МЭДЭЭ НЭМЭХ  

Залуу нөхрийн сайн ба муу тал

  • 7,703 уншсан
  • 0
  • 2015/04/22

Орчин үед, ялангуяа алдартнуудын дунд нөхөр нь эхнэрээсээ олон дүү байх үзэгдэл түгээмэл болжээ. Эрэгтэй хүн эхнэрээсээ хэд ах байхад гайхах юм огт байхгүй. Бүр 40 насаар дүү залуу авгай дагуулсан эрчүүд байж л байдаг шүү дээ. Гэтэл сүүлийн үед эсрэгээрээ эргэж залуу эрс ахимаг насны эмэгтэйчүүдийг сонирхох болсон байна. Энэ талаар хүмүүсийн санал маш их зөрөлддөг. Зарим нь залуу эрийн анхаарлыг татаж чадсан эгчмэд эхнэрийн эр зориг, боломж бололцоог үнэлэн биширдэг бол зарим нь туйлын ёс суртахуунгүй явдал гэж үзэн бухимддаг. 

Эрт цагаас эхлэн өрх гэрийн ноён нуруу, түшиг тулгуур, тэжээгч нь нас бие гүйцэж, ухаан суусан амьдралаа авч явах чадвартай эр хүн гэж үзсээр иржээ. Харин эмэгтэй хүн эрүүл саруул үр удам төрүүлж өсгөх, гал голомтоо сахин хамгаалах ёстой байв. Үүний тулд эр хүн насаар ахмад байх гарцаагүй шаардлагатай байлаа.

Харин орчин үед байдал нилээд өөрчлөгдөж эмэгтэйчүүд илүү бие даасан байдалтай болж, албан тушаал хашихын зэрэгцээ өөртөө санаа тавьж, өөрийгөө хөгжүүлэхийг эрхэмлэх болжээ. «Гал голомт»-ын зэрэгцээ өөр олон чухал зүйлс гарч ирэв. Эмэгтэй хүн мөнгө олох, албан тушаал ахих, фитнес болон бусад зүйлсээр оролдох хооронд цаг хугацаа тэднийг хүлээж нэг байрандаа байгаад байхгүй нь мэдээж. Ингээд тодорхой насанд амжилтанд хүрсэн хатагтайд (зарим нь бүтэлгүй гэрлэлт, үр хүүхэд зэргийг үзчихсэн) хайр халамж, амралт хэрэгтэй болж ирнэ. Хэрвээ эмэгтэй эрүүл, гадаад төрх сайхан, овор багатай харагддаг бол залуу эрчүүд рүү анхаарлаа хандуулж эхэлдэг. 


Залуу нөхөртэй байхын муу тал:

Юуны өмнө насны зөрүү маш чухал үүрэгтэй. Эмэгтэй 2-5 насаар эгч бол насны зөрүү нэг их мэдрэгдэхгүй, ямар нэг асуудал үүсэх нь бага. Харин 15-20 насны зөрүүтэй бол маш их асуудал гарна.

  • Хамгийн гол зөрчил бол сонирхлын ялгаа. 40-50 насны эмэгтэй нөхөртэйгөө хамт аль болох гэр орондоо, тав тухтай байхыг хичээдэг бол залуу эрчүүд найз нөхөдтэйгээ уулзах, анд явах зэргээр олонтой байх сонирхолтой. Үүнээс болж эмэгтэйд анхаарал халамж дутагдсан мэт, эрэгтэйд хориг дарамтанд орсон мэт сэтгэгдэл төрнө. 
  • Бас ертөнцийг үзэх үзэл ч нийцэхгүй. 50 настай эмэгтэй өөр нийгэмд өсч, өөр боловсрол, хүмүүжил, амьдралын туршлага олж авсан байгаа. Харин 30-35 настай эр бол тэс өөр үзэл баримтлалтай цаг үеийн бүтээгдэхүүн юм. Удах тусам харилцан ойлголцоход улам хүнд болж ирэх магадлалтай. 
  • Өөр нэг таагүй зүйл нь: эмэгтэй хүн нас, биений эрхээр, мөн нийгмийн байдлаасаа хамаарч хүүхэд төрүүлэхийг хүсэхгүй буюу боломжгүй байхад залуу нөхөр үр хүүхэдтэй болохыг хүсэх тохиолдол гарч мэднэ. Яг энэ шалтгаанаас болоод насны зөрүүтэй олон хос салж сарнидаг ажээ. 
  • Өөрөөсөө олон дүү нөхөртэй эмэгтэйд шалтгаангүй ба шалтгаантайгаар хардах сэрдэх асуудал гарч мэднэ. Ийм эмэгтэйчүүд хөгширч буйгаасаа айж залуу сайхан хүүхнүүдтэй нөхрийгөө хардаж зарим үед сэтгэцийн гүн хямралд ордог байна. Энэ нь цаашдаа бас л гэр бүл салахад хүргэдэг аж.
  • Хэрвээ эмэгтэй хүн чинээлэг, материаллаг боломж сайтай бол хөрөнгө чинээнд шунасан зарим нэгэн хөнгөмсөг залуус хайрлаж дурласан дүр эсгэх нь бий. Олон баян эмэгтэй иймэрхүү тоглоомын золиос болсоор байгааг бодолцох хэрэгтэй юм. 

Эгчмэд эхнэрийн сайн тал:

Бас сайн талууд ч байна л даа.

 

  • Эмэгтэй хүн нас ахихын хирээр ухаан сууж, туршлагатай болдог. Залуу хүүхнүүд юу хийх, юу хийхгүйгээ мэдэхгүй байх нь олон байдаг бол хатагтай нар гэр бүлдээ, нөхөртөө юу хэрэгтэйг яг таг мэдэж, ойлгох, зохицуулах, хариуцлага хүлээх чадвартай байдаг. Сексийн асуудал дээр ч тэр.  
  • Залуу бүсгүйчүүд анхны хүүхдээ төрүүлсний дараагаар л биеэ гаргуунд нь хаяж эхэлдэг. Үүнээс болж эрчүүдийн урам хугарч эхнэрээ “голох” асуудал үүсэх нь бий. Харин залуу нөхөртэй эгчмэд эхнэрт ингэх эрх байхгүй. Иймээс хатагтай нар үргэлж биеэ тордож, хоолны дэг барьдаг, хорт зуршилгүй, үргэлж сайхнаараа байдаг нь эр хүнд ихээхэн таалагддаг гэнэ.
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Залуу нөхрийн сайн ба муу тал
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох