МЭДЭЭ НЭМЭХ  

Бүтээсэн дүрээ үзэн яддаг жүжигчид

  • 14,160 уншсан
  • 5
  • 2015/04/20

Одод ч гэсэн бидэнтэй л адил хүн. Иймээс хийсэн ажилдаа сэтгэл хангалуун бус байх үе зөндөө тохиолдоно. Хэнд ямар дүр нь таалагдаагүй тухай сонирхоно уу.

Роберт Паттинсон - Эдвард "Бүрэнхий"

Паттинсон энэ кинонд тоглож алдрын оргилд хүрсэн ч энэ киног, бүр номыг нь хүртэл огт хэрэггүй бүтээл гэж үздэг аж. “Номын бараг мөр бүхэнд Эдвард Каллен маш үзэсгэлэнтэй, түүний харсан бүхэн хүснэ гэсэн санаа нэвт шингээстэй. Гэтэл Эдвард бол маш хөгийн дүр шүү дээ. Би зохиолыг унших тусам түүнийг бүр ихээр үзэн ядах болсон. Түүнээс гадна 108 настай зандан эр гэхээр жаахан зүгээргүй нь тодорхой байгаа биз дээ?” гэж Паттинсон ярьжээ.


Боб Хоскинс - Марио "Марио овогт супер ах дүүс"

Хоскинс энэ киног үзэн яддаг байсан гэж яаж мэдэж байгаа юм? “The Guardian”-д тавигдсан ярилцлага:
Асуулт: Таньд огт таалагдаагүй бүтээл чинь юу вэ?
Хариулт: "Марио овогт супер ах дүүс"
Асуулт: Таны хамгийн их азгүйтэл?
Хариулт: "Марио овогт супер ах дүүс"
Асуулт: Та өнгөрснийг өөрчилж чадах байсан бол юуг үгүй хийх байсан бэ?
Хариулт: "Марио овогт супер ах дүүс"


Колин Фаррелл - Сонни Крокетт "Майамигийн цагдаа нар"

Нэгэн удаа Колин энэ теле цувралын талаар "Майамигийн цагдаа нар" уу? Миний хамгийн дургүй кино" гэж шуудхан хэлжээ. Тэгэхдээ бүр олны өмнө, цэнхэр дэлгэцээр шүү. Харин 2-р хэсэг "Шударга мөрдөгч"-ийн дүр нь Колины хувьд арай дээр байсан бололтой.


Билл Мюррей – Гарфилд муур "Гарфилд"

Ер нь Билл Мюррей яагаад заавал энэ кинонд дуу оруулсан юм гэж та гайхаж магадгүй. Тэгвэл тэр өөрийн биширдэг ах дүү Коэны зохиолыг амилуулна гэж бодсон байж. Гэвч ижил овогтныг андуурснаас ийм явдал болж, үүндээ Мюррей одоо хүртэл харамсаад бардаггүй гэнэ. 


Жессика Альба – Сьюзан "Гайхамшигт 4: Мөнгөлөг сёрферийн дайралт"

Жессикагийн хэлснээр энэ кино нь түүний карьер дахь “эмзэг цэг” болжээ. Түүнийг “хангалтгүй уйлсан” гэж үзээд компьютерын аргаар нулимс нэмсэн нь бүр эгдүүг нь хүргэж, кино урлагаас хөндийрч бизнес хөөхөд хүргэсэн гэнэ.


Жорж Клуни – Бэтмен "Бэтмен ба Робин"

Бэтмений тухай энэ кино хамгийн муу нь болсон гэдэгтэй жүжигчин бүрэн санал нэгддэг бөгөөд: “Түй, жинхэнэ холион бантан. Би ч дүүрчээ. Ер нь кино зохиол нь ч их хэцүү, үүнээс илүү сайн болгох ямар ч арга байгаагүй юм. Би "Бэтмен ба Робин" киноны Бэтмен мөнөөс хойш хариуцлагыг хуваалцах л ёстой” гэж хэлж байжээ. Эр хүн мөн дөө.


Дэвид Кросс – эсрэг дүр "Элвин ба жирхнүүд" 

“Энэ бол миний гаргасан хамгийн том мэргэжлийн алдаа” гэж Дэвид Кросс нэгэнтээ хэлж байжээ. Тэр үед ухаан санаа нь хаана явж байсан хэрэг вэ? 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бүтээсэн дүрээ үзэн яддаг жүжигчид
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • Зочин 2015/07/04
    twilight minii durtai kino gehdee bas 108 nastai zandan unen l dee

    3 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/23
    Blade har tamhind dontson bsan biz

    0 0 Хариу бичих
  • edward 2015/06/15
    Alii shuu lalruuda xaxa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/29
    Edward yu geech Bella chamd goydono ok

    1 2 Хариу бичих
  • Зочин 2015/05/05
    Эдвард хахахахаха

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох