МЭДЭЭ НЭМЭХ  

Динозавруудын тухай сонирхолтой баримтууд

  • 8,112 уншсан
  • 8
  • 2014/06/04

Үлэг гүрвэлүүд хэзээ үүссэн бэ?

Динозаврууд буюу үлэг гүрвэлүүд нь 240 сая жилийн өмнө үүссэн болохыг тогтоогоод байна. Манай дэлхийн түүхийг шахаж 1 жилд багтаагаад харцгаая! Дэлхий маань 1-р сарын 1-нд бий болсон гэж үзье л дээ. Тэгвэл анхны амьд биет 3-р сарын сүүлээр бий болж, анхны динозаврууд 12-р сарын дундуур үүснэ. Харин хүмүүс жил дуусахаас хэдхэн цагийн өмнө бий болсон байх юм.


Хичнээн тооны амьтад үхэж устсан бол?

Дэлхий дээр амьдарч байсан амьтдын 99,9% нь хүн үүсэхээс өмнө мөхөж алга болсон байна.


Хамгийн эртний мөлхөгч

Нэр нь үл мэдэгдэх гүрвэл (insectivorous) 1972 онд АНУ-ын Кентукки мужаас олдсон бөгөөд түүнийг барагцаагаар 310 000 000 жилийн настай гэж үзэж байгаа юм.


Мезозойн эриний үлэг гүрвэлүүд

Дэлхийн түүхийг эрин гэж нэрлэгдэх 5 цаг үед хуваадаг. Эхний 2 эрин болох археозой болон протерозой нь бараг 4 тэрбум жил үргэлжилж дэлхийн түүхэн хугацааны 80%-ийг эзэлжээ. Археозойн үед дэлхийн гадаргын бүтэц үүсч, ус, хүчилтөрөгч бий болжээ. 3,5 тэрбум жилийн өмнө анхны бактер, замаг үүссэн байна. Протерозойн эринд анхны эгэл биет усны амьтад: хорхой, медуз бий болжээ. Палеозойн эрин 590 сая жилийн өмнө эхэлж 342 сая жил үргэлжилсэн. Энэ үед томхон ургамал, загас, хоёр нутагтнууд үүсжээ. Харин Мезозойн эрин 248 сая жилийн өмнө эхэлж 183 сая жил үргэлжилсэн бөгөөд энэ үед дэлхий дээр аварга том үлэг гүрвэлүүд бий болсон юм. Түүнчлэн анхны сээр нуруутан, шувууд үүссэн байна. Кайнозойн эрин 65 сая жилийн өмнөөс эхлээд одоог хүртэл үргэлжилж байна. Биднийг хүрээлэн байгаа амьтан, ургамал энэ цаг үед үүсэж бий болсон билээ.


Хамгийн эртний динозавр

1993 онд Андын нуруунаас 228 сая жилийн настай үлэг гүрвэлийн араг яс олжээ. Түүний урт нь ердөө 1 метр боловч махан идэшт болох нь тогтоогджээ.


Динозаврууд хэдэн жил амьдардаг байсан бол?

Ихэнх динозаврууд 100 гаруй насалдаг байжээ.


Хамгийн том амьтан

Динозаврууд дэлхийн түүхэн дэх хамгийн том амьтад мөн. Тэдний дотроос бүр том нь Суперзавр /Supersaurus/ юм байна. Тэр 10 заантай тэнцэх жинтэй байсан гэнэ. Ялангуяа өвсөн тэжээлт динозаврууд маш том байжээ. Брахиозавр, диплодок, зауропод зэрэг нь уртаараа 30 метр хүрдэг байв. Динозаврууд хөлдөө 5 хуруутай байжээ.


Хамгийн хөгийн төрхтэй динозавр

Теризинозавр бол тус бүрдээ 4 хуруу бүхий шувуу шиг хөлтэй, толгой нь шүдгүй хошуугаар төгссөн хачин дүр төрхтэй амьтан байжээ.


Хамгийн хүнд динозавр

Титанозавр Antarctosaurus giganteus - 40-80 тонн, брахиозавр Brachiosaurus altithorax 45-55 тонн, диплодок Seismosaurus, суперзавр Supersaurus vivianae – тус бүр 50 тонн,  мөн Аргентины титанозавр - 100 тонн хүрч байсан бололтой.


Хуягласан динозавр

Анкилозавр гэдэг өвч хуягласан динозавр байжээ. Нуруу, толгой нь ясархаг илтэс, эвэр, өргөсөөр хамгаалагдсан байна. 2,5 метр урт биетэй, сүүлний нь төгсгөлд том гэгч нь лантуу мэт бул бий.


Хамгийн өндөр бас урт динозавр

Араг яс нь бүтнээрээ хадгалагдаж үлдсэн динозавруудаас хамгийн өндөр нь, бас хамгийн урт нь  брахиозавр Brachiosaurus brancai байсан бололтой. Түүний биеийн урт 22,2 метр, сэрвээгээрээ 6 метр өндөр, толгойгоо өргөх үедээ 14 метр хүрч байжээ. Гэхдээ өөр нэг брахиозаврын музейд хадгалагдаж буй шилбэний ясыг харвал дээрхээс ч том байх магадлалтай юм. Харин түүний урт нь 48 метр юм байна. Бас 1994 онд Нью-Мексикогоос олдсон Диплодок Seismosaurus 39- 52 метр хүрч байжээ.


Хамгийн том гавал

Торозавр гэх өвсөн тэжээлт гүрвэл нь 7,6 метр урт, 8 тонн жинтэй боловч түүний гавал ясны урт нь 3 метр хүрнэ. Энэ амьтан хүзүүгээ тойрсон аварга том ясан бамбайтай байжээ.


Хамгийн шүдэрхэг динозавр

Энэ бол 220 ширхэг жад мэт хурц шүдтэй орнитомимид.


Хамгийн урт хумстай динозавр

Монголын Нэмэгт уулнаас олдсон теризинозавр 91 см хүрэх хумстай байжээ. Гэхдээ энэ гүрвэл шоргоолжоор хооллодог байсан бололтой, маш эмзэг гавал ястай мөн шүдгүй байв.


Самрын чинээхэн тархи

Стегозавр уртаараа 9 метр хүрдэг атал тархи нь ердөө л 50-70 грамм, самрын чинээ хэмжээтэй байжээ.


Хамгийн хүчирхэг хазалт

Хамгийн аймшигт махчин динозавруудын нэг Тираннозавр олзондоо одоогийн арслан шиг зүгээр л шүдээ зоодоггүй байжээ. Тэр нэн хурднаар олзныхоо арьс, булчин шөрмөс, мөгөөрс, зузаан ясыг хүртэл нэвт гүн хазаж, том томоор тасчин иддэг байв.


Хамгийн том өндөг

Сөнөж үгүй болсон Мадагаскарын Аепиорнисын өндөг дэлхийн хамгийн том өндөг гэж тооцогддог. Энэ нь 24 см уртттай, 11 литрийн багтаамжтай өндөг байжээ.

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Динозавруудын тухай сонирхолтой баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • Зочин 2015/05/06
    ene uyd ochij uzeh yumsan yu bolj bsan bol daan ch gants minut bololgui iduuleh bh da '

    0 0 Хариу бичих
  • sss 2014/08/09
    end spinosaurs-iin tuhai medeelel alga sonirhuulahad hamgiin tom ulemj gazriin mahchin amitan ym aa 18m urt tuunii yas oldson ni ch bii buguud 12-13th jin tatdag bsan ni T-rex-ees ch ulemj mahchin bil e gol ni Trextei uur tsag uyed amdarch bsan 110-80 saya jiliin umnu amdarch bsan

    1 0 Хариу бичих
  • Lol 2014/06/08
    24sm urttai savand 11litr bagtahuu? Zow huulsanuu medeegeee?

    1 3 Хариу бичих
    • Зочин 2015/02/07
      24 см 11 литр гэж байхад бодисийн эзэлхүүн масс энд ямар ч хамаагүй, худлаа мэдэмхийрээд шаачих юм аа, мэдээгээ алдаатай оруулсан байна. 11 литр багтаамжтай байхын тулд өндөг (0.5324*L*D^2) => 63 см байх ёстой

    • Зочин 2014/06/16
      toirgiin hemjeeg bicheegui bna tiim bolohoor bitgii ert medemhiir ok

    • Зочин 2014/06/12
      Бодис бүр өөр өөр эзэлхүүн болон масстай

  • Зочин 2014/06/04
    сайхан амьтад бна одоо байвал агнах юмсан

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/04
    Эх дэлхийн эзэн нь байж дээ хөөрхий бид ч гэсэн ингээд сөнөх байх даа

    4 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох