МЭДЭЭ НЭМЭХ  

Хорвоогийн үзэсгэлэнт газрууд

  • 2,788 уншсан
  • 2
  • 2014/06/02

Зураг дээрх үзэсгэлэнт газрууд та бүхнийг өөр ертөнцөд хоромхон зуур аваачих байх. Энэ удаа эчнээ аялал хийлээ. Дараагийн удаа бодитоор нь үзэх болтугай!

Фьорд, Норвег

Норвегийн Фьорд бол дэлхийн хамгийн үзэсгэлэн төгс байгальтай газруудын нэг. Хуурай газар руу түрэн орсон хадтай эрэг бүхий тэнгисийн булан хүний мөр хүрээгүй онгон зэрлэгээрээ, ер бусын сүр хүчин, гоо үзэмж хоёр төгс зохицсон харагдана.


Мальдив

Мальдивын арлууд нь амгалан тайван амралт, буйдхан тайвшрал, бодох санах юмгүй жаргалыг бэлгэддэг. Хэрэв газрын диваажин гэж байдаг бол тэр чинь энд л бий.


Ниагарын хүрхрээ, АНУ

Энд өөр өөр нэртэй олон тооны хүрхрээ бий. Бүгд нийлээд Ниагарын хүрхрээ. Шувуу нисэх газраас унаж норохоос огтхон ч айлгүйгээр ханатал харж биширч болно.


Нью-Йорк, АНУ

Манхэттен бол Нью-Йоркийн хамгийн алдартай дүүрэг. Олон тооны музейнээс гадна эндэхийн байшин барилга бүр түүхийн дурсгал. Өнгөрсөн одоо хоёр хэрхэн төгс хоршиж чаддагийг эндээс харж болно. Алдарт Эмпайр-стейт-билдинг, Төв парк, Таймс-сквер, домогт Чайна-таун, гэгээлэг Бродвей гээд л...


Гималай

Гималай бол дэлхийн хамгийн том нуруу юм. Азид оршдог энэ уулс 5 өөр орны мэдэлд байдаг. Дэлхийн хамгийн өндөр оргил Эверест энд байдаг болохоор Гималайг “Дэлхийн дээвэр” гэж зүй ёсоор нэрлэдэг.


Баган, Мьянма

Баган бол 4000 эртний хийдээр хүрээлүүлсэн Буддын сүмийн орхигдсон цогцолбор. Газар доорх пааландсан танхим бүхий хийдүүд нь шохойн чулуу, элс, гантигаар баригдсан ч бүгд ялгаатай, өөр өөр хийцтэй гэнэ. Энд Будда бурхны 4 сая дүрс бий.


Богори нуур, Кени

Алтлаг ногоон акаци, инжрийн модон шугуйгаар хүрээлэгдсэн Богори нуурыг нэг хараад л сэтгэл алдарна. Дээр нь Богори нууранд олон тооны ягаан фламинго тогоруу байнга өнжихийг яана!


Майячуудын Чичен-Ица, Гватемал

Юкатан арлаас хойхно орших Чичен-Ица хот бол Мексикийн хамгийн алдартай түүхийн дурсгал билээ. Энд Салхи борооны бурхан Кукульканд зориулан босгосон 30 метрийн өндөр пирамид бий. Энэ нь уран барилгын төдийгүй одон орны хосгүй бүтээл юм. 4 шат нь тус бүрдээ 91 гишгүүртэй  бөгөөд, нийлбэр нь 364 болно гэсэн үг. Пирамидын орой дээр байх төгсгөлийн тавцанг оруулаад 365 буюу жилийн хоногийн тоо гарна. Үнэхээр бишрэм!


Моно, АНУ

Моно нуураас олон тооны шохойн чулуун дүрс цухуйн гарсан байдаг. Энэ нь газар доорх цэнгэг усны кальц нуурын карбонаттай холилдсоноос болсон гэдэг.


Хятадын Их цагаан хэрэм

Хятадын Их цагаан хэрмийг ертөнцийн 8 дахь гайхамшиг хэмээн зүй ёсоор үнэлдэг. Хэдэн мянган км үргэлжилсэн энэ хэрмийн хананы өндөр 7 метр, өргөн нь 6 метр орчим. Үүгээр хэд хэдэн морин тэрэг зэрэгцэн явж болно гэсэн үг. Хэрмийг хэдэн зууны туршид барьж, Хятадын олон хаадаар зогсохгүй, олон угсааныхны хичээл зүтгэл оролцсон гэдэг.


Канкун, Мексик

Канкун бол Мексикийн алдартай сувилал бөгөөд энд жил бүр 7 сая орчим амрагчид ирдэг байна. Канкун 7 тоо хэлбэртэй элсэрхэг хөрсөн дээр байрлана. Богино талд нь далай үргэлж амгалан тайван байдаг бол, урт тал нь байнга давалгаа ихтэй байдаг.


Прага, Чех

Прага бол өглөөнөөс орой болтол зугаалсан ч уйдахааргүй, ирсэн хүний зүрх сэтгэлийг эзэмдэн дагуулах хот.


Иокульсарлон хэмээх мөсөн булан, Исланд

Энэ бол мөсөн уулыг “оригоор нь“ харж болох цөөхөн газруудын нэг. 50 жилийн өмнө мөс эрэгт тулж ирэх үед хагарсан хэлтэрхийнүүд одоо аажмаар далай руу мөсөн зам татуулан нүүж байна. Энд нар гарах, жаргах үед уснаас цухуйх мөс үнэхээр жавхлан төгс харагддаг гэнэ.


Барселон, Испани

Каталоний нийслэл Барселон бол Испанийн эргийн хамгийн үзэсгэлэнтэй хот. Готын хороолол,  Гаудийн байшингууд, суут Пикассо, Миро нарын музей, Саграда овгийнхон, Монжуик...гээд л. Энд эртний сүм дуган, орд харш нь орчин цагийн хээнцэр барилга байшинтай гайхалтай хосолсон байдаг.


Санкт-Мориц, Альп

Швейцарын Санкт-Морицыг уулын цанын орон гэж нэрлэдэг. Энд хаан угсааны гэр бүлийнхэн, саятан баячууд, улс төрчид, шоу-бизнесийн одууд ирж амрах дуртай гэнэ.  

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хорвоогийн үзэсгэлэнт газрууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Shaa-bovoo 2014/06/12
    Ene czech iig tultal magtjee unen lalriin gazar

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/02
    Гайхалтай

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох