МЭДЭЭ НЭМЭХ  

Бактериар баян ард түмэн

  • 13,590 уншсан
  • 9
  • 2015/04/21

Венесуэл улсын нутаг дэвсгэр дээр Амазоны ширэнгэн ойн гүнд яномами хэмээх индиан омог нүүдлийн аж ахуй эрхлэн амьдардаг. Тэднийг 2008 онд нисдэг тэргээр илрүүлж, орчин цагийн соёл иргэншилтэй ямар ч холбоогүй болохыг нь тогтоожээ. Хэсэг хугацааны дараа тэднийг судлах ажил өрнөв. Энэ явцад эмч нар уугуул нутгийнхнаас шинжилгээ авч нэг гайхалтай зүйлтэй тулгарчээ. Эдгээр хүмүүсийн гэдэснээс дэлхийн өөр ямар ч үндэстэнд байхгүй олон янзын бичил биетүүд илэрсэн байна. Түүнчлэн яномами нар ямар ч эм тан хэрэглэж байгаагүй атлаа антибиотик эсэргүүцэх гентэй байжээ.

Илэрсэн бактеруудын зарим нь эрүүл мэндэд нэн ашигтай гэнэ. Жишээ нь, бөөрөнд чулуу үүсэхээс хамгаалдаг бактер байгаа юм байна. Эмч, эрдэмтдийг нэн гайхашруулж буй антибиотик эсэргүүцэх ген агуулсан  гэдэсний савханцрын талаар санал нилээд зөрөлдөж байгаа аж. Энэ ген нь хүний биеийн бичил биет хөрсний бактертай харилцан үйлчилсний үр дүн байж болох гэнэ. Соёл иргэншилд өртөөгүй энэ ард түмний микро орчинг судлах ажил тун чухал болохыг эрдэмтэд онцолж байна. Эндээс анагаах ач холбогдолтой микроб ч олдож магадгүй аж.

Судлаачид 2015 оны 3-р сард л нүүдлийн болон түүврийн аж ахуй эрхэлдэг ард түмний гэдсэнд хөгжингүй нийгмийн оршин суугчдынхаас хавьгүй олон тооны микроб агуулагддаг бөгөөд үүнийхээ ачаар «хоцрогдсон, бүдүүлэг» уугуул иргэд колит, бүдүүн гэдэсний хавдар, Кроны өвчин зэрэг өвчнөөр өвдөх эрсдэл хамаагүй бага байдаг гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бактериар баян ард түмэн
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

9 Сэтгэгдэл


  • сс 2015/09/23
    Эртний Монголчууд зөвхөн гэдсэндээ байдаг бактерийг хооллох гэж хооллодог, тэр бактериуд нь төгс уураг нийлэгжүүлдэг байсан тухай Лхагваа доктор бичсэн байсан санагдана.

    0 0 Хариу бичих
  • unshigch 2015/09/22
    Chamd taalagdah albagui,harin ch sonirholtoi medeelel bn

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/02
    orchin uyed olon ovchin delgerch baina mundag eserguutseltai boloh heregtei

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/27
    hend ch hereggui teneg yum oruulhaa boli

    2 1 Хариу бичих
    • Зочин 2015/09/22
      Chiniii husleeer medee oruulah albatai ch bish? Ynz buriin sonirholtoi humuus ene SITE-n medeellees unshij bdg , chnii sonirhold niitsehgu bol tgd ter l bzdee olon doloon ym hutsaad

  • нэг хүн 2015/05/25
    Наад орчуулгаа жоохон учир начиртай хиймээр юмдаа. жишээ нь антибиотикийг эсэргүүцэх эдр,

    2 4 Хариу бичих
    • Зочин 2015/05/25
      za zailaaaa

  • tatonka 2015/05/25
    Дажгүй нийтлэл байна.

    2 2 Хариу бичих
  • Зочин 2015/05/12
    tend ochij amidardgiimuudoo

    3 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох