МЭДЭЭ НЭМЭХ  

Ертөнцийн хамгийн үнэтэй бодисууд

  • 9,620 уншсан
  • 12
  • 2014/06/03

Хүмүүсийн боддог шиг алт хамгийн үнэтэй нь бишээ. Цагаан алт ч биш. Ямар бодис хамгийн үнэтэй болохыг манай мэдээнээс уншина уу!

16. Шафран цэцэг 

Манай жагсаалтын алтнаас хямд үнэтэй цорын ганц бодис. 1 грамм нь 11 доллар. Бараг бүх төрлийн өвчнийг анагаах увидастай гэгддэг. Энэ ургамлын өвөрмөгц чанарыг одооноос л судалж эхэлж байна.


15. Алт

1 грамм нь 56 доллар. Уламжлалт гоёл чимэглэлийн үйлдвэрлэлээс гадна алтыг цахилгаан дамжуулах, зэврэлтээс хамгаалах бодис болгон ашигладаг. Алт бол их хүнд бодис учир жирийн аргаар олдворлоход /угааж /хялбар байдаг.


14. Родий

1 грамм нь 58 доллар. Маш хортой энэ бодисыг автомашины нүүрстөрөгчийн хий ялгаруулалтыг багасгах катализатор хувиргагчид голчлон хэрэглэдэг.


13. Цагаан алт

1 грамм нь 60 доллар. Гоёл чимэглэлийн үйлдвэрлэлд ихээр хэрэглэдэг. Хятадад жил бүр нийт массаараа 25 орчим тонн жинтэй 10 сая ширхэг цагаан алтан эдлэл борлуулагддаг байна.


12. Метамфетамин

1 грамм нь 100 доллар. Энэ нь өндөр үр дүнтэй тайвшруулагч бодис бөгөөд тунг зөв тохируулан хэрэглэвэл ядаргааг арилгаж, эрч хүчийг нэмэгдүүлэн, биеийн ба оюуны чадавхийг сайжруулж, бас хэт ихээр идэх дуршлыг багасгадаг байна.


11. Хирсний эвэр

1 грамм нь 100 доллар. Хорт хавдар, халууралтын эсрэг эмчилгээний чанартай. Гэвч эврийг нь авсан хирс голдуу үхдэг тул тоо толгой нь маш цөөрч байгаа юм. Сонирхолтой нь, эврийг нь авсан эмэгчин амьд үлддэг ч үр төлөө харж хандахаа ор тас мартдаг байна.


10. Геройн

1 грамм нь 130 доллар. Энэ бол тарьж, үнэрлэж, татаж мансуурдаг бодис юм.


9. Кокайн

1 грамм нь 215 доллар. Мөн мансууруулах, тайвшруулах үйлчилгээтэй. Дэлхийн нийгэм эдийн засагт үлэмж хор хөнөөлтэй бодисуудын тоонд орно.


8. ЛСД

1 грамм талст нь 3000 доллар. Сэтгэцэд нөлөөлдөг хагас нийлэг бодис. Олон оронд мансууруулах бодисын төрөлд тооцон хориглодог.


7. Плутоний

1 грамм нь 4000 доллар. Мөнгөлөг цагаан өнгийн радио идэвхт металл. Иргэний ба судалгаа-шинжилгээний зориулалтаар цөмийн зэвсэг, цөмийн түлш, атомын реакторын үйлдвэрлэл, сансрын хөлөгт эрчим хүчний эх үүсвэр болгон ашигладаг. 1945 онд Нагасаки хотод хаясан атомын бөмбөгт 6,2 кг плутоний агуулагдаж байжээ.


6. Пайнит

1 грамм нь 9000 доллар буюу 1 карат нь 1800 доллар. Энэ бол маш ховор чулуу тул хүмүүс сайн мэддэггүй. Улбар шар буюу улаан хүрэн өнгөтэй энэ эрдэнийн чулууны байгалийн ордыг саяхан илрүүлжээ.


5. Таффеит

1 грамм нь 2,5-20 000 доллар, карат нь 500-4000 долларын хооронд хэлбэлзэж байдаг. Хөх ягаан өнгөт энэхүү гоёмсог эрдэнийн чулуу нь алмазнаас сая дахин ховор тааралддаг гэнэ.


4. Тритий

1 грамм нь 30 000 доллар. Нэг кг тритийг үйлдвэрлэхэд 30 сая доллар зарцуулагддаг гэнэ. Гэрлийн эх үүсгэвэр болгон ашиглана. Трийтэн гэрэл хотын үзэмжинд өнгө нэмж байдаг.


3. Бриллиант буюу очир алмаз

1 грамм нь 55 000 доллар. Өнгөгүй бриллиантын нэг карат 11 000 доллар байх нь тааралддаг ч өнгөтэй нь маш үнэтэй. Очир алмазыг «4 C» системээр үнэлдэг гэнэ: cut (талст), clarity (цэвэр), color (өнгө) ба carat (каратын жин).


2. Калифорний 252

1 грамм нь 27 сая доллар. Үйлдвэрлэн гаргахад ийм үнэтэй ч калифорныг амьдралд нэг их хэрэглээд байдаггүй юм байна. 1950 онд нээснээс нь хойш ганцхан удаа л калифорныг ялган авчээ.


Эсрэг бодис

1 грамм нь 62,5 их наяд доллар. Дэлхий дээрх хамгийн үнэтэй бодис болох эсрэг материйг ирээдүйд гараг хоорондын нислэг хийх сансрын хөлгийн шатахуун болгон хэрэглэх юм байна. Гэхдээ түүнийг үйлдвэрлэхэд санаанд багтамгүй өндөр үнэтэй технологи шаардагдах бөгөөд ганцхан грамм эсрэг бодис гаргаж авахын тулд дэлхий даяараа бүтэн жил хөдөлмөрлөх хэрэгтэй гэнэ. / Дэлхийн Дотоодын нийт бүтээгдэхүүний өртөг 65 их наяд доллар /

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ертөнцийн хамгийн үнэтэй бодисууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

12 Сэтгэгдэл


  • zochin 2015/05/11
    Tiim shuu edgeer mash unetei yum. gehdee hamgiin unetei bodis us gedgiig amid bj amidraliig edelj bui buh humuus medeh heregtei. ed nar bhgui bol hun amidraad l bna. harin usgui bol..................

    1 0 Хариу бичих
  • amra- 2015/03/01
    Goe ym bn

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/28
    Zalh ugsun bnda huurhi

    0 0 Хариу бичих
  • afafas 2014/08/22
    air yumaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/01
    Сонирхолтой юмаа. Маш их таалагдлаа. Өөр олон ийм гоё мэдээ нийтлээрэй.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/16
    хамгийн үнэтэй бодис бол H2O шүү дээ

    7 1 Хариу бичих
  • Зочин 2014/06/14
    энэ эсрэг бодсын тухай илүү их мэдээллийг өгөөч

    1 0 Хариу бичих
  • oyuna 2014/06/09
    Hamgiin unetei bodis bol H20. Us us bas dahin us.

    7 1 Хариу бичих
    • Зочин 2015/02/28
      Энэ үнийн ярьсан болхоос хэр чухлийн яриагүүшдээ.

  • Зочин 2014/06/04
    Тэр Пайнит нь манай гэрт байгаа чулуу мөн л юм шиг байх юм. Ингээд баяжчиж байгаам байхдаа золиг гэж

    3 1 Хариу бичих
    • Зочин 2014/07/27
      Танайд байгаа чинь жамц давс. Ямар ч үнэгүй.

  • Зочин 2014/06/03
    Гоё мэдээлэл байна.

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох