МЭДЭЭ НЭМЭХ  

Улаан гарагийн нууц

  • 21,955 уншсан
  • 22
  • 2015/04/24

Манай гараг дээр хүн төрөлхтөн үүсч хөгжсөн тухай онолд “цагаан толбо” их бий. Саяхныг болтол Дарвины сургааль цорын ганц зөвд тооцогдож байсан бол одоо хүн төрөлхтөн Дэлхий гарагийн уугуул биш, өндөр хөгжилт өөр соёл иргэншлийн генетик туршилтын бүтээгдэхүүн гэх үзэлд анхаарлаа хандуулах эрдэмтэд олширсоор байна. Дээрээс нь, өнөөгийн байдлаар геологийн идэвхгүй байдалд байгаа Улаан гараг дээр (Ангараг) нэгэн цагт оршин байсан амьд биетүүд Дэлхийд шилжин суурьшсан байж болох талаар мэргэжилтнүүд их ярьж байгаа. Яагаад ангарагийнхан төрөлх гарагаа орхих болов? Ямар учраас Дэлхий хүн төрөлхтөн болон бусад олон амьтдын гэр орон болсон юм бол? 

Эртний үлгэр домгоос нэгэн цагт манай галактикт болсон том сүйрлийн тухай үнэтэй мэдээллийг олж авч болно. Нарны аймагт довтлон орж ирсэн тэнгэрийн эрхсийн нөлөөгөөр Ангарагт хамгийн ойр байсан Фаэтон (Тиамат) гараг түүнтэй мөргөлдөж, үржил шимтэй, амьдрал цэцэглэсэн Улаан гарагийг мөхөлд хүргэсэн байх магадлалтай гэнэ. Энэ сүйрлийн уршгаар Ангарагийн соронзон талбай эвдэрчээ. Үүний ул мөрийг одоо ч харж болно: Тиаматын 3 хэлтэрхий Ангарагийг мөргөөд гарагийн нэг талд 3 аварга тогоо, нөгөө талд нь галт уулын 3 өрх зэрэг ул мөр үлдээжээ. Ангарагчуудын зарим нь хөрш Дэлхий рүү очиж аврагдаж чадсан бол зарим нь сансрын хязгааргүйд умбан алга болсон байх. Ангараг гараг дээр амьдрал байсан тухай онол шинэ зүйл огтхон ч биш бөгөөд, урьд нь зөвхөн таамаглал төдий байсан бол орчин үед шинэ технологоор зэвсэглэсэн хүн төрөлхтөн шинэ шинэ нотолгоо гаргаж ирсээр байгаа билээ. Үүнээс гадна Дэлхийг Ангарагийн хуулбар гэж үзэх онол ч бий.  Улаан гарагийн гадаргуугийн тогтоц, хотгор гүдгэр нь  Дэлхийнхтэй олон талаар адил. Мөн хөрсний бүтэц, чулуулаг нь Дэлхийн ашигт малтмалуудтай төстэй, тэгээд ч олон янз. Жишээ нь, Ангарагийн уулсын хотгор нь Австралийн нэг мужтай тогтцоороо тун ойролцоо, Маринер хөндийн гүнийг Марианы хонхортой зүйрлүүлж болохоор  ажээ. 

Сансрын «Викинг» аппаратаар авсан зураг дээр эртний Египтийн пирамидийг санагдуулам конусан ба пирамид хэлбэрийн объект, «Сфинкс»-ийн нүүр гэмээр зүйл харагдаж байгаа нь Дэлхий даяар тархжээ. Нэг хачирхалтай зүйл нь: Улаан гарагийн хойд хагас (Кидони) дахь “байгууламжууд” ба «Сфинкс»-ийн хооронд геометрийн шууд хамаарал ажиглагдаж байгаа аж. Орчин үеийн сансар судлалын шинэ төхөөрөмжүүд энэ гараг дээр хүний гараар бүтээгдсэн байж болзошгүй хачирхалтай дүрс, объектуудыг илрүүлсээр байгаа хэдий ч бодит тайлбар өгөхөд хүндрэлтэй байгаа билээ. «Шилэн өтнүүд» хэмээн нэршсэн атираа бүхий бүтэцтэй, хоолой хэлбэрт нууцлаг байгууламж сүүлийн үед бүхний анхаарлыг татаж байна. Гарагийн хөрсөн дээрх энэхүү хачирхалтай тогтоц нь зарим газраараа хөндлөн огтлолцсоор гадаргуугийн хотгор гүдгэрт орж алга болох аж.  Ангарагийн гадаргуу дээр ардаа гүн шуудуу үлдээн аажмаар хөдлөх 20 метрийн радиустай биет байгааг сансрын станцуудын нэг дээрх автомат камер илрүүлжээ. Энэ биет огцом налуу биш замаар хэрхэн хөдөлж байгаагийн учрыг эрдэмтэд ойлгохгүй байна. Үлдээж буй мөр нь тэнцүү хэмжээтэй зам яваад тасалдсан бүтэцтэй байгааг тогтоосон ч одоогоор ямар нэгэн тайлбар хийхээс түдгэлзэж байгаа аж.  

Ангарагийг сүйрэлд хүргэсэн гамшиг болохоос өмнө тэд Дэлхий дээр судалгааны зорилготой ирж байсан гэж үзэх үндэслэл бий. Энэ нь домогт Атлантидийн үед болов уу гэж таамаглаж байна. Чухамхүү атлантчууд л өндөр хөгжилтэй соёл иргэншлийг бий болгож, дэвшилтэт технологийг хэрэглэж байсан шүү дээ. Цаашилбал, шумерчүүдийн нисдэг аппарат, Дэлхий дээрх эртний хүмүүсийн төрөл зүйл гайхалтай хурдан хугацаанд өөрчлөгдөж байсан зэрэг нь хүний гарал үүсэл хиймэл байж болох талаар таамаглалд хүргэж байгаа юм. Неандерталь, кроманьон хүмүүс Улаан гарагийнхны туршилтын үр дүн гэж үү? Оюун ухаант хүн өөрөө ангарагийнхны бүтээл байж болох уу?

Эртний христийн түүхч Исайягийн бүтээлд Тэнгэрээс бууж ирсэн бурхад хүмүүсийг амьтадтай эрлийзжүүлж байсан тухай Эртний Египтийн тахилч Монето бичсэнийг дурдсан байдаг. Эртний дэлхий дахины үлгэр домогт олонтаа гардаг тул үнэхээр оршин байсан гэж үзэж болох центавр, сирена зэрэг амьтад ингэж үүссэн гэж үү?

Бас нэг сонирхолтой баримт байгаа нь: АНУ-ын Аризон мужид амьдардаг индианы хопи омгийнхон өөрсдийгөө Номхон далайн арлуудаас Өмнөд Америк руу нисэж ирсэн майя омгийнхны үр удам гэж үздэг аж. Тэдний «Качина» гэж нэрлэдэг Улаан гарагаас ирсэн багш нар майячуудад нисдэг аппарат өгсөн гэнэ.

Энэ мэт дан үлгэр домогт үндэслэн Улаан гарагт амьдрал байсан гэж итгэх боломжгүй л дээ. Гэхдээ л Ангараг дээр эрт цагт амьдрал байсны нотолгоо “тэнгэрээс унаад” ирсэн юм. 1984 онд Антарктидаас олдсон Ангарагийн гаралтай солир дээр органик нэгдлүүдийн задралын ул мөр байгаа нь Улаан гараг нэгэн цагт амьд бие оршин байсан гэсэн үг юм. Тэгэхдээ Дэлхий дээр амьдрал үүсэхээс бүр өмнө шүү.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Улаан гарагийн нууц
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

22 Сэтгэгдэл


  • fuck 2016/07/21
    angarag garigiin orshin suugchid mash ondor hogjiltei baisan um bol ul mor oldojil taarna

    1 0 Хариу бичих
  • Зочин 2016/06/21
    delhiitei hamgiin oir od bol nar shono bolhod ih olon odod (nar) tuugdeg oor gazar ch bas bid naraas iluu hogjson amid bieten (humuus) bihig uguisgehgui shuu de

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/11/11
    angarag garig 40 say jiliin umnu suirsen gol shaltgaan ni huduu aj ahui baisan . ted heterhii ih mal aj ahui erhelseneer hulemjiin hiig iheer bolgson ingesner ted uursdiiguu auyld oruulsan buguud huchtei delberelt bolsonii daraa humuus 7 hongin dotor nas barsan ouynlag huchtei neg heseg ni gazar dooroo orson buguud odoo 2600.000 angarg gargin irged amidarch baina ted internetei , nisdeg bietei , undur hujiltei yum , ta buhen internetiig manai delhin hun zohiogood gargaad irsen gej bdoj bna uu ugui dee ugui manai delhiin nuuts zasgiin gazartai hamtardag uur gargin soel irgenshilees bidend zaaj usgun zuil shuu dee .

    1 4 Хариу бичих
    • Зочин 2016/08/28
      чи энэ талаар яаж мэддийн уул нь маш нууц зүйл шүү дээ. чи дэлхийн засгийн газрын агент уу?

    • Зочин 2016/08/28
      хаха чи мундаг шүү Улаан гаргийн хүн байх аа тээ

  • хмммм 2015/08/10
    ээдээ энэ залууучууудын ухаан бодол нь хаана явнаа хааах ядаж их тэсрэлтээ эхлээд мэдэээд тэрийг үгүйсгэх хэрэгтэйшдээ

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/09
    Максвеллын бичсэн "Энэ номонд үнэн үг ганц ч байхгүй", "Энэ номонд бага ч гэсэн үнэн бий" номонд ангараг гаригийн талаар маш сонирхолтой зүйлүүд байгаа. 1993 онд манай дэлхийгээс хамгийн сүүлийн ангараг хүн явсан гэсэн.

    4 0 Хариу бичих
    • Зочин 2015/10/14
      Shuudangiin hajuu tald nom zardag ahaas avaarai

    • Зочин 2015/07/07
      Тэр номыг хаанаас авах бэ

  • Зочин 2015/05/22
    1. angarag garigiiin gadarguu ulaan huren ungutei baidagch yag unendee saaral ungutei baidag ulaan toosond daragdchihsan baidag gesen ug. 2.anagarag garag deerees us ursaj baisan geh olon muruud baidag amidral baisan baih bolomjttoio.

    4 2 Хариу бичих
    • Зочин 2015/05/22
      gej nasa giinhn uzdeg odoo sudalj baigaa

  • mars 2015/05/21
    Hun harin yavaandaa angaragiig delhii shig bolgood nuuj ochino.Sugar garig deer urid ni amidral baisan shuu.

    2 1 Хариу бичих
    • Зочин 2015/08/05
      Yaj medej bga yum

  • Зочин 2015/05/15
    ee dee mon chig orchlon yrtonts hun baigali gj tailagdashgui nuutsiin uurhai yum daa

    8 0 Хариу бичих
  • ganaa 2015/05/01
    bid chini alt uhuulahah gej l avch irsen booluud, Altnaas energy gargah technology baihgui mortloo gyalgar shar ongond mash durtai, tuunii toloo yugaa ch suidelhees butsahgui, delhii bol alt olborloh talbar, delhiin ediin zasag bol hariinhanii togloom. BID UGAASAA L SHOROO UHAH ZORIULALT BUHII GENETIC CODE TOI BOOLUUD>>>>>>

    4 8 Хариу бичих
    • Зочин 2015/07/31
      Haanahiin ninja end yum bichtsiin chi lav mungun usand hordodgui kodtoi baih te

    • Зочин 2015/05/10
      Shaaj ogjinaa

    • Зочин 2015/05/07
      Tegeed yawj altaa uhahgui yugaa hiigeed end yum bicheed suugaad baigaa yum?

  • Зочин 2015/04/25
    Эртний шашнуудад хүн өөр гарагаас нисч ирсэн гэх маягийн номлолууд маш их харагддаг. Эртний Еврей хэлээр бичигдсэн бичээсүүд олон байдаг юм билээ. Нэгэн дээр нь "... Дэлхий ертөнц тас харанхуй байхад маш хурц тод гэрлийн цагираг тэнгэрт гарч дэлхийд ойртсоор газарт буухад гэрэл нь бүдгэрч харанхуйд уусав..." гэж гардаг. Бас Египетийн Фараон болон тахилчдаас өөр хүн ойртох ч ёсгүй олон судрууд байдаг нь хүн төрөлхтний мэдлэгийн бүхий л түүхийг агуулж байдаг гэлцдэг.

    11 0 Хариу бичих
    • Зочин 2015/05/10
      Uuruu ter TAHILCH ni uu tei?

  • Зочин 2015/04/25
    Сонирхолтой

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/24
    Ene bol ulger domog ter hooloi tuneel met zuil bol zugeer gazar togtson mur holoos harhaar shilen tuneel met hargddag

    5 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох