МЭДЭЭ НЭМЭХ  

Фукушимагийн АЦС-ын компьютерын сүлжээнд одоо ч гэсэн Windows XP систем ашиглагдаж байна

  • 1,517 уншсан
  • 2
  • 2015/04/24

Windows-ийн хэрэглэгчид 7 болон 8-ыг ардаа орхиод 10-тай золгох гэж байхад Японы Фукушима АЦС дээр одоо ч гэсэн Windows XP-тэй хэвээрээ байгаа аж.

Фукушимагийн атомын цахилгаан станцын (АЦС) техник тоног төхөөрөмжийн төлөв байдлыг үнэлэх зорилгоор явуулсан хөндлөнгийн аудитын шалгалтаар станцын бүх компьютер одоо хүртэл Windows XP үйлдлийн систем дээр ажиллаж буйг илрүүлжээ. Аудитын шалгалтыг японы Board of Audit компани японы засгийн газрын захиалгаар явуулжээ. АЦС-ыг хариуцагч Tokyo Electric Power компани энэ талаар тайлбар хийхдээ, станц дээр ашиглагддаг нийт 48 мянган компьютерын үйлдлийн системийг шинэчлэх асуудлыг 2018 хүртэл хойшлуулснаар даруй 3.6 тэрбум иен (ойр. 30 сая ам.доллар) хэмнэнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Windows бүлийн үйлдлийн системүүдийг үйлдвэрлэгч Microsoft корпораци өнгөрөгч 2014 оны 4 сарын 8-нд Windows XP системийн дэмжлэгийг албан ёсоор дуусгавар болгож буйгаа мэдэгдсэн юм.


Аудит хийсэн мэргэжилтнүүд компьютерын сүлжээгээ нэн даруй шинэчилж програм хангамжийг солихыг хариуцагч компанид санал болгосон байна. Хэдийгээр АЦС-ын компьютерын сүлжээ нь интернэтээс бүрэн тусгаарлагдсан ч гэсэн хүний хүчин зүйл аюулгүй байдалд эрсдэл дагуулсан хэвээр байгаа билээ. Хэдэн жилийн өмнө Ираны цөмийн объектуудад Stuxnet хэмээх компьютерын вирус нэвтэрч ихээхэн хор хохирол учруулсан юм. Зарим судлаач уг вирусыг Израйлаас гаралтай гэж үзэж байсан билээ.

Эргэн сануулахад, 2011 оны 3 сард Японд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамигаас үүдэн Фукушима-1 АЦС дээр осол гарсан билээ.

Fukushima-Aftermath

Фукушимагийн АЦС-ын компьютерын сүлжээнд одоо ч гэсэн Windows XP систем ашиглагдаж байна
Эх сурвалж: http://www.extremetech.com/computing/204056-48000-
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Фукушимагийн АЦС-ын компьютерын сүлжээнд одоо ч гэсэн Windows XP систем ашиглагдаж байна
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2015/04/25
    XP sain sain

    0 0 Хариу бичих
  • batchun 2015/04/25
    namaig 2007 ond MUIS-iin medeelel tehnoglogiin surguuld orohod komputeriin labortor ni windows 98, windows ME pentim 3 komputertei bj bil eee mel gaihah am angaij mongol gej orontoi baga ch gesen taniltsaj bil ee

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох