МЭДЭЭ НЭМЭХ  

Африкийн хар домчид альбинос хүүхдүүдийг ангуучилж байна

  • 11,853 уншсан
  • 2
  • 2015/04/24

Малави улсад эр эм, олон тооны альбинос хүмүүс байдаг гэнэ. Батлан хамгаалах яам болон цагдаагийн газар саяхнаас л эдгээр хүмүүсийг хамгаалалтандаа авч альбинос хүмүүст халдсан хэнийг ч болов буудан алах тушаал өгчээ. 

Учир нь, альбинос хүмүүсийг ангуучилж, тэдний эд эрхтэн, биеийн хэсгүүдийг хар дом хийгчдэд үнэ хүргэн зардаг тусгай ангуучид зүүн Африкт олноор бий болсон гэнэ. “Эдгээр ангуучид хүнийг өрөвдөж хайрлахыг огт мэдэхгүй, тэгэхлээр бид ч гэсэн адилхан өршөөлгүй байх ёстой, альбиносуудад халдсан болгоныг буудаж бай!” хэмээн Цагдаагийн дарга Лексен Качама уриалж байгаа аж.


Дороти Маузен, 22 настай альбинос эмэгтэй


16 настай альбинос хүүг нэгэн эр боймлон алахаар оролдож байгаад үйлдэл дээрээ баригдсанаас хойш нэг сарын дараа Малавид ийм алуурчдыг буудан хороож байх тухай шийдвэр гарсан байна.

Танзани бол бас л альбиносуудыг ангуучилдаг орон. Альбинос хүмүүсийн эд эрхтэн, биеийн хэсгүүдийг авч явж байгаа хүмүүсийг өчиггүй буудах уриалгыг Ерөнхий сайд нь гаргаад байна.


12 настай Катерин Амиду гэртээ байна


Малавид сүүлийн 5 сарын дотор 6 альбинос хүн алагджээ. Зэргэлдээ орших Бурундид зүүн Африкийн альбиносуудыг цэргийн хүчээр хамгаалдаг тусгай асрамжийн газар байлгадаг.

Сүүлийн 6 сард зүүн Африкийн хэмжээнд төрөлхийн меланины хомсдолтой, өөрөөр хэлбэл альбинос 15 хүнийг (ихэнх нь хүүхэд) алах, шархдуулах, хулгайлах явдал гарсныг НҮБ-аас мэдээлсний дараагаар эрх баригчид ийм шийдвэртэй арга хэмжээ авахад хүрчээ. 


Альбинос хүү эцэг эхийн хамтаар


Хар домчид элдэв шившлэг, хараал жатга хийх, мэргэ төлгө тавихдаа альбинос хүмүүсийн эд эрхтнийг ашиглавал сайн гэж үздэгээс эдгээр хөөрхий хүмүүсийн бие цогцос зах дээр өндөр үнэ хүрдэг аж.

Улаан загалмай нийгэмлэгийн мэдээлж буйгаар тэдний эд эрхтэн 75 000 доллар хүрдэг гэнэ. 


23 настай Маинаси Исса цагдаагийн газрын хамгаалалтанд байдаг эмэгтэйчүүдийн нэг юм.


Канадын “Under The Same Sun” ("Нэгэн нарны дор") хэмээх альбинос хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг буяны байгууллагын Гүйцэтгэх захирал Вики Нтетема: альбиносуудыг ангуучлагчид нь жижиг жараахайнууд, цаана нь захиалга өгч мөнгө төлдөг том загаснууд байгаа гэж үздэг ажээ.

“Гэмт этгээдүүдийг газар дээр нь цаазалснаар бид ард нь байгаа жинхэнэ эздийг барьж чадахгүй. Альбиносуудыг хулгайлахын тулд алуурчин, дээрэмчдийн бүхэл бүтэн бүлэг хөлсөлж байгаа мөнгөтэй этгээдүүдийг олж дарах хэрэгтэй” гэж тэр ярьж байна.

Тэрээр Танзани, Малави, Бурундийн цагдаагийн газрынхнаас сэжигтэй этгээдүүдийн талаар мэдээлэл цуглуулах, мөрдлөг, байцаалт явуулахыг шаардаж байгаа аж.

Альбинизм дэлхийд 20 000 хүн тутамд тохиолддог эмгэг гэнэ. Гэхдээ Африкийн халуун бүсэд бүр их гардаг байна. Танзанид гэхэд л 1400 хүн тутмын нэг нь альбинос байдаг ажээ. 

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Африкийн хар домчид альбинос хүүхдүүдийг ангуучилж байна
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Африк хүүхэд 2015/04/25
    хэцүү ч юм даа

    0 0 Хариу бичих
  • Отгондаваа Дашням 2015/04/24
    first... 1 2 3 4 5 5 6 7 8 9 9 0 -- 98 7 66 5 4 3 3 4 5 6

    0 2 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох