвалжлагч эр түүнээс мэргэжлийн бахархлын тухай асуухад тэрбээр бахархаад байх нь хаашаа юм, бид хууль биелүүлдэг гэж хариулах бөгөөд ярины өнгөнөөс илт санаа зовсон байдал ажиглагдана.

Цаазын ял бол гарцаагүй улс төрийн шийдвэр юм. Шинэ улч төрч, шинэ засаглал, шинэ бодлого. Тухалбал саяхан Пакистанд 141 хүүхэд гэмт халдлагад өртөхөд Пакистаны засгийн газар 7 жил хорьсон цаазын ялыг сэргээж байгааг зарласан байна. Зүүн Азийн орнуудад нийтлэг дүр төрх ажиглагддаг нь хар тамхитай холбоотой цаазын ял бол, Хойд Африк болон Арабын орнуудад бэлгийн гэмт хэрэг, сексийн зан үйлтэй холбоотой цаазын ял зонхилдог байна. Харин урд хөршид эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой ял түгээмэл байдаг байна.

Ямартаа ч хүний эрхийн түгээмэл тунхаглалын дагуу, хүн бүр амьдрах эрхтэй бөгөөд цаазын ял нь гэм хэргийг тогтоон барихад ямар ч нөлөө байхгүй нь нэгэнт тогтоогджээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хойно нь ниргэх бус суурь шалтгааныг нь илрүүлж, түүнийг үгүй болгохыг хичээх нь хамгийн зүйтэй арга юм. Дахин сануулахад цаазын ял бол хүн төрөлхтөн юу хийх, ямар шийтгэл оноохоо мэдэхгүй байгаа нэгнээ золигт гаргах харгис зан үйл аж. 

Үхлийн шийтгэл
Зургийн эх сурвалж: freedomoutpost.com
Эх сурвалж: BBC
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Үхлийн шийтгэл
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох