МЭДЭЭ НЭМЭХ  

Хамгийн урт настай эртний эд зүйлс

  • 6,849 уншсан
  • 1
  • 2015/04/23

Бид орчин үеийн технологи, хөгжил дэвшлээрээ хэт бардамнаж, бидний эдэлж хэрэглэж буй ихэнх зүйлсийг хэдэн мянган жилийн өмнө эртний хүмүүс мөн адил хэрэглэж байсан гэдгийг заримдаа мартчихдаг, заримдаа ч бүр мэддэггүй. Доорх зургууд дээр манай үеийг хүртэл хадгалагдан ирж чадсан зүйлсийг үзүүлжээ. Магадгүй, эдгээрээс бүр өмнө ч иймэрхүү зүйлүүд хэрэглэгдэж байсан байж болохыг анхааралдаа аваарай.

Хамгийн эртний оймс (2500 жил)

Хамгийн урт настай эртний эд зүйлс

Энэ бол сандалии хэмээх онгорхой гуталтай өмсөх зориулалттай Египетийн ноосон оймс. МЭ 300-499 оны үед хийгдсэн. 19-р зуунд олджээ.

Анхны бичмэл жор (5000 жил)

Хамгийн урт настай эртний эд зүйлс

«МЭӨ 3000 оны үеийн Шумерийн шар айрагны жор. Их хатуу бөгөөд дотроо талхны үртэстэй»

Хамгийн эртний нарны шил (800 жил)

Хамгийн урт настай эртний эд зүйлс

Канадын Баффины газраас олдсон. Цасан дунд нүд гялбам нарны гэрлээс хамгаалах аж.

Хамгийн эртний хүн дүрст баримал (35000 - 40000 жил)

Хамгийн урт настай эртний эд зүйлс

Энэ бол арслан зааны ясаар сийлж хийсэн Венера бурхны дүрс. Германы Холе-Фельс агуйгаас олджээ.

Хамгийн эртний гутал (5500 жил)

Хамгийн урт настай эртний эд зүйлс

Баруун хөлийн арьсан гутлыг Армений нэг агуйгаас олсон бөгөөд дотор нь өвс, хонины өтөг бууц дүүрэн байжээ.

Хамгийн эртний хөгжмийн зэмсэг (40000 жил)

Хамгийн урт настай эртний эд зүйлс

Германы өмнө зүгээс олсон ясан лимбэ

Хамгийн эртний өмд (3300 жил)

Хамгийн урт настай эртний эд зүйлс

Хятадын баруун мужаас олдсон өмд

Хамгийн эртний угаадаг жорлон (2000 жил)

Хамгийн урт настай эртний эд зүйлс

Туркийн эртний Эфес хотод нийтийн зориулалттай угаадаг бие засах газар байжээ. Суултуурын доорх урсгал ус ойролцоох гол руу очдог байв.

Эртний хөхний даруулга (500 жил)

Хамгийн урт настай эртний эд зүйлс

Энэ даруулгыг 1390-1485 оны үед Австрид хэрэглэж байжээ. Ийм даруулгыг бүр өмнө нь хэрэглэж байсан тухай бичээс байдаг ч, хадгалагдаж үлдээгүй байна.

Хамгийн эртний хиймэл эрхтэн (3000 жил)

Хамгийн урт настай эртний эд зүйлс

Энэ протез Египтэд хэн нэгнийг дахин явдаг болоход нь тусалж байсан байх.

Хамгийн эртний бэлгэвч (370 жил)

Хамгийн урт настай эртний эд зүйлс

Хонины арьсаар хийсэн, олон дахин хэрэглэх зориулалттай энэ бэлгэвчийг 1640 онд Швецэд хэрэглэж байжээ. Латин хэл дээр бичигдсэн ашиглах зааварт арьс өнгөний өвчнөөс хамгаалахын тулд бүлээн сүүгээр цэвэрлэж байхыг зөвлөсөн байна.

Хамгийн эртний түрийвч (4500 жил)

Хамгийн урт настай эртний эд зүйлс

Германд олдсон энэ түрийвч илжрэн задарч гадна талд нь шигтгээ болгон суулгасан нохойн шүднүүд л үлджээ.

Хамгийн эртний бохь (5000 жил)

Хамгийн урт настай эртний эд зүйлс

Финляндаас олдсон. Хайлаас модоор хийсэн энэ бохь амны хөндийг цэвэрлэх ба цавуу болох гэсэн 2 үүрэгтэй байжээ.

Хамгийн эртний бичмэл аялгуу (3400 жил)

Хамгийн урт настай эртний эд зүйлс

Лир хэмээх нэг төрлийн хөгжмийн зэмсэгт зориулан бичсэн аялгууны нотыг эртний Угарит хэмээх хот-улсын нутаг дэвсгэрээс олжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хамгийн урт настай эртний эд зүйлс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • mmmmm 2015/06/19
    Vneher sonirholtoi gaihamshig

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох