МЭДЭЭ НЭМЭХ  

Мөнгийг эд зүйлд биш, харин дурсамжинд зарцуулах ёстой

  • 5,326 уншсан
  • 7
  • 2015/04/23

Хүмүүс бид аз жаргалын араас хөөцөлдсөөр насыг элээдэг. Мөнгө хүнийг аз жаргалтай болгоно гэж олон хүн боддог ч, материаллаг хэрэгцээгээ хангаж дууссан хойно аз жаргалтай байж чадаагүйгээ гэнэт мэдэрдэг. Тэгвэл мөнгөө яаж зарцуулбал аз жаргалыг мэдрэх вэ?

Мөнгийг эд зүйлд биш, харин насан туршид тань үлдэх дурсамжинд зарцуулах ёстой.

Идэвхтэй амралт, эсвэл сайхан тоглолт үзэх гэх мэт нэг удаагийн сэтгэл ханамжтай харьцуулахад  аливаа материаллаг эд зүйл нь илүү “удаан үйлчилж”, ингэснээр илүү аз жаргалтай байлгана гэж бодох нь логикийн хувьд зөв баймаар. Гэтэл тийм биш байдаг нь олон тооны туршилт судалгаагаар тогтоогджээ. 

“Дасал болох” гэдэг асуудал бол аз жаргалын гол дайсан. Бид шинэ, үнэтэй, чамин зүйл худалдан аваад нэг хэсэгтээ баяртай, сэтгэл ханамжтай, өөрөөр хэлбэл аз жаргалтай байдаг. Гэхдээ энэ нь удаан үргэлжилдэггүй шүү дээ. Шинэ зүйл эхлээд л сонин байдаг, удалгүй дасаж орхиод баярлуулахаа больдог. Тиймээ. Мөнгөөр аз жаргалыг худалдан авч болно. Гэхдээ маш богино хугацааны аз жаргалыг шүү! 
Сэтгэл судлаачид шинэ загварын iPhone эсвэл машин авахын оронд өөр зүйл туршиж үзэхийг санал болгож байна. Та хүссэн үзвэрээ үзэж, агаарт гарч, шинэ зүйл сурч, аялалаар яваарай!

Туршилтаас үзвэл хүсэн мөрөөдөж байсан зүйлээ худалдан аваад баярлах, сонирхолтой аялалд явж баярлах хоёр мэдрэмж нь эхлээд яг адилхан байдаг гэнэ. Аажмаар хүн худалдаж авсан эд зүйлдээ дасаж, баяр хөөр нь багасдаг бол тэр мөнгөөрөө аялалд яваад ирсэн хүний баяр хөөр хэзээ ч багасдаггүй, цаг хугацаа өнгөрөх тутам харин ч нэмэгддэг ажээ.

Өнгөц харахад эрүүл ухаантай зөрчилдөж байх мэт санагдаж болзошгүй. Гэхдээ л эд зүйлс хичнээн үнэтэй байлаа ч бидний нүдээр үзэж өнгөрүүлсэн сэтгэгдэлтэй яагаад ч зүйрлэмгүй. Нэгэнт дасал болсон материаллаг зүйлс хэсэг хугацааны дараа баярлуулахаа больж, улмаар хаягдан гээгддэг бол туулсан дурсамж биднээс хэзээ ч салахгүй, амьдралын маань нэг хэсэг болон үлддэг.

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Мөнгийг эд зүйлд биш, харин дурсамжинд зарцуулах ёстой
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • Зочин 2015/09/15
    unen shuu, jiriin ger orontoi baihad l boloo. harin ooroo az jargalaa ol. unetei yum avch heregle . heseg hugatsaanii daraa ter chin yu ch bish bolno

    0 0 Хариу бичих
  • Алтай 2015/07/21
    Яг үнэн Монголынхоо болон дэлхийн сайхан байгальтай газруудыг үзмээр байна.

    0 0 Хариу бичих
  • Zorge ! 2015/07/19
    Bi lav aylald yvah durtai ! Bainga yvdag ! Gadaadad dotoodod ! Gehdee l aylaj ayanshij ireed ehneriin hamt bii bolgoson tavlag tuhlag ger orondoo irehed l ymar ih ydarsanaa medej ! Ger oron ! Gej ymar saihan orchin be gedgiig urgelj mederdegdee ! Gertee irlee gej neg duu baidagdaa !

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/19
    орчуулга тавьчаад оюуны омч ярилаа юу? Какака

    0 5 Хариу бичих
    • Зочин 2015/07/19
      ЧИ ӨЧҮҮХЭН БАЙНА ДАА, ХӨӨРХИЙ.

    • Зочин 2015/07/19
      za zail aa

  • Зочин 2015/04/27
    http://www.bro.mn/news/485/%D0%BC%D3%A9%D0%BD%D0%B3%D3%A9%D3%A9%D1%80-%D0%B0%D0%B7-%D0%B6%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0%D0%BB%D1%8B%D0%B3-%D1%85%D1%8D%D1%80%D1%85%D1%8D%D0%BD-%D1%85%D1%83%D0%B4%D0%B0%D0%BB%D0%B4%D0%B0%D0%B6-%D0%B0%D0%B2%D0%B0%D1%85-%D0%B2%D1%8D

    0 5 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох