МЭДЭЭ НЭМЭХ  

Монгол улсын хөгжилд логистикийн гүйцэтгэж ирсэн болон гүйцэтгэх үүрэг роль

  • 1,034 уншсан
  • 0
  • 2015/04/21

Монголчууд бидний шинжлэх ухаанд нээсэн салбар логистик юм.

Монголчууд бидний шинжлэх ухаанд нээсэн салбар логистик юм. Хамгийн сонирхолтой нь уг салбар дундын шинжлэх ухаан цэрэг дайнтай холбоотойгоор бий болсон. тЭГСЭН МӨРТЛӨӨ МОНГОЛЧУУД БИД НАР УГ ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ТАЛААР ОГТ ОЙЛГОЛТГҮЙ БАЙГАА НЬ ЭМГЭНЭЛ юм. Монголчууд хүчирхэг болохоороо л Европын зүг аян дайн хийдэг байсныг мэдэх үү. Тухайн үеийн Монгол улсын эдийн засаг Торгоны замтай шууд холбоотой байсан. Бид тэр үед дамжин өнгөрөх тээвэр худалдааг илүүд үздэг байж. Монголчуудын хйисэн дайны замналыг хараарай. Тэд Торгоны замын дагуу дайтаж байсан байгаа биз. Бидний өвөг дээдэс Ази-Европыг холбосон энэхүү транзит тээвэр худалдааг хамгаалан хөгжүүлэх нь монголчуудын эдийн засагт эерэг нөлөөтэй байсантай холбоотой юм. Торгоны замыг монголчууд бий болгосон гэж би хэлэх гээгүй. Гэхдээ энэ замаар урсах бараа урсгалыг хамгийн сайн зохион байгуулж чадаж байсан. Иймээс ч Торгоны зам монголчуудын эрхшээлд байхдаа хамгийн сайн хөгжин цэцэглэж, Торгоны замын ард түмний амьдрал сайн байсан нь тухайн үеийн ардууд монголчуудын эсрэг нийтийг хамарсан үймэн гаргадаггүй байсантай шууд холбоотой. Логистик гэдгийг орчин үеийн ухагдахуунаар бол бараа таваарын урсгал, түүнийг дагасан мэдээллийн урсгал, санхүүгийн урсгалын зохьцуулалт гэж маш амарханаар ойлгож болно. Тэгвэл тэр үед монгол чууд Торгоны замындагуу энэхүү системийг яаж зохион байгуулж чадаж байсан бэ? 1. Бараа таваарын урсгалд хамгийн гол нь аюулгүй байдлыг цэрэг зэвсгийн хүчээр хангаж байлаа. Мөн бараа таваарыг ямаан чингэлэг, морин чингэлэг, тэмээн чингэлэг хэмээн ангиллан 4 ямаан чингэлэг нэг морин чингэлэг, 2 морин чингэлэг нэг тэмээн чингэлэг болон задарч нийллүүлж байсан нь өнөөгийн тээвэр логистикийн хамгийн чухал ололт болох контейнерийн үндсэн үүргийг илэрхийлж байжээ. Мэдээллийн урсгалын өртөөгөөр захицуулж байсан нь тухайн үеийн "интернет" байлаа шүү дээ. Харин санхүүгийн урсгалын хамгийн төгс зохицуулалт болох цаасан мөнгийг хэвлэн гаргаж ирсэн нь орчин цагийн банк санхүүгийн суурь нь тавигдсан юм. Чингис хааныг яагаад зууны их хүнээр тодруулсаныг одоо ойлгосон байх гэж найдаж байна. Тэр хүн, тэр үеийн монголчууд орчин цагийн SUPPLY-CHAIN MANAGEMENT- буюу нийлүүлэлтийн хэлхээний менежмент суурь, глобалчлалын эхлэлийг тавьсан байгаа юм. Өөрөөр хэлбэл манай өвөг дээдэс ХӨДӨЛГӨӨН БОЛ ХӨГЖИЛ гэдгийг маш сайн ойлгож, хурдыг ихэд шүтэж байжээ. Монгол улсын үсрэнгүй хөгжлийн гарцан дээр ирээд байгаа бид өвөг дээдсийнхээ оюун ухаанд суралцмаар байна. Тэд бидний хөгжлийг, биднийг яаж амьдарвал илүү сайн болохыг хэлээд өгнө. Монгол улс өнөөгийн нөхцөлд дайтан аль нэг гол урсгалыг өөрийн эрхшээлд оруулна гэвэл мэдээж бүтэшгүй. Гэвч энэхүү урсгалыг өөрийн нутгаар дамжуулан өнгөруулэх ухаанд суралцвал дэлхий бидний өвөрт ороодирлээ гэсэн үг л дээ. Үүнийг тулд "Транзит Монгол" үндэсний хөтөлбөр боловсрогдсон. "Транзит Монгол" хөтөлбөрийн амин чухал хэсэг нь логистик юм. Нэрт соён гэгээрүүлэгч Цэвээн гуай тэртээ 1930-аад оны үед "Швейцарь лугаа хөгжих" гэж монголын хөгжлийг тодорхойлж байсан. Швецарь улс яг манай улстай адил далайд гарцгүй Европын хоцрогдсон, ХАА-н орон байсан. Тэд өөрийн орны газарзүйн байршлаа зөв ашиглан транзит орон болж чадсан. Банк санхүү сайн хөгжсөн, бүр Европ болон дэлхийн банкны төв болсон. Ингэхийн тулд Альпын нурууг цоолон Европын бараа урсгалыг өөрийн орноор дамжин өнгөрөх боломжийг бүрдүүлж өгсөн. Би бол Сингапурын загвар бидэнд хэрэгтэй мэт санагддаг. Бидэнд газарзүйн байршил байна. Өвөг дээдсийн маань их ухаан байна. Аливаа хэлийг хурдан сурч, шинэ орчинд дасан зогцож чадах ард түмэн маань байна. Өвөг дээдсийн маань өвлүүлж үлдээсэн газрын баялаг байна. Юуны өмнө Хөшигтийн хөндийн нисэх буудлын төлөвлөлтөөс эхлэх хэрэгтэй байна. Хэн нэгэн, далдуурхан Буянт Ухаагийн нисэх онгоцны буудлаас 3-4 дахин их хүчин чадалтай буудал барих биш дээр дурьдсан санааг хэрэгжүүлэх зорилгоор улсаараа бизнес эрхлэх ТЭЗҮ боловсруулах шаардлагатай байна. Дэлхийн карго тээвэрлэлтийн гигант DHL, UPS, FEDEX гэх мэтийн ачаа урсгалыг энд боловсруулах карго логистикийн үндэсний парк байгуулах хэрэгтэй байна. Орчин үед өндөр эрэмбийн технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн жижгэрэн хурд их шаардагддаг болсоноор нисэхийн каргог ихэд ашиглах болсон байна. Үүн дээр тоглох хэрэгтэй. Дэлхий хавтгай болсон энэ үед манай газарзүйн байршил, байгаль цаг уурын давуу тал бидний ирээдүйд тоглох хөзөр байх ёстой. Өнөөгийн Боинг онгоц Сингапур, Токио, Хонг Конг, Сэүл, Бээжингийн онгоцны буудалд найдвартай буухын тулд нислэг бүрдээ 25-30 тонн түлш илүү тээвэрлэж байна. Тэгвэл жилийн 80-90 хувьд нь цэлмэг байдаг монголын тэнгэр бидний давуу тал биш гэж үү. Энэ зөвхөн агаарын тээвэрт дамжин өнгөрүүлэх тээврийн давуу талууд. Гэтэл бидний хөрш араа бүтээгдэхүүний 50 хүртэлх хувийг үйлдвэрлэж байгаа Хятад улс, байгалийн болон эрчим хүчний нөөцийн дийлэнх нь байгаа ОХУ давуу тал биш гэж үү. Бид Хятад улстай гутал үйлдвэрлэн уралдах уу, эсвэл хятадуудын хийсэн гуталыг дамжуулан худалдсан нь илүү юу? Оросуудтай бид байгалийн баялагаараа уралдах уу, эсвэл оросын баялгийг хятадуудад шахсан нь дээр үү? Энэ бүгдийн хариулт, энэ бүгдийг хэрэгжүүлэхэд логистикийн ухаан бидэнд хэрэгтэй. Нөгөө талаар хүнсний аюулгүй байдлын талаар хичнээн их бичиж байнаа. Бид шинээр "дугуй" зохион бүтээх хэрэггүй. Бусад улсад логистикоор энэ бүх асуудлыг шийдвэрлэдэг. Хотын утаа, хотын түгжрэлийн талаар их бичих юм. Энэ асуудлыг чинь хотын логистикоор шийддэгийг гадныхан хамгийн сайн мэдэж байгаа ш дээ. Би өөрөө яг хотын логистик системийг загварчлалаар докторын зэрэг хамгаалсан. "Өглөө бүр шинэ талх, өглөө бүр шинэ сүүгээр" найдвартай хангаж чадах тэр тогтолцооны талаар ярьж байна. Уг тогтолцоо нь бизнес эрхлэгчдийг хотын эрх ашгийн үүднээс "бага" зэрэг шахаанд оруулдаг л даа. Хүн амын эрүүл мэндийн төлөө, үнийн тогтвортой бодлогын үүднээс логистик "бизнес эрхлэгчдэд" ухамсарын шанаа өгдөг л дээ. Хэдий болтол бид зэрлэг капитализмаар явах ёстой юм бэ? Шатахууны үнэ 100 төгрөгөөр өсөхөд махны үнэ 1000 төгрөгөөр өсгөдөг тогтолцоотой байх юм бэ. Логистик нь үнийн бүтцэнд дийг бөөнийхөн хэдийг жижиглэн хэдийг, тээвэр, агуулахын зардалд хэд байх яг таг загварыг бий болгодог. Мөн зах зээлд нэгэнт байр сууриа эзэлсэн бол үнийг тогтвортой барих нөөцийн удирдлагыг шаарддаг ийм л тогтолцоо. Үйлчлүүлэгчээ дээдэлсэн, бизнес эрхлэхэд чинь логистик л туслана. 

Монгол улсын хөгжилд логистикийн гүйцэтгэж ирсэн болон гүйцэтгэх үүрэг роль
Эх сурвалж: https://www.facebook.com/Antosh888?ref=hl
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Монгол улсын хөгжилд логистикийн гүйцэтгэж ирсэн болон гүйцэтгэх үүрэг роль
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох