МЭДЭЭ НЭМЭХ  

“Бурхдын ундаа”- дарсны тухай сонирхолтой баримтууд

  • 2,490 уншсан
  • 0
  • 2015/04/22

Дарс нь дэлхий дахинаа хамгийн тансаг ундаа гэж тооцогддог. Дарс үйлдвэрлэл бүр эрт үеэс эхтэй, дарсны тухай Библид, Коран сударт, Грек, Ромын үлгэр домогт ч бичсэн байдаг. Дарс судалдаг бүхэл бүтэн шинжлэх ухаан байдгийг энологи гэж нэрлэдэг. Бурхдын ундаа гэгдэх дарсны тухай сонирхолтой баримтуудыг танилцуулъя.

“Бурхдын ундаа”- дарсны тухай сонирхолтой баримтууд

Эртний Грект гэрийн эзэн хамгийн түрүүнд дарснаас балгаж хор хийгээгүй гэдгийг баталдаг уламжлалтай байжээ. Үүнээс үүдэн «Эрүүл энхийн төлөө» гэсэн хэлц үг үүсчээ.

“Бурхдын ундаа”- дарсны тухай сонирхолтой баримтууд

Дарсны амталгаа гэдэг нь үнэн хэрэгтээ үнэр тогтоох асуудал юм байна. Иймээс үнэрлэх мэдрэмж сайтай эмэгтэйчүүд энэ ажилд голдуу томилогддог байна.

“Бурхдын ундаа”- дарсны тухай сонирхолтой баримтууд

Бүх дарс удах тусам сайжирдаг гэж хэлж болохгүй. Ихэнх нь шууд хэрэглэх зориулалттай байдаг. Цөөн хэдэн нэр төрлийн дарс л хэдэн арван жил хадгалсны дараа амт нь сайжирдаг гэнэ.

“Бурхдын ундаа”- дарсны тухай сонирхолтой баримтууд

Улаан дарсыг исгэх үед усан үзмийн хальсны өнгө шингэснээс улаан өнгөтэй болдог. Цагаан дарсыг исгэдэггүй байна.

“Бурхдын ундаа”- дарсны тухай сонирхолтой баримтууд

Эртний Ромд эмэгтэй хүн дарс уух ёсгүй байв. Зөрчсөн тохиолдолд нөхөр эхнэрээ алж болох хуультай байжээ. МЭӨ 194 онд энэ ялыг гэр бүл цуцлах шийтгэлээр сольсон байна.

“Бурхдын ундаа”- дарсны тухай сонирхолтой баримтууд

Хамгийн эртний дарсны лонхыг Германы Шпайер хотын орчмоос олсон нь МЭ 325 оных байжээ. Энэ лонх одоо Пфальц хотын Түүхийн музейд бий.

“Бурхдын ундаа”- дарсны тухай сонирхолтой баримтууд

Дарсыг тохируулан тогтмол хэрэглэвэл зүрх судасны өвчин, Альцгеймерийн өвчин, тархинд цус харвах эрсдлийг бууруулдаг. Гэвч ходоод-гэдэсний замын хорт хавдар, хөхний хавдар үүсгэж болзошгүй.

“Бурхдын ундаа”- дарсны тухай сонирхолтой баримтууд

Дарсыг амтлах үедээ амандаа хэсэг байлгаад залгина. Сайн дарс удтал амтагддаг бол чанар муутай дарс ямар ч амт үлдээдэггүй байна.

“Бурхдын ундаа”- дарсны тухай сонирхолтой баримтууд

Улаан дарсыг улаан махтай, цагаан дарсыг цагаан мах буюу загасны хамт, чихэрлэг дарсыг амттантай цуг өгдөг ёстой.

“Бурхдын ундаа”- дарсны тухай сонирхолтой баримтууд

Европын холбооны шийдвэрээр Францын Шампань тосгоноос өөр газар үйлдвэрлэсэн оргилуун дарсыг «Шампанск» гэж нэрлэхийг хоригложээ.

“Бурхдын ундаа”- дарсны тухай сонирхолтой баримтууд

Эрт цагт дарс худалдаа наймааны гол хэрэгслэл болж байжээ. Жишээ нь, грекчүүд үнэт металлыг, ромчууд боолыг дарсаар сольж авдаг байв.

“Бурхдын ундаа”- дарсны тухай сонирхолтой баримтууд

Мөсөн дарс гэдэг бол бутанд нь хөлдөөсөн усан үзмээр хийсэн Германы амтлаг дарс юм.

“Бурхдын ундаа”- дарсны тухай сонирхолтой баримтууд

Вавилоны Хаммурапи хаан залилан хийсэн дарсны наймаачдыг голд живүүлэн алах журам тогтоож байжээ.

“Бурхдын ундаа”- дарсны тухай сонирхолтой баримтууд

Дарсны хундагыг хөлөөс нь барьж уух ёстой. Аяганаас нь баривал гарын элчээр дарс халах гэнэ.

“Бурхдын ундаа”- дарсны тухай сонирхолтой баримтууд

Дарс, хоолыг зөв хослуулж чадвал «синерги» үүсдэг бөгөөд үүнийг дарс ч, хоол ч дангаараа үүсгэж чаддаггүй байна.

“Бурхдын ундаа”- дарсны тухай сонирхолтой баримтууд

Худалдаалагдаж буй дарсны 55% нь улаан дарс байдаг.

“Бурхдын ундаа”- дарсны тухай сонирхолтой баримтууд

Европ дарсыг голдуу үйлдвэрлэсэн газрынх нь нэрээр нэрлэдэг (Шассань-Монраше эсвэл Бордо) бол бусад газрын дарс усан үзмийн сортоороо (Пино-нуар, Мерло) нэрлэгдсэн байдаг.

“Бурхдын ундаа”- дарсны тухай сонирхолтой баримтууд

Согтууруулах ундааг үр ашигтайгаар бодисын солилцоонд оруулдаг нэг төрлийн фермент эмэгтэй хүний ходоодны салстанд бага байдаг тул тэд дарсны үйлчилгээнд амархан автдаг гэнэ.

“Бурхдын ундаа”- дарсны тухай сонирхолтой баримтууд

Дарсыг бага зэрэг хазгай амсартай хундаганд хийж өгөх ёстой. Энэ нь үнэр, амтыг удаан барих зориулалттай аж. Хундага хэдийчинээ нимгэн байна, төдийчинээ тохиромжтойд тооцогддог

“Бурхдын ундаа”- дарсны тухай сонирхолтой баримтууд

Гал тогоо бол дарс хадгалахад хамгийн тохиромжгүй газар. Энд дэндүү халуун. Хөргөгч хэт хүйтэн учир бас хэрэггүй гэнэ.

“Бурхдын ундаа”- дарсны тухай сонирхолтой баримтууд

1 тонн усан үзэм 60 хайрцаг буюу 720 шил дарс болдог. Өөрөөр хэлбэл 1 шил дарс ойролцоогоор 1270 г усан үзмийг агуулдаг ажээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
“Бурхдын ундаа”- дарсны тухай сонирхолтой баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох